top of page
Writer's pictureesportsenewsmn

Fnatic багийн 2023 оны нийт санхүүгийн тайлан ил боллоо

Энэ сарын 11-нд Их Британийн засгийн газрын вэбсайтад Fnatic багийг эзэмшдэг Sannpa группийн санхүүгийн тайлан орж, нийтэд ил шилэн байдлаар боллоо.

Арван долоон жилийн арвин их туршлага, цахим спортын хорин найман төрийн багтай, Fnatic багийн 2023 онд санхүүгийн хувьд хэрхэн ажилласныг харцгаая.

Fnatic багийн 2023
Credit: Esports Hive

Энэ сарын 11-нд Их Британийн засгийн газрын вэбсайтад Fnatic багийг эзэмшдэг Sannpa группийн санхүүгийн тайлан орж, нийтэд ил шилэн байдлаар боллоо.

Fnatic багийн 2023 онд санхүүгийн хувьд хэрхэн ажилласныг харцгаая.


Fnatic багийн 2023
Credit: Esports Hive

Энэ тайланд Fnatic багийн 2023 оны санхүүгийн орлого, зарлага болон ашгийн задаргааг шингээж өгсөн байна.


Fnatic багийн 2023
Credit: Esports Hive

Fnatic багийн 2023 оны нийт орлогын дийлэнх хувийг sticker, skin болон ивээн тэтгэгчдээс олсон орлого бүрдүүлжээ.2023 онд Fnatic багийн хувьд цахим спортын төрлүүд дээр өндөр амжилттай байсан төдийгүй түүнээсээ улбаалан тоглоом доторх Skin болон Sticker арилжаанаас ихээхэн орлого олжээ.Харин үүнтэй мөр зэрэгцэн ивээн тэтгэгчдийн хөрөнгө оруулалт ижил байгаа юм.Олон төрлийн тоглоомууд дээрх багууд том тэмцээнүүдэд түрүүлсэн нь тэдний цахим спортын шагналын сангаас болон тэмцээний MVP болох, шилдэг баг болох зэргээс хамаарч олсон орлого нь удаалж, орлогын 23.7%-ийг бүрдүүлжээ.Хамгийн гайхалтайгаар их орлогыг оруулж ирсэн хэсэг нь тэдний өөрсдийн нэрийн Headset, Keyboard, Gaming Chair зэрэг зүйлс нь тэдний орлогот бараг 20 орчим хувийг оруулж ирсэн байгаа юм.Харин орлогын хамгийн бага хэсгийг Fnatic багийн өмсгөл, нэрийн бренд бүхий хувцасны орлого бичигдсэн байна


Fnatic багийн 2023
Credit: Esports Hive

2022 болон 2023 онд Fnatic баг орлогын хувьд бараг л ижилхэн байсан ч 2023 онд хөрөнгө оруулагч байгууллага болон хүмүүс нэрээ татсанаар 2022 оноос 2 сая еврогийн орлого нь алга болсон ч үүнийгээ Sticker, Skin-ээс олсон орлогоороо нөхсөн байгаа юм.Харин бусад талын орлогууд дээр 2022 болон 2023 онуудын хувьд бараг л ижил гэж хэлж болохуйц байжээ.


Fnatic багийн 2023
Credit: Esports Hive

Fnatic багийн 2023 онд VALORANT-ийн LOCK//IN, Champions 2023 Collection тэмцээнүүдээс болон CS:GO-ийн сүүлийн Major тэмцээн болох Paris Major-оос өөрсдийн Sticker, Skin-ий орлогоо бүрдүүлсэн байна.Өөрөөр хэлбэл BLAST.tv Paris Major stickers, LOCK//IN хутга болон Valorant Champions Bundle нийлээд €5.91 сая еврогийн орлогыг оруулсан гэсэн үг юм.


Fnatic багийн 2023
Credit: Esports Hive

Fnatic баг өнгөрсөн жилүүдэд байнгын алдагдалтай ажиллаж байгаа буюу нийт алдагдал нь аль хэдийнээ 50 сая еврог даваад байгаа ажээ.Тэд богино хугацааны зээл бүхий 8.5 сая евро болон гэрээнд заасан хугацааны дотор төлөх ёстой багаас гарсан тоглогчдын цалин гээд их хэмжээний алдагдалтай ажиллаж байна.Гэсэн хэдий ч тэд татвар болон үйл ажиллагааны зардал, одоо идэвхтэй байгаа тоглогчдынхоо цалинг тогтвортой өгөх хэмжээнд байгаа тул өнөөг хүртэл үйл ажиллагаа нь явагдсаар байгаа юм байна.

Fnatic багийн 2023 онд VALORANT-ийн LOCK//IN, Champions 2023 Collection тэмцээнүүдээс болон CS:GO-ийн сүүлийн Major тэмцээн болох Paris Major-оос өөрсдийн Sticker, Skin-ий орлогоо бүрдүүлсэн байна.Өөрөөр хэлбэл BLAST.tv Paris Major stickers, LOCK//IN хутга болон Valorant Champions Bundle нийлээд €5.91 сая еврогийн орлогыг оруулсан гэсэн үг юм.

Эх сурвалж:  Энэхүү мэдээллийг 2024 оны 9-сарын 28-нд Esports Hive хуудсанд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл Esports Hive хуудсыг дагаарай)

Comments


Recent Posts

bottom of page