top of page
728x90.gif

IEM 2025 Play Off шатны эхний өдөр

Writer's picture: esportsenewsmnesportsenewsmn

Хүлээлтийг үргэлж эвддэг The MongolZ баг ахин нэг түүх бүтээхийг гэрчилж, өнгөрөгч жилийн аваргуудын зангаргыг ханатал мэдэрсээр IEM Katowice тэмцээний playoff шатны эхний өдөр өндөрлөлөө.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс хайртай багаа дэмжих арга нь улам өргөссөөр иржээ. Биеэрээ зорьж очиж үзэхээс өөр сонголтгүй байсан үеээс эхлээд радиогоор сонсох, сонингийн хуудсаас үр дүнг нь харах мэтээс бид овоо хэдэн шат ахиж шүү.

Медиа өргөжих нь "хууль" болсон энэ цагт хүмүүсийн таалах зүйл ч ихэсч, и-спорт гэдэг харьцангуй шинэ ойлголт төрсөн билээ. Тэгвэл орчин цагийн бодьгалуудын зугааг гаргах хамгийн халуухан эвентүүдийн нэг болох IEM Katowice-г цэнгэлдэхэд биеэрээ очиж үзэх, гэрийнхээ тав тухтайд үзэх нь хэр ондоог хоёуланг нь тултал мэдэрч үзсэн өөрийнхөө зүгээс өчье өө.

Онлайнаар үзэж байгаа хүмүүс сонголт ихтэй. Жишээ нь Европт болж буй ихэнх тэмцээнүүд Англи хэлний тайлбартай явдаг бол хамгийн сүүлд болсон мажор тэмцээн Хятад улсад болсон учраас Хятад хэлний касттай байсан. Гэхдээ би Хятад хэл мэдэхгүй шүү дээ. Надад тоглоомоо илүү гүн ойлгох, мэргэжлийн тайлбарлагч, аналистуудын өнцгөөс тоглолтуудыг харах нь стадионы уур амьсгалаас илүү санагддаг учраас очиж үзэх сонирхол байгаагүй гэдэг бол зуун хувь тэр хүний сонирхлоос шалтгаалсан байна.

Мөн зайнаас үзэх нь ямар нэг хүчин зүйлд баригдахгүйгээрээ тун онцлог. Дэлгэц, интернет хоёр л байхад хаанаас ч, хэзээ ч үзэж болох нь маш таатай. Хэзээ ч гэснээс, цаг хугацаанд хүртэл баригдахгүй гэхээр сайхан биз? Хаха


Зургийг: М.Өнөрбат

Харин биеэрээ үзэхийг илүүд үзэж байгаа бол pay-to-win тоглоомонд орчихлоо гэж хэлж болно. Ордны уур амьсгал, мянга мянган хүмүүсийн нүргээн, хайртай, дуртай багийг чинь насаараа цуг байсан анд шиг чинь хамт дэмжих олон зуун хүмүүсийн раунд авах болгонд гаргах шар үс босгомоор чимээ хичнээн сайхан ч тасалбараас эхлээд машины зогсоол, очих зардал, идэх зүйлс гээд таны experience-ийг арай дээрдүүлж болох бүхий л зүйл өртөгтэй байна. Гэхдээ мэдээж өмнө нь дурдсанчлан энэ нь зуун хувь тухайн хүний сонирхлоос шалтгаална.

Маш өөр хоёр зүйлсийн ялгааг яриад байвал яриад л байна. Тийм учраас их хялбарханаар орлуулвал, холоос үзэх нь тоглоомны үнэгүй demo хувилбарыг татаж авах юм уу даа. Тоглоомныхоо гол үйл явдлыг туулчихна, илүү дутуу зүйлгүй.

Харин тоглогчдыг тайзан дээр тоглохыг олуулаа үзэх нь бүрэн хэмжээний дууссан тоглоомыг DLC-тэй нь худалдаж авах юм байна. Бүх үйл явдал дээр нь нэмээд янз янзын хачиртай, тоглож байхад онцгой мэдрэмж төрүүлдэг тийм experience.

Миний хувьд газар дээрээс нь үзэх нь илүү дээр санагдав. Монголын CS ингэж хурдтай хөгжиж байгааг харахад манай улсад гадны том тэмцээнүүд орж ирэх нь цаг хугацааны асуудал биз ээ. Тэр үед нь бүгдээрээ сайн үзээрэй гэж хэлмээр байна аа.

Тэгвэл орчин цагийн бодьгалуудын зугааг гаргах хамгийн халуухан эвентүүдийн нэг болох IEM Katowice-г цэнгэлдэхэд биеэрээ очиж үзэх, гэрийнхээ тав тухтайд үзэх нь хэр ондоог хоёуланг нь тултал мэдэрч үзсэн өөрийнхөө зүгээс өчье өө.

IEM Катовиц 2025 тэмцээнийг газар дээрээс нь сурвалжлан хүргэж байгаа М.Өнөрбат


147 views0 comments

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page