HEROIC esports өнгөрсөн жилийн санхүүгийн үзүүлэлтүүдээ хуваалцаж, анх удаа ашигтай ажилласан гэдгээ мэдэгдлээ.
HEROIC-ийн LinkedIn хуудсанд нийтэлсэн мэдээллээс үзэхэд тус байгууллага түүхэндээ хамгийн өндөр орлого болон татвар, хүүгийн өмнөх ашиг (EBITDA)-г бүртгүүлсэн байна.

HEROIC-ийн орлогын гол хүчин зүйлүүд нь:
Ивээн тэтгэгчдийн орлого
Агентлагийн ажил
Тоглогчдын шилжилтээс олсон орлого
Гэсэн хэдий ч, тэд санхүүгийн нарийн тоо баримтаа хараахан ил болгоогүй байна.
HEROIC-ийн 2024 оны гол амжилтууд
Өнгөрсөн жил HEROIC нь Joma спортын хувцасны брэнд болон Polkadot блокчейн, криптовалютын платформтой түншлэлийн гэрээ байгуулжээ. Мөн Thunderpick esports крипто бооцооны платформтой олон жилийн гэрээ хийсний дараа “Path to Pros” Counter-Strike 2 тэмцээнийг 2024 оны 6-р сард эхлүүлсэн.
HEROIC өөрийн LinkedIn хуудсанд “Өнгөрсөн жилийн амжилтаараа бид үнэхээр бахархаж байна. 2025 онд ч түншүүддээ гайхалтай үнэ цэнийг бий болгож, шилдэг контент бүтээж, спортын өндөр амжилтад хүрэхээр хичээн ажиллах болно” гэжээ.
Тус постоор мөн HEROIC-ийн 2024 оны тэмцээний амжилтуудыг дурдсан бөгөөд үүнд:
🥈 Fortnite Global Championship-т дэд байр
🥉 Esports World Cup-д гуравдугаар байр
🏆 PGL Wallachia Season 2-т ялалт байгуулсан (Dota 2-д анх удаа өрсөлдөөд)
HEROIC-ийн сэргэлт
HEROIC 2024 онд ашигтай ажилласан ч 2023 онд санхүүгийн хүндрэлтэй тулгарч байжээ.
🔸 2023 оны 3-р сард тус байгууллага өдөр тутмын үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд NOK 10 сая (~£780,000) хөрөнгө босгосон.
🔸 Гэвч, 2025 он хүртэл нийт NOK 80 сая (~£6.2 сая) шаардлагатай байсан ба 2023 оны зун гэхэд яаралтай NOK 10 сая хэрэгтэй гэдгээ зарлаж байв.
🔸 2023 оны 5-р сард нээлттэй хувьцаат компанийн хувьд Krow Bidco AS-ийн саналыг хүлээн авсан. Тус компани HEROIC-ийн бүх хувьцааг нэгж хувьцааг NOK 2.0 (~£0.15)-р худалдаж авчээ.
HEROIC-ийн өнөөдрийн байр суурь
Норвегийн HEROIC esports байгууллага нь 2016 онд байгуулагдсан.
🎮 VALORANT
🎮 PUBG Mobile
🎮 Fortnite
🎮 Dota 2 зэрэг тоглоомын төрлүүдэд өрсөлддөг.
Гэвч тэд Counter-Strike 2 багаараа илүү алдартай. CS2-н баг нь Intel Extreme Masters (IEM) Dallas 2025 тэмцээнд оролцох эрхээ аваад байна.
HEROIC нь 2024 онд ашигтай ажилласан цорын ганц esports байгууллага биш юм. Өнгөрсөн сард Францын Karmine Corp байгууллага хоёр жил дараалан ашигтай ажилласнаа зарлажээ.
Comments