top of page
Writer's pictureAriunzayat Yunren

IEM Rio 2024 бүх мэдээлэл

Дэлхийн шилдэг Counter Strike төрлийн багуудын оролцдог IEM Rio 2024 тэмцээнийн бүх мэдээлэлийг хүргэж байна.

Эргэн дурсахад 2023 оны 4-р сард IEM Rio 2023-т аваргалсан Vitality баг  арван хэдхэн хоногийн дараа Парисын Мажорын  аварга болж байсан билээ.

Шилдгийн шилдэг 16 баг, 250,000 долларын шагналын сантай энэ тэмцээнд өрсөлдөж байгаа нь 12-р сард болох Шанхайн Мажорын бие халаалт гэхэд буруудахгүй биз дээ.

IEM Rio 2024
Credit to: ESL
IEM Rio 2024 тэмцээнд оролцох багууд, хэсгийн хуваарилалт

IEM Rio 2024 тэмцээнд дэлхийн шилдэг 16 багаас G2, NAVI, Vitality, MOUZ багууд урилгаар бусад багууд бүс, бүсээс шалгарч оролцож байна. Мөн энэ арга хэмжээ нь CS2 төрлийн багуудын гарын үсэг зурсан Луврын гэрээ дуусгавар болж, 2025 онд Valve-ийн шинэ дүрэм үйлчлэхийн өмнө болж байгаагаараа онцлог.

Тэмцээний хэсгийн хуваарилалт

A хэсэгт

  • Natus Vincere (урилгаар)

  • Imperial (Rare Atom визний асуудлаас болж оролцох боломжгүй тул оронд нь)

  • Complexity Gaming (ESL-ийн чансаа)

  • Team Liquid (Хойд Америкийн шалгаруулалт)

  • FaZe Clan (Луврын гэрээ)

  • FURIA Esports (Зохион байгуулагч орны баг)

  • paiN Gaming (Өмнөд Америкийн шалгаруулалт)

  • MOUZ (урилгаар)

Б хэсэгт

  • Astralis (Луврын гэрээ)

  • G2 Esports (урилгаар)

  • Team Vitality (урилгаар)

  • Virtus.pro (ESL-ийн чансаа)

  • The MongolZ (ESL-ийн чансаа)

  • 9z Team (ESL-ийн чансаа)

  • Eternal Fire (Европын шалгаруулалт)

  • HEROIC (Европын шалгаруулалт)

 

IEM Rio 2024 тэмцээний формат

Хэсгийн шат:

·      Хоёр хожигдсон баг нь хасагдана.

·      Хэсэг бүр найман багтай.

·      Нээлтийн тоглолтууд Bo1 байна.

·      Дараах бүх тоглолтууд Bo3 байна.

Хэсэг тус бүрээс эхний гурван багууд плей-оффт шалгарна. Үүнд

·      Хэсгийн ялагчид хагас шигшээд шалгарна.

·      Хэсгийн 2-р байрт шалгарсан багууд шөвгийн наймд шалгарна.

·      Хэсгийн 3-р байрт шалгарсан багууд доод хүснэгтийн шөвгийн наймд шалгарна.

Плей-офф:

·      Нэг хожигдсон баг нь хасагдана.

·      Бүх тоглолтууд Bo3 байна

·      Харин Гранд финалын тоглолт Bo5 байна.

Гранд Финалын тоглолтууд бүгд Bo5 тоглох бөгөөд энэ нь зохион байгуулагч орны үзэгчид, хөгжөөн дэмжигчдэд зориулагдсан.

IEM Rio 2024 тэмцээний шагналын сан

Тэмцээний шагналын сан 250,000 ам.доллар нь дараах байдлаар хуваарилагдана.

  • 1-р байр. 100,000 ам.доллар, IEM Катовиц 2025-д оролцох эрх.

  • 2-р байр. 42,000 ам.доллар

  • 3-4-р байр. 20,000 ам.доллар (тус бүр)

  • 5-6-р байр. 10,000 ам.доллар (тус бүр)

  • 7-8-р байр. 6,000 ам.доллар (тус бүр)

  • 9-12-р байр. 5,000 ам.доллар (тус бүр)

  • 13-16-р байр. 4,000 ам.доллар (тус бүр)

37 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page