top of page
Writer's pictureAriunzayat Yunren

IEM гэж ямар тэмцээн бэ?

Intel Extreme Masters (IEM) нь дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн мэргэжлийн цахим спортын тэмцээн юм.

IEM нь Counter-Strike 1.6; Counter-Strike: Global Offensive; Counter-Strike 2; Warcraft III; World of Warcraft; Quake Live; DotA; StarCraft II, League of Legends зэрэг төрлүүдээр Хятад, Австрали, Польш, АНЭУ, Герман зэрэг улсуудад зохион байгуулдаг, Цахим Спортын Лиг (ESL)-ийн удирдлага, харьяалалд багтдаг.


IEM

Нэгдүгээр улирал буюу бүх зүйл эндээс эхэлсэн

2006 онд багууд Counter Strike 1.6 болон World of Warcraft III гэсэн хоёр спортоор өрсөлдөж байв. Энэхүү анхны тэмцээнд Европын 24 өөр орны өрсөлдөгчид оролцсон бөгөөд шагналын сан нь 160,000 евро байв.

Польшийн Pentagram баг Counter Strike төрөлд түрүүлж 40,000 еврогийн анхны шагналыг хүртлээ, H2K Gaming, Fnatic болон SK Gaming нар удаалсан.


Хоёрдугаар улирал буюу шинэ газар нутаг

2007 он бол Intel Extreme Masters нэрээр өргөжиж, Counter Strike болон Warcraft-ын шилдэг тоглогчдод нийт 285,000 долларын шагналын сан олгожээ. Цахим спортын тамирчид анх удаагаа олон улсын тэмцээнд оролцохоор Атлантын далайг туулж, Азийн тоглогчид анх удаа Хойд Америкт Лос Анжелес хотод ирж байлаа.

2007 оны Counter Strike дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчаар Германы Mousesports тодорч, 50,000 ам.долларын шагналын эзэн болжээ.


Гуравдугаар улирал буюу дэлхий даяар

Counter Strike 1.6 болон World of Warcraft Ази, Хойд Америк, Европт тивийн Чэнду, Филадельфи, Сөүл, Дубай, Монреал, Лос Анжелес, Лейпциг зэрэг хотуудад арга хэмжээ зохион байгуулсан. Нийт шагналын сан өсч 750,000 доллар болжээ.

Дэлхийн аваргын тэмцээн сүүлийн удаа 2009 оны 3-р сард Ханновер хотод дахин зохион байгуулагдлаа. Тэргүүн байрын 50,000 долларын шагналыг Шведийн Fnatic авч байсан юм.


Дөрөвдүгээр улирал буюу урагшилсаар

Тайпэй хотод Азийн аварга шалгаруулах тэмцээн, Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Эдмонтон хотод зохиогдсон зэрэг шинэ хотуудад зохион байгуулжээ. 2010 оны 3-р сард Дэлхийн Аварга цолыг Украйны NAVI баг авсан.


Тавдугаар улирал буюу одод

Counter Strike 1.6, World of Warcraft, Quake Live-аас гадна Starcraft 2 тэмцээний төрөлд нэмэгдлээ. Шагналын сан нийт 400,000 ам.доллар болов. Шанхай, Кёльн, Нью-Йорк, Киев зэрэг хотуудад арга хэмжээ зохион байгуулж, Ганноверт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. 2012 оны 3-р сард NaVi баг аварга цолоо амжилттай хамгаалав.


Зургаадугаар улирал буюу домгуудыг төрүүлсээр

League of Legends төрөл шинээр нэмэгдсэн. Польшийн ESC Gaming баг Counter Strike 1.6 -ийн аварга болж, Natus Vincere бас нэгэн хүчтэй тоглолт үзүүлж, хоёрдугаар байрт шалгарлаа.


Долоодугаар улирал буюу Өмнөд Солонгосын одод

IEM-ийн улиралд анх удаа Counter Strike ороогүй. 2012-2013 онд зөвхөн Starcraft 2 болон League of Legends зэрэг төрлүүдээр Сингапур, Катовице зэрэг хотод болсон.


Наймдугаар улирал буюу шинэ төрлүүд

IEM-ийн найм дахь улирал нь сүүлчийн үйл явдлуудыг анх удаа CeBit-ээс холдуулж, Польшийн Катовице, Сподек Арена цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан нь өөр нэг олон үзэгчдийг татсан юм. Hearthstone мөн анх удаа тэмцээний хөтөлбөрт оров. Нийт шагналын мөнгө дахин өсч, энэ удаад 605,000 доллар болжээ. Гэвч Counter Strike 1.6 мөн л хөтөлбөрт багтсангүй.


Есдүгээр улирал буюу илүү их шагналын сан  

2014-2015 онд болсон IEM-ийн ес дэх улирлын үеэр Шензен, Торонто, Сан Хосе, Кёльн, Тайбэй хотуудад арга хэмжээ зохион байгуулсан. Legends болон Starcraft 2 хоёр тоглолтонд багууд жилийн нийт 535,000 долларын шагналын сантай байв.


Аравдугаар улирал буюу CSGO-ийн эргэн ирэлт

Intel Extreme Masters нь SC2, LoL, Heroes of Storm-д өрсөлдөж нийт 993,200 долларын шагналыг санал болгосноор арав дахь жилээ тэмдэглэв. Цувралын сүүлчийн тэмцээнүүд Катовице дахь Сподек Аренад CS:GO-той хамт эргэн ирэв. Fnatic дэлхийн аварга болж 104,000 долларын шагнал авсан.


Арван нэгдүгээр улирал буюу цар хүрээ тэлсээр

Intel Extreme Masters тэмцээний 11 дэх улирал нь Шанхай, Окланд, Катовице, мөн Өмнөд Солонгосын Кёнги хотод анх удаа болж өнгөрлөө. Astralis баг аваргалж 118,903.85 ам.долларыг өвөртлөв.


Арван хоёрдугаар улирал (2017-2018)

Энэ улиралд CSGO, Starcraft төрлүүдээр Сидней (SC gaming), Оакланд (NIP), Катовице (Fnatic) хотуудад тус тусдаа зохиогдож, дэлхийн аваргын арга хэмжээг өнжсөн. Мөн энэ тэмцээн дээр PUBG төрлийг анх удаа танилцуулсан.

2017 оны 11-р сарын 18-19-нд IEM Oakland тэмцээнд Монгол улсын The MongolZ баг оролцоход нь би очиж анх удаагаа цахим спортын тэмцээн үзэж, анх удаагаа цахим спортын төрлөөр ирсэн Монголын мэргэжлийн тамирчидтай уулзаж байсан билээ.

Тэр үед The MongolZ багийн бүрэлдхүүнд:

  • М.Цог “tsogoo”

  • Б.Болд “ncl”

  • Л.Энхтайван “machinegun”

  • Б.Тэмүүлэн “zilkenberg”

  • Б.Эрдэнэдалай “maaRaa” нарын бүрэлдхүүнтэй байв.


Арван гуравдугаар улирал (2018-2019)

Сидней хотод болсон тэмцээнд Faze Clan; Шанхайд болсон тэмцээнд NRG esports; Чикаго хотод болсон тэмцээнд Astralis; Катовицед болсон тэмцээнд Дэлхийн аваргын тэмцээнд мөн Astralis түрүүлсэн.


Арван дөрөвдүгээр улирал (2019-2020)

Сидней хотод болсон тэмцээнд Team Liquid; Чикаго хотод болсон тэмцээнд Team Liquid; Бээжин хотод Astralis; Катовицед болсон Дэлхийн аваргын тэмцээнд мөн NAVI  түрүүлсэн.


Арван тавдугаар улирал (2020-2021)

Цар тахлын улмаас бүх тэмцээн цуцлагдаж, зарим тодорхойгүй хугацаагаар хойшилж байсан ч цахимаар зохиогдсон Global Challenge тэмцээнд Astralis баг, дэлхийн аваргат Gambit esports түрүүлж байжээ.

Арван зургаадугаар улирал (2021-2022)

6-р сард болсон онлайн зуны тэмцээнд Gambit esports, 7-р сард Кёльнд болсон тэмцээнд NAVI, 12-р сард Финляндад болсон тэмцээнд Team Vitality, 2022 оны 2-р сард Катовицед Faze Clan нар түрүүлжээ.


2022 он

5-р сард Далласт Cloud 9; 7-р сард Кёльнд Faze Clan; 10-р сард Rio Major-т Outsiders (Virtus.Pro); 2023 оны 1-р сард Катовицед Heroic багууд түрүүлжээ.


2023 он

2-р сард Катовицед G2 esports; 4-р сард Риод Team Vitality; 6-р сард Далласд Ence баг; 7-р сард Кёльнд G2 esports; 10-р сард Сиднейд Faze Clan тус тус түрүүлжээ.

The MongolZ баг IEM Cologne 2023-т 13-16-р байрт оржээ.

 

2024 он

2-р сард Катовицед Tean Spirit; 4-р сард Чэнгдүд MOUZ; 5-р сард Далласд Team Vitality;  8-р сард Кёльнд NAVI багууд түрүүлсэн.

The MongolZ баг IEM Katovoce 2024-т 17-20-р байрт; IEM Cologne 2024-т 7-8-р байрт оржээ.

 

Эх сурвалж: Wikipedia.org  esports.net

Recent Posts

See All

Comments


Related Posts

bottom of page