top of page
Writer's pictureMasha Mnn

HoYoverse "Genshin Impact" аниме төслийн явцыг шинэ ажлын зарлалаар ил болголоо

Сүүлийн хоёр жилийн турш "Genshin Impact" аниме төслийн талаар ямар ч мэдээлэл гараагүй. Үүнээс шалтгаалж олон, олон шүтэн бишрэгчид төслийн ирээдүйд санаа зовниж буйгаа цахим орчинд илэрхийлсэн. Гэвч саяхан төслийн албан ёсны miHoYo вэбсайтад нийтлэгдсэн ажлын зар "Genshin Impact" аниме төслийн явц ахицтай байгааг харуулжээ.
genshin impact
"Genshin Impact" аниме төслийн тухай

Энэхүү төсөл нь 2022 оны есдүгээр сард тоглоомын ертөнцөд хөл тавьсан билээ. Уг төсөл нь "Урт хугацааны аниме төсөл" хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд төсөлд Японы алдарт аниме студи Ufotable оролцсон. Харин "Genshin Impact"-н трейлерт Traveler ихэр, Paimon болон Teyvat-ийг дүрсэлсэн байдаг.

Гэсэн хэдий ч анх зарлагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд төслийн тухай ямар ч шинэ мэдээлэл цацагдаагүй тул олон фенүүд нь төслийг мартагдсан гэж бодож эхэлжээ. Гэвч miHoYo вэбсайтад нийтлэгдсэн ажлын зар төслийг ахицтай байгаа гэдгийг харуулж байна.



Шинэ ажлын зар: Аниме зохиолч хайж байна

Genshin Impact-ийн албан ёсны вэбсайтад нийтлэгдсэн ажлын зараас харахад Shanghai хот дахь оффист ажиллах бүтэн цагийн Аниме зохиолч хайж байгаа аж. Ажлын чиг үүрэгт:

  • Тоглоомын агуулгад тулгуурласан Genshin Impact аниме төслийн зохиолыг хянах,

  • Япон хэлний зохих ур чадвартай байх гэх мэт шаардлагуудыг тавьжээ. Энэхүү ажлын байрны

    зараас харахад төслийн ажил эрчимжиж байгааг илтгэж байгаа бөгөөд фенүүдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.

Ufotable студийн хүчирхэг оролцоо

Ufotable студи нь гайхалтай анимейшн хийдгээрээ алдартай бөгөөд "Demon Slayer" цувралаараа онцгой амжилт гаргасан. Тус студийн өндөр чанарын анимейшн бүтээлүүд нь тулааны мартагдашгүй үзэгдлүүдээрээ дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн билээ.


HoYoverse болон Ufotable хамтран энэхүү төслийг дэлгэцийн бүтээл болгон гаргахаар зэхэж байгаа бөгөөд фенүүд одоогоос маш өндөр хүлээлттэй байгаа билээ.

Comments


Related Posts

bottom of page