top of page
728x90.gif

Ghost Gaming Counter-Strike-д эмэгтэйчүүдийн багтайгаар эргэн ирлээ

Writer's picture: Masha MnnMasha Mnn
Ghost Gaming Counter-Strike (CS)-ийн өрсөлдөөнт ертөнцөд эргэн ирж, шинэ эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнээ танилцууллаа.
Ghost Gaming

Ghost Gaming өчигдөр X (хуучнаар Twitter)-т нийтэлсэн бичлэгээрээ дамжуулан уг мэдээг хуваалцсан бөгөөд бичлэгт шинэ багийн тоглолтын онцлох мөчүүдийг харуулсан байна.

Ghost Gaming-ийн шинэ багт эмэгтэйчүүдийн CS-ийн туршлагатай тоглогчид багтжээ. Үүнд, Шведийн тоглогч, дамжуулан тайлбарлагч Tilde ‘7livioys‘ Byström болон Emmalee ‘EMUHLEET‘ Garrido нар багтсан бөгөөд "EMUHLEET" нь 10 жилийн карьерынхаа туршид GIRLGAMER Esports Festival, Intel Challenge Katowice зэрэг тэмцээнүүдэд олон удаа түрүүлж байжээ. Мөн уг бүрэлдэхүүнд ирээдүйтэй тоглогчид орсон байна.

Шинэ бүрэлдэхүүн:

  • Emmalee ‘EMUHLEET‘ Garrido (Багийн ахлагч)

  • Elena ‘Ellie‘ Garland

  • Long ‘PiggyKiki‘ Kiki

  • Tilde ‘7livioys’ Byström

  • Mira ‘mira‘ Luna

  • David ‘Xp3’ Garrido (Дасгалжуулагч)

Ghost Gaming-ийн зарим тоглогчид нь эмэгтэйчүүд болон бусад хүйсийн тоглогчдод зориулагдсан ESL Impact лигт оролцож байсан. Тус лиг нь 2022 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 7-р улирлын сонгон шалгаруулалт хоёрдугаар сарын 4-нд эхлэх гэж байна.


Гэхдээ Ghost Gaming одоогоор өөрийн CS2 багийн тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөгөө ил болгож амжаагүй байна.


Ghost Gaming нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Fortnite, Rocket League, VALORANT, Call of Duty зэрэг тоглоомуудад өрсөлддөг. Тус байгууллага 2017-2019 онд дээд түвшний CS:GO багтай байсан ба Matthew ‘Wardell‘ Yu, Yassine ‘Subroza’ Taoufik зэрэг алдартай тоглогчдыг эгнээндээ нэгтгэж байжээ.

Тэдний хамгийн том амжилтуудад ZOTAC Cup Masters 2018 – Americas болон WESG 2018 Canada тэмцээнүүдэд түрүүлсэн нь багтдаг. Мөн ESL Pro League-ийн хэд хэдэн улиралд өрсөлдсөн боловч дээд түвшний томоохон тэмцээнд түрүүлж чадаагүй юм.

Ghost Gaming нь өмнө нь эмэгтэйчүүдийн цахим спорт болон тоглоомын ертөнцөд хөрөнгө оруулалт хийж байсан. Тус байгууллага нь "Ghost Girls" нэртэй эмэгтэй гишүүдээ онцолдог олон нийтийн сүлжээний хуудастай бөгөөд 2024 онд эмэгтэйчүүдийн цахим спорт, тоглоомын салбар дахь карьерыг дэмжих BroadcastHER Academy тэтгэлэгт хөтөлбөртэй хамтран ажилласан.


Сонирхуулахад, энэ онд эмэгтэйчүүдийн цахим спорт олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Imperial FE баг нь IEM Katowice тэмцээнд шалгарсан анхны эмэгтэйчүүдийн баг болсон бол Shopify Rebellion баг VALORANT Game Changers тэмцээнээс гараагаа эхлэн түүхэн амжилт үзүүллээ.

30 views0 comments

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page