top of page
Writer's pictureSase The Netrunner

Games of the Future: ОХУ - н засгийн газраас санхүүжүүлж буй Спорт болон Цахим Спорт Наадам!

Яг одоо дэлхийн өнцөг булан бүрээс багууд нийт 25 сая долларын төлөө өрсөлдөхөөр нэгэн газрыг зориод буй. Учир нь урьд өмнө нь хэзээ ч байгаагүй улс төрийн дэмжлэгтэй спорт болон цахим спортыг хослуулсан Games of the Future нэртэй туршилтын буюу анхдугаар тэмцээн 2-р сарын 19-нөөс 3-р сарын 3-ний хооронд зохиогдож байгаа юм. Тиймээ та зөв сонссон, энэ нь ОХУ - н Казан хот!


Gamers of the future 2024
Gamers of the future 2024

Геополитикийн хувь өндөр ач холбогдолтой тус наадмын талаар дараах мэдээллүүдийг хүргэж байна:


A political project - Улс төрд нөлөө бүхий төсөл

Games of the Future - г зохион байгуулагчдын зүгээс тайлбарлахдаа: Энэ нь "биеийн тамир" гэж нэрлэдэг спортын үзэл баримтлал дээр суурилдаг бөгөөд энэ нь цахим спорт, биеийн тамир болон VR, дрон зэрэг шинээр гарч ирж буй бусад технологиудыг хослуулж цоо шинэ Phygital гэх төрөл үүсч буй түүхэн үйл явдал гэхэд хилсдэхгүй гэжээ.


Тус арга хэмжээг 100% ОХУ-н засгийн газраас санхүүжүүлж байгаа ба 2022 оны 7 дугаар сард болсон олон улсын эдийн засгийн форум дээр ОХУ-ын Ерөнхий сайдын аялал жуулчлал, спорт, соёл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн орлогч Дмитрий Чернышенко анх танилцуулсан бөгөөд Games of the Future наадам нь 20204 онд Казан - д зохион байгуулагдах болно хэмээжээ.


Gamers of the future 2024
Gamers of the future 2024, Phygital games

2023 оны 3-р сард ОХУ -н ерөнхийлөгч Владимр Путин, БНХАУ - н ерөнийлөгч Ши Жиньпин нар Москва дахь уулзалтын үеэрээ тус арга хэмжээнд хоёр гүрэн хамтран ажиллах талаарх санамж бичигт гарын үсэг зуралцсан ба БНХАУ - н ерөнхийлөгч Ши Жиньпин хэлэхдээ: "ОХУ-ыг олон улсын спортын арга хэмжээнд оролцуулахгүй байгаатай хоёр улс санал нийлэхгүй байгаа тул Хятад улс уг арга хэмжээг "дэмжих болно" гэж мэдэгдэв. Хамтарсан мэдэгдэлд "Хоёр тал спортыг улс төржүүлэхийг эсэргүүцэж байгаа бөгөөд спорт нь энх тайван, эв нэгдлийг дэмжинэ гэж найдаж байна" гэжээ.


Тус наадмын энэ удаагийнхад Хятадын засгийн газар хэрхэн оролцож байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ба Ши Жиньпин 2-р сарын 8-нд Путинд Хятадын тамирчдыг тус арга хэмжээнд оролцуулна гэж мэдэгдсэн ч энэ нь бүхэлдээ Оросын засгийн газраас санхүүжсэн бололтой. Путин мөн Хятад улсыг дараагийн дугаарыг 2026 онд зохион байгуулахыг урьсан байна.


Vladimr Putin & Xi Jinping
Vladimr Putin & Xi Jinping

2023 оны арванхоёрдугаар сард Владимир Путин тус наадмын зохион байгуулах хуулийн төсөлд биечлэн гарын үсэг зурсан ба Real Time - н мэдээлснээр уг арга хэмжээний төсөв 5,3 тэрбум рубль буюу 58,3 сая доллартай (~46,8 сая фунт стерлинг) тэнцэж байна. Games of the Future - н тоглоомын төрөл бүр дээр 10 сая долларын шагналын санг жагсаасан байгаа ч Оросын төрийн мэдээллийн агентлаг зэрэг олон албан ёсны эх сурвалжууд 25 сая долларын шагналын сантай гэж мэдээлсээр байна. Games of the Future - г хариуцсан яам одоогоор АНУ, Европын холбоо, Их Британи болон бусад улс орнуудад хориг тавьж байгаа. Мөн Дмитрий Чернышенко-г 2014 онд ОХУ-д зохиогдсон өвлийн олимпийн наадмын допингийн дуулианд оролцсон хэмээн 2017 онд Олон улсын олимпийн хорооноос зэмлээд байсан...


Dmitry Chernyshenko
Dmitry Chernyshenko

Дмитрий Чернышенко нь тус арга хэмжээний хамгийн том 2 ивээн тэтгэгч болох ОХУ-н төмөр зам болон Газ Пром зэргийн төлөөлөн удирдах зөвлөлд алба хашиж байсан ба тэдгээр дээр ОХУ - н үүрэн телефоны оператор YOTA, Gazprom-Neft, Хөрөнгө оруулалтын компани Interros, VK Play зэрэг ивээн тэтгэгчид нэмэгдээд байна.


International participation - Наадамд оролцож буй багууд

Орос улс 2022 онд Украинд хийж буй эзлэн түрэмгийллийн улмаас олон улсын хориг арга хэмжээнд өртөж, барууны ихэнх орнуудаас санхүүгийн хувьд гадуурхагдаад буйг уншигч та бүхэн мэдэж байгаа.


Хэдийгээр зохион байгуулагч орон нь дэлхийн энх тайван байдлыг алдагдуулж байгаа гэсэн статустай ч Оросын засгийн газраас санхүүжүүлдэг арга хэмжээнд багагүй олон томоохон цахим спортын багууд оролцож байна. Энэ нь дайнд нэрвэгдсэн хүмүүсийн ширүүн шүүмжлэлд өртөж байгаа ба Украйны жүжигчин Олексий Бафадаров: “Орос бол дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн цуст дайныг эхлүүлсэн террорист орон юм. Хэрэв та өөрийн хүслээр тийшээ очвол та тэнэг юм" гэж Twitter буюу X-д тайлбар хийжээ. Гэсэн хэдий ч 1 сая долларын өртөгтэй Mobile Legends: Bang Bang (MLBB) төрөлднд 17 орны 150 гаруй тамирчин оролцохоор болжээ. Энэ тухай Оросын төрийн өмчит ТАСС агентлаг нэгдүгээр сард мэдээлсэн байна.


Аливаа Виз нь ихэвчлэн цахим спорт тоглогчдын толгойны өвчин байдаг. Гэвч Оросын Гадаад хэргийн яам дэлхийн 100 - аад улс руу шууд урилга илгээсэн тул "Games of the Future"-ын виз авахад асуудал гарахгүй Sports Business Online.ru мэдээллээ.


Тэмцээний хамгийн нэр хүндтэй оролцогчидоор нэрлэгдэж байгаа Хойд Америкийн байгууллага Beastcoast, Өмнөд Америкийн BOOM Esports болон Thunder Awaken, Индонезийн Team RRQ болон ONIC, Филиппиний Blacklist International болон одоогийн MLBB Дэлхийн аварга AP.BREN (Bren Esports), Сингапурын Team Flash тэмцээнд оролцох нь тодорхой болоод байгаа ба тэдэн дээр нэмэгдээд Хятад, Энэтхэг, Турк, Саудын Араб, Сингапур, Монгол, Камбож болон бусад орны багууд оролцож байна.


G2 Esports болон Хятадын Invictus Gaming-ийн хамтарсан Dota баг болох G2.iG ч мөн оролцож байгаа боловч 2-р сарын 6-ны өдөр Liquipedia сайтын шинэчлэлтээр тус баг дээрх G2-ийн Tag-ийг устгасан. Энэ талаар мэдэн нэгэн хүн Invictus Gaming оролцохыг хүссэн ч G2 оролцохыг хүсээгүй гэж мэдээллэсэн ба G2 брэндийг яагаад хассан, мөн энэ арга хэмжээнээс ашиг хүртэх эсэх талаар асуухад хариу өгөөгүй байна. Магадгүй тус байгууллага Европын холбоонд төвтэй тул дайнтай холбоотойгоор аль нэг талаас татгалзсан байж болох юм. Харин АНУ-д төвтэй Nouns болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Nigma Galaxy нар оролцохоор төлөвлөж байсан ч тэд мөн хэлэлцээнд хүрч чадаагүй байна. Тэднийг эргүүлэн татах болсон шалтгааны талаар тайлбар өгөх хүсэлтэд аль аль нь хариулсангүй.


Kazan
Kazan

Мөн Францын хөлбөмбөгийн PSG клуб болон Team Quest-ийн хамтарсан компани болох Катарт төвтэй PSG.Quest асуудалгүй оролцох ба Heroic-г урьсан боловч уг арга хэмжээнд оролцохоос татгалзсан гэж тус байгууллагын Dota 2-ын дасгалжуулагч Twitter-д нийтэлжээ. Бусад Western Dota 2 багууд ч мөн уг арга хэмжээнд урилгыг хүлээн авахаас татгалзсан гэж эх сурвалжууд мэдэгдээд байна.


Dota 2 багууд:


Games of the future, Dota2 Teams, Courtesy: Liquipedia
Games of the future, Dota2 Teams, Courtesy: Liquipedia

MLBB багууд:


Games of the future, MLBB Teams, Courtesy: Liquipedia
Games of the future, MLBB Teams, Courtesy: Liquipedia

Тус наадмын Mobile Legends: Bang Bang тоглоомын төрөлд Монгол улсаас Team Lilgun оролцож байгаа юм.


Government involvement in esports - Цахим спорт дахь улс төрийн оролцоо

2021 онд болсон “Орос – спортын гүрэн” форумын үеэр Чернышенко “Games of the Future” наадмыг Шинэ үеийн Олимпыг орлохуйц спортын их наадам болох болно хэмээх үзэл баримтлалыг танилцуулсан бөгөөд 2022 онд улс орнуудын зүгээс Оросыг удаа дараа зөрчил гаргаж Украины бүрэн эрхт байдалд халдсан хэргээр Орос улс Олон улсын эспортын холбооны гишүүнчлэлээс хасагдаад байгаа.


Мөн түүхэндээ анх удаа улс төрийн ашиг хонжоо олохын тулд цахим спортын нэр хүнд, соёлын нөөц бололцоог ашиглах боломжийг засгийн газар хүлээн зөвшөөрсөн хэрэг болж байгаа тул цахим спортын салбарт төрийн шууд оролцоо нэмэгдэж байгаа цаг үед тохиож байна. Үүнээс цахим спорт нь дэлхий дахинд яаж үнэлэгдэж, ямар нөлөө үзүүлж байгааг шууд харж болох юм.


Нийтлэлийг: Sase the Netrunner


142 views0 comments

Kommentare


Related Posts

bottom of page