top of page
728x90.gif

Genshin Impact, Zenless Zone Zero тоглоомууд Game Awards-ийн “Ардын сонголт” шагналд нэр дэвшлээ

Writer: Masha MnnMasha Mnn
The Game Awards 2024
Game Awards 2024 арга хэмжээ эхлэхэд бэлэн болоод байгаа бөгөөд "Ардын сонголт" (People's Voice Award) шагналын санал хураалт эхэлсэн байна.

HoYoverse-н хоёр тоглоом, тухайлбал Genshin Impact болон энэ жил шинээр гарсан Zenless Zone Zero тоглоомууд "Ардын сонголт" шагналд нэр дэвшжээ. Гэхдээ HoYoverse-ийн сансар огторгуйн уран зөгнөлт тоглоом болох Honkai: Star Rail энэ удаа нэр дэвшээгүй байна. Мөн Zenless Zone Zero тоглоом "Шилдэг Гар Утасны Тоглоом" шагналд нэр дэвшсэн байна.



Genshin Impact нь 2020 онд гарснаасаа хойш Game Awards-д тогтмол нэр дэвшиж ирсэн. 2020 онд "Шилдэг Гар Утасны Тоглоом" болон "Шилдэг Role-Playing Тоглоом" шагналд нэр дэвшиж, 2021 онд "Шилдэг Гар Утасны Тоглоом" шагналыг хүртсэн. 2022 онд "Ардын сонголт" шагналыг хүртэж, 2023 онд уг ангилалд ахин нэр дэвшиж байжээ. Харин Honkai: Star Rail нь 2023 онд "Шилдэг Гар Утасны Тоглоом" шагналыг хүртсэн юм.

2024 оны 12-р сарын 3-наас 12-р сарын 4-ний хооронд фенүүд албан ёсны санал хураалтын вэбсайтаар дамжуулан өөрсдийн дуртай тоглоомдоо саналаа өгөх боломжтой.


Genshin Impact тоглоомын 5.2 хувилбар нь 11-р сарын 20-нд гарсан бөгөөд Chasca, Lyney зэрэг дүрүүдийг голлон гаргасан байна. Мөн шинэ газрын зураг, шинэ босс болон Archon Quest Interlude зэрэг нэмэлт контентуудыг багтаажээ. Хоёрдугаар хагаст Neuvillette болон Zhongli-гийн дахин гаргалтууд хийгдэх ба 2025 оны 1-р сард шинэ Pyro Archon болох Mavuika болон Citlali, Lan Yan зэрэг шинэ дүрүүд нэмэгдэх юм.

Zenless Zone Zero тоглоом одоогоор 1.3 хувилбарынхаа шинэ дүр Lighter-тай баннерын гол дүрээр ажиллаж байна.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page