top of page
Writer's pictureChinguun Cen

IEM Cologne 2023

Нийтлэлийг: Centillion


IEM Cologne 2023 Тэмцээн Герман улсын Келын хотноо эхэлэхэд бэлэн болоод байна. Энэхүү мэдээгээр та бүхэнд тэмцээний хуваарь, формат болон оролцож буй багуудын мэдээллийг хүргэж байна.
The Cathedral of Counter-Strike is Calling
Source: ESL

 


Оролцож буй багууд:
IEM Cologne Teams
Source: ESL
 

Хугацаа болон Формат

Тэмцээний хувьд 7/26-8/6ны хооронд нийт 11 хоног үргэлжилнэ. Play In болон хэсгийн шатны тоглолтууд үзэгчгүй явагдах бол playoff-ийн тоглолтууд LANXESS аренад үзэгчидтэй явагдана.


Тэмцээний шат бүрийн хуваарь болон формат:

Play In Шат (7/26-7/28)
  • 16 багийн double-elimination хүснэгт

  • Нээлтийн тоглолтууд BO1, үлдсэн бүх тоглолтууд BO3

  • Шилдэг 8 баг хэсгийн шат руу шалгарна.


Хэсгийн шат (7/29-8/1)
  • 8 багийн double-elimination 2 хүснэгт

  • Бүх тоглолтууд BO3

  • Хэсэг бүрээс шилдэг 3 баг playoff руу шалгарна


Playoff шат (8/4-6)
  • Single-elimination хүснэгт, хэсгийн тэргүүлэгчид шууд хагас финалд шалгарна

  • Шөвгийн найм болон хагас финалын тоглолтууд BO3, Grand Final BO5


 

Шагналын Сан

Нийт 1 сая долларын шагналын саныг дараах байдлаар 24 багт хуваарилна.


  • 1. $400,000 (₮1,379,000,000)

  • 2. $180,000 (₮620,000,000)

  • 3-4. $80,000 (₮275,000,000)

  • 5-6. $40,000 (₮137,000,000)

  • 7-8. $24,000 (₮82,000,000)

  • 9-12. $16,000 (₮55,000,000)

  • 13-16. $10,000 (₮34,000,000

  • 17-20. $4,500 (₮15,000,000)

  • 21-24. $2,500 (₮8,000,000)


 

The Mongolz VS MOUZ

Тэмцээний салхийг хагалж Монголын улсын The Mongolz баг MOUZ багтай нээлтийн тоглолтыг хийнэ. Энэхүү тоглолтоороо бид тэмцээний хамгийн залуу 2 тоглогчид болох mzinho, Jimpphat нарын гал гарсан тулааныг харж болох юм.

MOUZ багын хувьд тоглогчдын зуны амралтаар багийн IGL Dexter болон rifler JDC нарыг багаас чөлөөлж, Парисын Major-ийн финалист Gamer Legion багийн IGL siuhy-г өөрсдөдөө элсүүлсэн, siuhy хувьд өмнө нь MOUZ NXT-д одоогийн MOUZ-ийн бүрэлдэхүүн тоглож байгаа xertioN, torzsi нартай цуг тоглож байсан туршлагатай юм. Харин багийн rifler JDC-гийн оронд MOUZ NXT багаасаа залуу Финланд rifler Jimpphаt-ийг үндсэн бүрэлдэхүүндээ нэгтгэжээ. Jimpphat-ийн хувьд 16 настай ба 2 сарын дараа 17 хүрнэ.

Source: MOUZ

 

TALENT Бүрэлдэхүүн:

 
Play-In шат

IEM Cologne Play-In шатанд нийт 16 баг өрсөлдсөнөөс шилдэг 8 баг тэмцээнийг цааш үргэлжлүүлж хэсгийн шатанд шалгарлаа.


Шалгарсан багууд: MOUZ, Fnatic, Astralis, Monte, TheMongolz, NIP, 9INE, OG.

Source: ESL

Source: ESL

 
PlayOff

IEM Cologne тэмцээний хэсгийн шатын тоглолтууд өчигдөр өндөрлөж хэсэг бүрийн шилдэг 3 баг Playoff-д шалгарлаа.


A хэсэг: ENCE, Heroic, Cloud9 B хэсэг: G2, Vitality, Astralis


PlayOff Bracket

GRAND FINAL

IEM Cologne тэмцээний финалын шатанд ENCE болон G2 багууд учраа тааран тоглож G2 баг 3:1 харьцаатай ялалт байгуулан аваргын цом дээр өөрсдийн багийн нэрийг шивүүлж $400,000 эзэд болж байна.


Тэмцээний MVP шагналыг NiKo 1.35 гэсэн үзүүлэлтээр хүртсэн бол түүний араас m0NESY 1.34 гэсэн үзүүлэлтээр удаалжээ.

 
БАГУУДЫН ЭЗЭЛСЭН БАЙР



 



187 views0 comments

Comentários


Recent Posts

bottom of page