top of page
728x90.gif

HEROIC баг CDKeys-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Writer's picture: Masha MnnMasha Mnn
Скандинавын цахим спортын баг HEROIC нь онлайн худалдааны платформ CDKeys-тэй хамтран ажиллахаар боллоо.
HEROIC баг CDKeys-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Энэхүү гэрээний хүрээнд CDKeys дээр HEROIC багийн өмсгөл байрших бөгөөд тус байгууллагын дижитал сувгуудаар дамжин сурталчлагдах юм. Мөн хамтын ажиллагааны хүрээнд skit болон vlog зэрэг контентууд хийхийн зэрэгцээ, тэмцээн, уралдаан, бэлэглэлтийн арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ гэж мэдэгдсэн.


HEROIC-ийн CCO Krystian Jaroszynski хэлэхдээ "Энэ түншлэл бол байгалийн жамаар бий болсон зүйл. Би хувьдаа CDKeys-ийн удаан хугацааны хэрэглэгч, манай ажилтнууд, фенүүд ч мөн адил гэж бодож байна. CDKeys өөрийн үйл ажиллагааг өргөжүүлж, илүү олон тоглогчдод хүрэхийг зорьж байгаа тул бид тэдний онцгой саналуудыг хүргэхэд тохиромжтой хамтрагч болно. Манай үзэгчид үнэхээр таашаадаг шүү!" гэж онцолжээ.


CDKeys нь HEROIC-ийн албан ёсны түншүүдийн нэг болж, Polkadot, Thunderpick зэрэг байгууллагуудын эгнээнд нэгдлээ.

CDKeys-ийн лого нь HEROIC багийн өмсгөлийн ханцуйн дээр байрлаж, тэдний IEM Katowice тэмцээний туршид хамт байх болно.

HEROIC-ийн Counter-Strike багийн олон тоглогч Team Falcons руу шилжсэн ч, Sangal Esports-ийн гол тоглогчдыг элсүүлснээр IEM Katowice-д оролцох эрхээ авч чаджээ. Counter-Strike-оос гадна тус байгууллага нь Dota 2 болон Fortnite-ийн тэмцээнүүдэд оролцдог.

CDKeys компанийн хувьд цахим спортын салбарт анх удаа нэвтэрч буй хэрэг биш юм. Тус компани 2019 онд Epsilon Esports багтай хамтран ажиллаж байжээ.


CDKeys-ийн CMO Cormac Moylan хэлэхдээ "HEROIC бол цахим спортын хүчирхэг баг төдийгүй бүтээлч байдал, нийгмийн сүлжээгээрээ тэргүүлэгч байгууллага. Тэд өөрсдийн хамт олныг урамшуулахын зэрэгцээ өрсөлдөгчдөө бут цохих чадвартай. Энэ түншлэл бүх талаараа *GG (Good Game) болох нь гарцаагүй!"" гэжээ.

15 views0 comments

Comentários


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page