ФИФА-гийн цахим спортын салбар FIFAe энэ оны эхээр эхлүүлсэн FAMEHERGAME хөтөлбөрийн хүрээнд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай хөтөлбөр зохион байгуулж байна.
2023.6.14-16-ны хооронд Швейцарийн Цюрих хотод болох энэхүү цахим спортын хөгжлийн хөтөлбөрийн оролцогчид 2023 оны Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ыг үзэх аялалд үнэ төлбөргүй хамрагдана. Испани, Өмнөд Африк, Бразил, Австрали, АНУ зэрэг орнуудын Холбоод өөрийн нутагтаа сургалт зохион байгуулж, тэндээсээ өөрсдийн төлөөлөгчөө нэр дэвшүүлнэ.
Сургалтын үеэр оролцогчид төрөл бүрийн сэдвээр мэргэжилтнүүдээс мэдээлэл, зөвлөлгөө авч, мэргэжлийн болон хувийн ур чадвараа дээшлүүлэхэд, өрсөлдөх чадвартай тамирчин болоход, сэтгэл зүйн болон, бие бялдрын эрүүл мэндэд чиглэсэн, спортын хэвлэл мэдээлэл, дасгалжуулалт зэрэгт зориулсан сургалтуудад хамрагдана. Одоогоор 20 гаруй холбоод, Европын эмэгтэйчүүдийн лиг болох ECL идэвхтэй оролцож байна.
Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ-Mongolian Football Federation)– Монгол улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх үндсэн зорилго бүхий олон нийтийн байгууллага. Монголын хөлбөмбөгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулах, үндэсний хэмжээнд хөлбөмбөгийн төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж явуулах, улсын шигшээ багийг бүрдүүлэх, бэлтгэл сургуулилтыг нь хангах, материаллаг бааз бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, клубүүдийг дэмжих зэрэг олон талт үйл ажиллагаа эрхэлдэг. Анх 1959 оны 10 дугаар сарын нэгэнд үүсгэн байгуулагдсан. Улмаар 1997 онд шинээр зохион байгуулагдсан, тухайн жилдээ Азийн хөлбөмбөгийн холбоо (AFF), 1998 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд (FIFA) гишүүнээр элсчээ. Сүүлийн жилүүдэд efootball хөгжиж байгаа үед Монголын Электрон Спортын Холбоотой Хамтран олон тэмцээнүүдийг зохиож байна.
Comments