top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Esports World Cup 2024 онд Саудын Араб улсад болно

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, Ерөнхий сайд Мохаммед бин Салман бин Абдулазиз Саудын Арабын Эр-Рияд хотноо жил бүр Цахим спортын дэлхийн аварга шалгаруулах Esports World Cup тэмцээнийг 2024 оноос эхлэн жил бүр зохиож байх болсоноо зарлав.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн цахим спортын тэргүүлэх төрлүүдээр, цахим спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай байх болно гэж хэлсэн хэдий ч одоогоор ямар төрлүүд, хэдэн долларын шагналын сан зэрэг нь тодорхой болоогүй байна.

Тэмцээний зохион байгуулагч нь тус улсын засгийн газраас байгуулсан Esports World Cup хэмээх ашгийн бус сан байх бөгөөд тэмцээний гол зорилго нь цахим спортын оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж, салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх болно гэж мэдэгджээ.

Дэлхийн аваргын тэмцээн нь Саудын Арабын Эспортын Холбооноос зохион байгуулж буй Рияд хотод болох, 45 сая долларын шагналын сантай Gamers8-ийг орлох болно гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлав.


Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман хэлэхдээ:

“Уг арга хэмжээ нь түүний 2022 оны 9-р сард гаргасан видео тоглоом, цахим спортын хөгжлийн стратеги хөтөлбөрийн хүрээнд явагдан бөгөөд, 2030 он хүртэлх цахим спортын хөгжлийн алсын хараа нь эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, шинэ ажлын байр бий болгох, иргэд, оршин суугчид, зочдод дэлхийн жишигт нийцсэн үзвэр үйлчилгээ үзүүлэхэд ахиц дэвшлийг нэмэгдүүлэх болно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиосноор "олон талт үйл ажиллагаа, арга хэмжээ" байх бөгөөд Эр-Рияд жуулчдыг татах болно. Ингэснээр зуны улиралд жуулчдыг олноор татаж, Арабын зуны халуунаас үүдэлтэй аялал жуулчлалын зардлыг бууруулахын тулд танхимын тэмцээнүүдийг илүү их зохионо” гэжээ.

Саудын Араб улс цахим спорт, видео тоглоомд маш хурдтай орж байна, тэдний хийж байгаа ажлуудаас дурдвал:

o Засгийн газар нь тэргүүлсэн томоохон хөрөнгө оруулалт ESL FACEIT групптэй хамтран ажиллах

o 45 сая долларын үнэ бүхий спорт наадам зохион байгуулах

o Томоохон тоглоом хөгжүүлэгчдийн хувьцааг худалдан авах

o Засгийн газрын өмчит Savvy Games Group цахим спорт болон тоглоомын салбарт 38 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх зэрэг олон ажлууд багтаж байна.


Гэвч Саудын Арабын засгийн газрын тэргүүлсэн эспортын төв болох оролдлого нь цахим спортын олон хүмүүсийн хатуу шүүмжлэлд өртөж байна. Зарим тоймчид мөнгөний урсгалыг "esports laundering " буюу улс орны дүр төрхийг өөрчлөх эсвэл хүний эрхийн зөрчлөөс сатааруулах гэсэн оролдлого гэж тайлбарлаж байна.


Саудын Арабт ижил хүйстний бэлгийн чиг баримжаа олгох нь хууль бус бөгөөд тус улс ЛГБТК+ эрх, эмэгтэйчүүдийн эрх, эсэргүү үзэлтэй тэмцэл зэрэг хүний эрхийн талаар шүүмжлэлтэй ханддаг. Шүүмжлэгчид тус улсад зохион байгуулагдаж буй эспортын арга хэмжээнд оролцож буй тоглогчид, ажилтнууд болон бусад хүмүүс хэрхэн хамгаалагдах эсэх талаар эргэлзэж байна.

Commentaires


Related Posts

bottom of page