top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Gen.G байгууллагын тэтгэлэгт хөтөлбөр

Солонгосын цахим спортын Gen.G байгууллага 2020 онд Боловсролын сантай болж цахим спорт, видео тоглоомын боловсролын чиглэлээр олон сургалт, хөтөлбөрүүд зарладаг билээ.

Энэ удаа тэд АНУ-д цахим спортоор мэргэжил эзэмших оюутнуудад зориулан гурван долоо хоног Солонгос улсад суралцах, дадлага хийх хөтөлбөр зарлалаа. 2025 оны хавар, зуны хөтөлбөрт оролцогчид цахим спортын тусгай хичээлд сууж, цахим спортын салбарын мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөө, тусгай лекц, дадлага хийх юм. Мөн Gen.G байгууллагын ажилтнууд, ахмад тоглогчидтой уулзаж, орон нутгийн аялал хийнэ.

Тус хөтөлбөрт оролцохыг хүссэн оюутнууд  11-р сарын 15-ны дотор өргөдлөө явуулах ёстой.  

Gen.G сан нэг сая долларыг  гадаадын оюутнуудыг сургах хөтөлбөрт зориулж байгаа бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш 40 гаруй оюутанд тэтгэлэг олгожээ.

 

Gen.G

Цахим спортын байгууллага Gen.G нь League of Legends, VALORANT, PUBG болон бусад олон төрлийн багтай, энэ жил тус компани Idahoan Foods, LG U+ болон моторын тосны брэнд Mobile 1-тэй хамтын ажиллагаагаа сунгасан. Gen.G мөн YOUR.GG мэдээлэл, судалгааны платформыг худалдан авч Саудын Арабт шинэ төв байгуулахаа зарлав.

Gen.G Global Academy (GGA) нь анхны цахим спорт, видео тоглоомын тухай бүрэн хөтөлбөртэй сургуулийг саяхан Сөүл дэх Gen.G байгууллагын ойролцоо шинэ байраар тохижуулсан.

Comments


Recent Posts

bottom of page