Forbes сэтгүүл цахим спорт хувьд дэлхийн өндөр үнэлгээтэй багуудыг нэрлэж, шилдэг 10 баг нийлээд 3.5 тэрбум долларын үнэлгээтэй болж, эдгээр үнэлгээ 2021 оныхтой харьцуулахад 46%-иар өссөн байна гэж мэдэгдлээ.
1. TSM. 540 сая долларын үнэлгээтэй. 2020 онтой харьцуулахад 32% өссөн.
Үндсэн төрлүүд: Apex Legends, Battlegrounds Mobile India, шатар, Dota 2, Fortnite, Free Fire, League of Legends:Wild Rift, Magic:The Gathering, Rainbow Six Siege, Super Smash Bros. Ultimate, Teamfight Tactics.
Багийн эзэн: Энди Дин (Andy Dinh)
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь цахим спортын тэмцээнээс гадна технологийг чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Крипто валютийн FTX платформтай 210 сая долларын, 10 жилийн урт хугацааны гэрээтэй, Blitz, Dyno зэргийн технологийн компанитай.
2. 100 Thieves. 460 сая долларын үнэлгээтэй. 2020 онтой харьцуулахад 142% өссөн.
2021 онд нийт орлого нь 38 сая доллар байсан.
Үндсэн төрлүүд: Apex Legends, League of Legends, Valorant, Call of Duty: Vanguard
Багийн эзэн: Matthew Haag, Drake, Scooter Braun, Dan Gilbert, Rachell Hofstetter, Jack Dunlop
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь цахим спортын тэмцээнээс гадна хувцас, энтертэйнмент чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. 460 сая долларын үнэлгээтэй 60 мянган долларын олон нийтийн сан босгосон.
3. Team Liquid. 440 сая доллар үнэлгээтэй. 2020 онтой харьцуулахад 42% өссөн.
2021 онд нийт орлого нь 38 сая доллар байсан.
Үндсэн төрлүүд: Counter-Strike: Global Offensive, League of Legends, Valorant, Age of Empires, Apex Legends, Dota 2, Fortnite, Free Fire, Hearthstone, PUBG, Quake, Rainbow Six Siege, Rocket League, Starcraft 2, Super Smash Bros. Melee and Ultimate, Teamfight Tactics, World of Warcraft
Багийн эзэн: aXiomatic Gaming, Victor Goossens, Steve Arhancet
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь цахим спорт. Багийн эцэг компани aXiomatic Gaming 35 сая долларын хөрөнгө босгосноор үнэлгээ нь 415 сая доллар болсон. Нидерланд, Лос Анжелост төвтэй, цахим спортын хамгийн том суваг болох LIquipedia-н эзэн.
4. FaZe clan. 400 сая доллар үнэлгээтэй. 2020 онтой харьцуулахад 31% өссөн.
2021 онд нийт орлого нь 52.9 сая доллар байсан.
Үндсэн төрлүүд: Call of Duty: Vanguard, Counter-Strike: Global Offensive, Valorant, FIFA Online 4, Fortnite, Halo Infinite, PUBG, PUBG Mobile, Rainbow Six Siege, Rocket League, Super Smash Bros. Ultimate
Багийн эзэн: Lee Trink, Michael Stang Treschow, Yousef Abdelfattah, Richard Bengston, Thomas Oliveira, Nordan Shat
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь цахим спорт, хэвлэл мэдээллийн салбар. Багийн хувьд цахим спортын уралдаан тэмцээнд орохоос илүү багийн гадагшаа харсан дуу, урлаг, загвар зэрэг салбаруудад илүү анхаарлаа хандуулдаг.
5. Cloud9. 360 сая доллар үнэлгээтэй. 2020 онтой харьцуулахад 9% өссөн.
2021 онд нийт орлого нь 35 сая доллар байсан.
Үндсэн төрлүүд: Counter-Strike: Global Offensive, League of Legends, Overwatch, Valorant, chess, Fortnite, Halo Infinite, Hearthstone, League of Legends: Wild Rift, PUBG Mobile, Rainbow Six Siege, Super Smash Bros. Melee, Teamfight Tactics, World of Warcraft
Багийн эзэн: Jack and Paullie Etienne
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь цахим спорт. Forbes сэтгүүлийн үнэлгээгээр 2018, 2019 онд тэргүүлж байсан, хэдийгээр цахим спортоор үйл ажиллагаа дагнадаг ч сүүлийн үед CS: GO-ийн тайзнаа эргэн ирэхэд анхаарлаа хандуулж, Stratus, Training Ground зэрэг технологийн компаниудтай хамтран ажилладаг.
6. G2 esports. 340 сая доллар үнэлгээтэй. 2020 онтой харьцуулахад 94% өссөн.
2021 онд нийт орлого нь 31 сая доллар байсан.
Үндсэн төрлүүд: Counter-Strike: Global Offensive, League of Legends, Valorant, Apex Legends, Fortnite, Halo Infinite, Rainbow Six Siege, Rocket League, sim racing
Багийн эзэн: Carlos Rodriguez, Jens Hilgers
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь цахим спорт, хэвлэл мэдээлэл. Берлин хотод төвтэй, видео контентоороо нэлээд алдартай, бэлэн хувцасны Adidas, Ralph Lauren, New Era брэндүүдтэй хамтран ажилладаг.
7. Fnatic. 260 сая доллар үнэлгээтэй.
2021 онд нийт орлого нь 26 сая доллар байсан.
Үндсэн төрлүүд: Counter-Strike: Global Offensive, League of Legends, Valorant, Dota 2, FIFA, Halo Infinite, Rainbow Six Siege,
Багийн эзэн: Sam and Anne Mathews, Patrik Sättermon
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь цахим спорт, Web3. Лондон хотод төвтэй энэ байгууллага цахим спортын шинэ төрөл рүү орж байгаа ч, бүтээгдэхүүний бизнесс, тоглоомын хэрэгсэл гар хулгана зэргийг үйлдвэрлэдэг, NFT гишүүнчлэл гаргаж байсан, сүүлийн үед Япон улсад өргөжиж байна.
8. Gen.G. 250 сая доллар үнэлгээтэй. 2020 онтой харьцуулахад 35% өссөн.
2021 онд нийт орлого нь 17 сая доллар байсан.
Үндсэн төрлүүд: League of Legends, Valorant, Overwatch, PUBG, NBA 2K
Багийн эзэн: Kevin Chou, Battery Ventures, Canaan Partners, NEA, Will Smith
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь цахим спорт, edtech, Web3. Калифорни мужийн Санта Моника, Солонгос улсын Сөүл, Хятад улсын Шанхай хотуудад төвтэй. Цахим спортын дасгалжуулагчийн пламформоороо алдартай.
9. NRG. 240 сая доллар үнэлгээтэй. 2020 онтой харьцуулахад 55% өссөн.
2021 онд нийт орлого нь 28 сая доллар байсан.
Үндсэн төрлүүд: Overwatch, Valorant, Apex Legends, Call of Duty: Warzone, Fortnite, Rocket League
Багийн эзэн: Andy Miller, Mark Mastrov
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь цахим спорт, хэвлэл мэдээлэл. Лос Анжелос хотод төвтэй, цахим спортын франчайз төрлийн бизнесс модельтой.
10. T1. 220 сая доллар үнэлгээтэй. 2020 онтой харьцуулахад 47% өссөн.
2021 онд нийт орлого нь 17 сая доллар байсан.
Үндсэн төрлүүд: League of Legends, Valorant, Overwatch, Dota 2, League of Legends: Wild Rift, Super Smash Bros. Ultimate
Багийн эзэн: Comcast, SK Square
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь цахим спорт.
Forbes сэтгүүл цахим спорт, түүний баг, байгууллагын үнэлгээг гаргахдаа өмнөх жилүүдийн дүн, тухайн жилийн орлого, оролцож буй салбар, үйл ажиллагаа зэргийг харгалзан үзжээ.
Forbes сэтгүүл цахим спорт, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, багуудыг нэлээд ул суурьтай судалдаг билээ.
Forbes сэтгүүл цахим спорт, түүний хамгийн үнэлгээтэй багуудад TSM, 100 thieves, Team Liquid, FaZe clan, Cloud9, G2, Fnatic, GenG, NRG, T1 нарыг нэрлэлээ.
Comments