top of page
Writer's pictureMasha Mnn

G2 esports баг Yike, Mikyx нартай салах ёс хийв

G2 esports
Credit: G2 esports
G2 Esports jungler Martin "Yike" Sundelin болон support Mihael "Mikyx" Mehle нартай салах ёс хийж шинэ тоглогчийн эрэлд гарахаар төлөвлөж байна.

Энэхүү шийдвэр нь G2-г 2024 оны Дэлхийн аваргаас хасагдсанаас хойш 24 цагийн дотор гарсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд LEC-д ноёрхож байсан бүрэлдэхүүний хувьд томоохон өөрчлөлт хийх бололтой. Мөн Sheep Esports компанийн Alejandro "Anonimotum" Gomis гаргасан тайланд "Yike", "Mikyx" нарыг багаас хасаж байгаа. Иймээс тэд хоёулаа барууны бүх багуудын хувьд гайхалтай, сонирхолтой сонголт байх нь гарцаагүй гэжээ.

G2 esports
Yike-ийн тухай

2022 оны сүүлээр G2 багт элссэн нь багийн хувьд амжилтад хүрэх түлхэц болсон. Тэрээр G2-д орсноосоо хойш хоёр жилийн хугацаанд багтаа 7 удаагийн LEC-ийн аварга болоход чухал үүрэг гүйцэтгэж байжээ. LEC-ийн оны шилдэг шинэ тоглогч асан "Yike" ирэх улиралд аль багт тоглох нь олны сонирхлыг татаад байна.


Mikyx-ийн тухай

LEC-ийн арван нэгэн удаагийн аварга, MSI аварга, LEC-ийн MVP асан "Mikyx" бол хамгийн алдартай тоглогч нарын нэг юм. Тэрээр 2023 онд анхны бөгөөд цорын ганц LEC MVP шагналаа хүртсэн. Mikyx G2 багийг одоогийн байр суурьд иртэл асар их хувь нэмэр оруулсан тоглогчдын тоонд зүй ёсоор багтах ёстой. Түүний түрэмгий зан, бусад хандлагуудыг эс тооцвол тоглолтын ур чадвар, туршлага дээр суурилан авах багууд цөөнгүй байна байх.



Comments


Recent Posts

bottom of page