Honor of Kings Invitational Season 3 тэмцээнээр Honor of Kings-ийн 2025 он эхэлж байна. Энэхүү тэмцээн нь хөгжүүлэгч Tencent-ийн зохион байгуулж буй оны анхны албан ёсны тэмцээн юм.

Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 12 баг оролцож, энэ оны хамгийн хүчирхэг баг хэн болохыг тодруулах болно.
Огноо, байршил, шагналын сан

Honor of Kings Invitational Season 3 тэмцээн 2025 оны 2-р сарын 21-нээс 3-р сарын 1 хооронд болно.
Хэсгийн шат: 2-р сарын 21 – 2-р сарын 24
Knockout Stage: 2-р сарын 26 – 2-р сарын 28
Grand Final: 3-р сарын 1
📍 Тэмцээн Филиппин улсын Манила хотын SM City North EDSA-д зохион байгуулагдана.
💰 Шагналын сан: 300.000 ам.доллар
Аварга – $100.000
Дэд байр – $50.000
3-4-р байр – $25.000
5-8-р байр – $12.500
9-12-р байр – $10.000
Формат болон Global Ban-Pick системийн талаар
📌 Хэсгийн шат
3 баг бүхий 4 бүлэгт хуваагдана.
Шилдэг 2 баг дараагийн шатанд шалгарч, сүүлд үлдсэн 1 баг хасагдана.
Тоглолтууд 5 тоглолттой цуврал (Best-of-Five) хэлбэрээр явагдана.
📌 Knockout Stage
Single-elimination (хожигдсон баг хасагдана)
7 тоглолттой цуврал (Best-of-Seven)
📌 Global Ban-Pick систем
Энэ тэмцээнээс эхлэн Global Ban-Pick систем хэрэгжинэ. Энэ нь нэг удаа сонгогдсон баатрууд дараагийн тоглолтод ашиглахыг хориглох систем юм. Ингэснээр багууд стратегиа илүү нарийн боловсруулж, шинэ баатруудыг ашиглах шаардлагатай болно.
✅ Best-of-Seven:
Хэрэв 3-3 харьцаатай тэнцвэл Ultimate Battle нэртэй сүүлчийн тоглолт болно.
Ultimate Battle-д баатруудын хориг тавихгүй, хүссэн баатраа сонгож болно.
Оролцогч багууд

Энэ жил Хятадын KPL оролцохгүй, харин Филиппин улс нэмэлт нэг квоттой болсон.
Оролцох 12 баг:
🇵🇭 Филиппин
Blacklist International (Филиппиний аварга)
Elevate (Филиппиний дэд аварга)
Rough World Era (Филиппиний гуравдугаар байр)
🇮🇩 Индонез
Bigetron Esports (Индонезийн аварга)
Kagendra (Индонезийн дэд аварга)
🇲🇾 Малайз
Nova Esports (Малайзын аварга)
All Gamers Global (Малайзын дэд аварга)
🌍 Бусад бүсүүд
Impunity (Wild Card аварга)
Alpha 7 (Америкийн аварга)
Team Vitality (Европын аварга)
Gen.G (MENA бүсийн аварга)
Nongshim Redforce (JPKR бүсийн аварга)
Honor of Kings Invitational Season 3 тэмцээнээр 2025 оны хамгийн хүчтэй баг тодрох юм.
Comments