top of page
Writer's pictureAriunzayat Yunren

IEM Rio 2024 тэмцээнд NAVI баг түрүүллээ

Counter Strike төрлийн дэлхийн шилдэг багуудын оролцдог IEM Rio 2024 тэмцээнд Украйн улсын NAVI баг түрүүллээ.

Шилдгийн шилдэг 16 баг, 250,000 долларын шагналын сантай энэ тэмцээнд өрсөлдсөн нь зарим багуудын хувьд 12-р сард болох Шанхай Мажорын бэлтгэл болов.

Тэмцээний Play Off шатанд NAVI, Virtus.Pro, Vitality, Heroic, MOUZ, Furia багууд шалгарч аваргын төлөө NAVI болон Furia багууд Best of 5 форматаар тоглосон юм.

Inferno mаp дээр 13:11 оноогоор NAVI

Dust II map дээр 13:2 оноогоор NAVI

Mirage map дээр 13:6 оноогоор MOUZ

Ancient map дээр 13:11 оноогоор NAVI баг хожиж

IEM Rio 2024 тэмцээний аварга боллоо.
IEM Rio 2024 тэмцээнд
Credit to: ESL Counter strike

NAVI багийн бүрэлдхүүн

  1. Valerij “b1t” Vakhovsjkyj                    

  2. Aleksi “Aleksib” Virolainen                           

  3. Justinas “jL”Lekavičius                       

  4. Mihai “iM”Ivan                

  5. Ihor “w0nderful” Zhdanov 

  6. Andrij “B1ad3”Ghorodensjkyj (Coach)             


IEM Rio 2024 тэмцээний шагналын сангийн хуваарилалт

Тэмцээний шагналын сан 250,000 ам.доллар нь дараах байдлаар хуваарилагдагдав.

  • 1-р байр. NAVI баг 100,000 ам.доллар, IEM Катовиц 2025-д оролцох эрх.

  • 2-р байр. MOUZ баг 42,000 ам.доллар

  • 3-4-р байр. Furia esports, HEROIC багууд. 20,000 ам.доллар (тус бүр)

  • 5-6-р байр. Team Vitality, Virtuss.Pro багууд. 10,000 ам.доллар (тус бүр)

  • 7-8-р байр. Faze Clan, The MongolZ багууд. 6,000 ам.доллар (тус бүр)

  • 9-12-р байр. Comlexity gaming, Team Liquid, Astralis, Eteranal Fire багууд.  5,000 ам.доллар (тус бүр)

  • 13-16-р байр. Imperial esports, paiN gaming, 9Z team, G2 esports багууд. 4,000 ам.доллар (тус бүр)


The MongolZ

Манай улсын The MongolZ баг ESL-ийн дэлхийн чансааны оноогоор оролцсон юм.

1.ESL-ийн чансаагаар 8-рт жагсдаг Орос улсын Virtus.Pro багтай хийж 13:10 оноогоор хожсон.

2. ESL-ийн чансаагаар 3-рт жагсдаг Франц улсын Vitality багтай тоглов.

  • The MongolZ 17:19  Vitality (Inferno map)

  • The MongolZ 8:13  Vitality (Nuke map): тоглолтын харьцаа 0:2 болж The MongolZ баг хожигдож доод хүснэгт рүү шилжлээ.

3. ESL-ийн чансаагаар 7-рт жагсдаг Турк улсын Eternal Fire багтай өрсөлдөн

  • The MongolZ 13:2  Eternal Fire  (Anubis map)

  • The MongolZ 8:13  Eternal Fire  (Mirage map)

  • The MongolZ 13:4  Eternal Fire  (Inferno map), тоглолтын харьцаа 2:1 болж The MongolZ баг хожин, доод хүснэгтийн финалын тоглолтоо Virtus.Pro багтай дахин хийх болов.

4. ESL Pro League Season 19, ESL Challenger Atlanta 2023 тэмцээнүүдэд таарч Virtus.Pro баг хоёуланд нь хожиж байсан бол  IEM Rio 2024 тэмцээний Хэсгийн шатанд таарч Virtus. Pro баг хожигдсон.

  • Энэ удаагийн тоглолтын явцыг үзүүлбэл:

  • The MongolZ 10:13  Virtus.Pro  (Ancient map)

  • The MongolZ 3:13  Virtus. Pro  (Dust  map) оноотой болж Virtus.Pro баг 2:0 харьцаагаар хожив.

Ийнхүү The MongolZ баг IEM Rio 2024 тэмцээнд 7-8-р байр эзэлж 6,000 ам.долларын шагнал авав.

 

77 views0 comments

Recent Posts

See All

Comments


Recent Posts

bottom of page