top of page
728x90.gif

G2 Esports өөрсдийн Football Club-г байгууллаа

G2 Esports-н 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд G2 Football Club (G2 FC)-ийг байгуулж уламжлалт спортод хөл тавьж буйгаа зарлалаа.
G2 Football Club
G2 FC Kings League Germany-д өрсөлдөнө

G2 FC анхны тоглолтоо Kings League Germany-д хийнэ. Тус тэмцээнд шилдэг найман багийг шалгаруулах юм.

  • Шалгаруулалтын тоглолтууд 4-р сарын 12-нд зарлагдана.

  • Шилдэг хоёр баг Kings World Cup Clubs 2025-д Германыг төлөөлөх эрхээ авна.

Kings League гэж юу вэ?

Kings League бол Испанийн алдарт стриймер Ibai Llanos, мэргэжлийн хөлбөмбөгчин асан Gerard Piqué нарын үүсгэн байгуулсан 7v7 форматтай хөлбөмбөгийн лиг юм.

  • 2022 онд Испанид анх зохион байгуулагдаж, одоо Итали, Бразил зэрэг оронд өргөжөөд байна.

  • Бразилын Kings League-д FURIA Esports гэх зэрэг бусад томоохон цахим спортын байгууллагууд оролцож байна.

G2 FC багийн менежмент

G2 FC нь Берлин хотод төвтэй бөгөөд дараах удирдлагуудтай:

  • Ron Stublla – Багийн менежер (спортын менежментийн арвин туршлагатай).

  • Malik Hadziavdic – Ахлах дасгалжуулагч (Германы футзалын шигшээ багийн гишүүн байсан).

Багийн бүрэлдэхүүнд оролцох тоглогчдын сонгон шалгаруулалт дууссан бөгөөд албан ёсны бүрэлдэхүүнийг тун удахгүй зарлана.

G2 FC-ийн тоглолтыг хэрхэн үзэх вэ?

G2 Esports нь Германы алдартай стриймер болох "Reeze", "Rumathra" нартай хамтран ажиллаж, тэдний Twitch суваг дээр бүх тоглолтыг шууд дамжуулахаар боллоо.

G2 Esports нь League of Legends, VALORANT, Counter-Strike 2 зэрэг олон цахим спортын төрөлд амжилттай яваа багуудтай. Тэд уламжлалт спортод нэвтэрч буй нь цахим спорт болон уламжлалт спортын хоорондох заагийг холбох зорилготой томоохон алхам болж байна.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page