Цахим спортын тэмцээн, тоглогчид, тамирчдын болон үзэгчдийн мэдээллийг гаргадаг Esports Charts платформ нь Хятадын стрийминг платформын тоон үзүүлэлтүүдийг мэдээлж байх шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна.
Хятадын хамгийн том сайтуудын DouYu болон Huya зэрэг Хятадын стриминг сайтуудын мэдээллийг нэгтгэх DoHuya шинэ платформ дээр тоглоомын сувгууд, видео тоглоом, шууд дамжуулалтын тоо үзүүлэлтийг хамарна.
Хятад дахь стриминг сайтууд үзэгчдийн статистикийг шууд нийтэлдэггүй тул Хятадын цахим спортын талаархи үзүүлэлтийг үнэн зөв, тодорхой гаргахад маш төвөгтэй байдаг. DoHuya Хятад дахь дээрхи хоёр болон бусад платформууд дээр байдаг стриймүүдийн чансааг тодорхойлдог үзүүлэлт "Hit Index" буюу "Оргил индекс"-ийг ашиглах юм.
Esports Charts-ийн мэдээлсэний дагуу "Оргил индекс" нь дамжуулалтын үргэлжлэх хугацаа, тухайн сувагт зочилсон нийт хүмүүсийн тоо, суваг дээрх видеоны тоо зэрэг олон хүчин зүйлийг тухайн платформын онцлогтойгоор харуулдаг.
Тухайн платформ дээрхи Хятад үзэгчдийн тоог шууд дамжуулахгүй, харин DoHuya нь тэмцээн лигийн үзүүлэлтийг нэгэн цагт, нэг ижил төрлөөр, нэг ижил тэмцээн зэргийг харьцуулна. Ингэж байж бодитой гарах бөгөөд Хятадын шууд дамжуулалтын ерөнхий экосистемд анхаарлаа хандуулж, эфирийн цагийн үзүүлэлтүүд болон сувгийн статистикийг түлхүү ашиглана. Esports Charts-ийн хувьд цахим спортын тоон үзүүлэлтийг тогтмол гаргаж байх тусгай хэсэгтэй болж, DoHuya-аар дамжуулан авсан статистик нь тусдаа мэдээлэл болж олонд хүргэгдэнэ гэжээ. Тус компани Хятадын алдартай Bilibili болон CC163 платформуудын статистик мэдээллийг нэгтгэх хүчин чармайлт гаргаж байна.
Esports Charts нь цахим спортын үйл явдлуудын үзэгчдийн тоо, тоглолтын мэдээлэл зэргийг аль 2017 оноос эхлэн цуглуулж, олны хүртээл болгодог билээ. Гэхдээ эдгээр тоон үзүүлэлтүүдэд Хятадын цахим спортын тоон үзүүлэлтийг тусад нь эсвэл огт дурдаггүй байсан. Esports Charts нь мөн Stream Charts нэртэй судалгааны платформтой, энэ нь ижил төстэй статистикийг гаргадагч зөвхөн цахим спортын стрийминд анхаарлаа хандуулдаг.
Comments