top of page
728x90.gif

IEM Melbourne 2025 тэмцээнд The MongolZ урилгаар оролцоно

Writer's picture: Masha MnnMasha Mnn
ESL 2025 оны 4-р сарын 21-27-нд болох IEM Melbourne тэмцээнд уригдсан 16 багийг зарлалаа.
IEM Melbourne 2025
Багуудын жагсаалт:
  • FaZe Clan

  • Natus Vincere

  • Team Spirit

  • Team Vitality

  • Team Liquid

  • paiN Gaming

  • The MongolZ

  • FlyQuest

  • Eternal Fire

  • MIBR

  • BIG

  • MOUZ

Багуудыг 2025 оны 2-р сарын 3-ны Valve Regional Standings (VRS) онооны дагуу сонгосон бөгөөд Дэлхийн VRS жагсаалтын эхний 10 багийг урьж, үлдсэн багуудыг бүс нутгийн VRS оноогоор сонгосон байна.

Гэхдээ G2 Esports, FURIA Esports, Astralis багууд уригдсан ч тэмцээнд оролцохоос татгалзжээ. Үүнээс шалтгаалан paiN Gaming, MIBR, BIG багууд оронд нь сонгогдсон байна.

G2 болон бусад хоёр баг яагаад оролцохоос татгалзсан нь тодорхойгүй байгаа ч, G2 Yalla Compass Qatar эсвэл BLAST Rivals Mexico тэмцээнүүдэд оролцож, тоглогчдодоо завсарлага өгөхөөр шийдсэн байх магадлалтай гэж таамаглаж байна.

Тэмцээний формат
  • 16 баг 8, 8-аараа хуваагдан, Double-elimination (хожигдсон ч нэг удаа дахин тоглох боломжтой) хэлбэрээр өрсөлдөнө.

  • Шилдэг 3 баг плей-оффт шалгарч, Rod Laver Arena-д тоглоно.

  • Плей-офф нь single-elimination (хожигдсон баг шууд хасагдах) форматаар явагдана.

  • Бүх тоглолт BO3 форматаар болох бөгөөд Аваргын тоглолт BO5 форматаар болно.

Шагналын сан
  • Нийт шагналын сан: $1,000,000 (~£792,763)

  • Аварга баг: $285,000 (~£225,936)

Бусад мэдээлэл
  • Тасалбар худалдаанд гарсан. Хэрэв эхний худалдаанд гарсан тасалбарыг авч амжаагүй бол Wave 3 тасалбарын борлуулалт хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.

  • Тэмцээнийг ESL-ийн албан ёсны YouTube, Twitch сувгуудаар шууд дамжуулна.

  • Контент бүтээгчид шууд дамжуулалтыг хамтран стрийм хийх боломжтой юм.


Мөн энэ жилийн IEM анх удаа Мельбурнд зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог аж.

82 views0 comments

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page