top of page
Writer's pictureAriunzayat Yunren

GGRecon сайт хаагдлаа

Цахим спорт, видео тоглоомын мэдээллийн GGRecon сайт 10-р сарын 18-нд хаана гэдгээ Баасан гарагт болсон ажилчдын хурал дээр мэдэгджээ.




Google хайлтын системийн алгоритм өөрчлөгдсөнөөс болж вэбсайтын үзэлтийн тоо сүүлийн нэг жилд огцом буурсан нь нөлөөлсөн гэж олон ажилчид олон нийтийн сүлжээгээр хэлжээ.

Simliarweb хэмээх вэбсайтнуудын уншилтыг байдлыг харуулдаг анализийн мэдээгээр  GGRecon 2024 оны 8-р сарын байдлаар сар бүр 721,000 хүн зочилдог болохыг харуулсан.

Энэ сайтад ажиллаж байсан, цахим спортын сэтгүүлч Жек Марш  

"GG-ийн хамт олны нэг болсон хүн бүр үнэхээр гайхалтай байсан. Би GGRecon-д их сургуулиа төгсөөд л ажиллаж эхэлсэн. Түүнийг хөгжүүлэхийн тулд зүрх сэтгэл, сэтгэлээ зориулж байсан. Гуравхан сэтгүүлчтэй эхэлж байсан бол өнөөдөр гэхэд бид 20 гаруйлаа болжээ. Хайлтын системийн нэг алгоритмын өөрчлөлт биднийг устгаж чадна гэдэг нь үнэхээр харамсалтай" гэж бичжээ.

GGRecon-ийн ерөнхий редактор асан Ллойд Кумбс 5-р сард X платформ дээр “Алгоритмийн өөрчлөлтөөс хойш нэг сарын дотор уншигчдынхаа 95 хувийг алдсан” гэж жиргэжээ.


Хайлтын системийн алгоритмын өөрчлөлтөөс гадна Esports Winter буюу цахим спортын цомхотгол хэвлэлийн салбарт ч бас нөлөөлж байна.

Жишээлбэл: Цахим спортын мэдээний Blix.gg сайт, Washington Post сонины цахим спорт, видео тоглоомын талаар бичдэг Launcher болон Upcomer, Inven Global, ShiftRLE хэвлэлүүд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа хаасан эсвэл түр зогсоосон байна.

Dexerto, Dot Esports ч мөн ажилтнуудаа хэдэн арваар нь халсан.

Зөвхөн цахим спорт төдийгүй, бусад салбарын медиа бас өртөж байна. 2023 онд АНУ, Англи, Канадад 8,0000 гаруй сэтгүүлчид халагдсан гэдэг тоо гаргажээ.

Recent Posts

See All

Comentarios


Related Posts

bottom of page