top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Esports Chart хөгжүүлэгчид, нийтлэлчдийн талаархи тоон үзүүлэлтийг гаргалаа

Esports Charts нь эспорт, уламжлалт спортын томоохон өгөгдлийг цуглуулдаг, анализ дүн шинжилгээ хийдэг агентлаг юм. Esports Charts нь цахим спортын салбарын өсөлт, зохиогдож буй тэмцээн, арга хэмжээ, баг, тамирчдын талаархи найдвартай үнэн зөв аналитик мэдээллийг өгдөг.


Видео тоглоом бол өнөө үед Twitch гэх мэт шууд дамжуулалтын сайтуудын амин сүнс нь юм. Хэдийгээр шууд дамжуулалтын сайтууд стриймерүүд, тоглогчдод илүү боломж олгож, өөрийн гэсэн онцлогтой, агуулгын хувьд төрөжсөн контент хийхийг илүү дэмждэг. Статистикийн тоон үзүүлэлтүүд тухайн платформ дээрхи видео тоглоомын ангилал, цахим спортын төрөл, стриймерүүдийг байршлаар ялгаж тоо үзүүлэлт гаргадаг бол энэ удаад

streamers болон esports-ийн мэргэжилтнүүдэд зохих ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн видео тоглоом, цахим спортын аль нэг төрлийн хэвлэн нийтлэгчид болон хөгжүүлэгчдийн зүгт анхаарлаа хандуулж, тэдний талаархи тоон үзүүлэлтүүдийг гаргахыг хичээлээ. Эдгээр хэвлэн нийтлэгчид зөвхөн өөрсдөд холбоотой цахим спортын төрлийг хөгжүүлж нийтлэхээс гадна тэмцээнийг зохион байгуулах замаар өрсөлдөөнийг бий болгож, цахим спортын эко системийг хөгжүүлэхэд тодорхой үүрэгтэй байдаг.

Энэхүү тоон үзүүлэлтэнд Нийт үзсэн цагийг 2023 оны эхний хагаст нийтлэгч тус бүрээр гаргаж, мөн 2022 оны 1-р хагасын статистиктай харьцуулалт хийх болно.(Эдгээр статистикт Хятадын платформуудын тоон үзүүлэлтүүдийг оруулаагүй).

Riot Games: 526.3M цаг Valve corporation: 415.7M цаг MOONTON GAMES: 258.3M цаг Tencent Games: 96.6M цаг Activision Blizzard: 73.5M цаг

1. 2023 оны эхний хагаст 526 сая цаг үзсэн Riot Games жагсаалтын тэргүүнд бичигдэж байна. Хэдийгээр тэд 2022 оны эхний хагаст шилдэг байр сууриа хадгалсан ч үзэгчдийн тоо ихээхэн буурсан байна. 2023 оны 1-р улирал дуусахад Riot Games үзэлтийн хугацаа 42%-иар буурсан хэдий ч энэ нь эхний тавд багтсан хөгжүүлэгчдийн хувьд адилхан байна. Шилдэг тавд багтсан эдгээр нийтлэгчдээс нэг нь ч 2023 оны эхний хагас жилийн үзэлтийн цагаа нэмэгдүүлж чадаагүй.

2. Эдгээр чансааны хоёрдугаарт алдарт хэвлэн нийтлэгч Valve орсон байна. Valve нь видео тоглоомын салбарт хэдэн арван жилийн турш нөлөөтэй байдаг тул энэхүү үзүүлэлтэнд Dota 2, Counter-Strike: Global Offensive, Team Fortress 2 гэсэн гурван төрлийн тоог харуулсан. Valve 2023 оны 1-р хагаст 415 сая цаг үзэлттэй байгаа нь 2022 оны мөн үед 766 саяа байснаас хамаагүй бага тоо.

3. Moonton Games энэ жагсаалтад зөвхөн нэг л эспортын төрлөөр оролцож байна. Moonton Games нь 5v5 форматтай гар утасны MOBA тоглоом болох Mobile Legends: Bang Bang-ийг хөгжүүлэгч. Хэдийгээр энэ тоглоом нь Европ эсвэл Америкийнханд төдийлөн танил биш ч Ази болон Бразил зэрэг гар утасны тоглоом түгээмэл байдаг бусад бүс нутагт маш их алдартай. 2023 онд 4.27 сая тогтмол үзэгчидтэй, 2023 оны 1-р улиралд 258 сая цаг үзсэн байна. 2023 оны M4 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 2023 оны болон тоглоомын түүхэн дэх хамгийн алдартай тэмцээн байв.

4. PUBG Mobile болон Arena of Valor бол дэлхийн хамгийн алдартай гар утасны тоглоом. Тоглоомууд нь үзэлт ихтэй, үнэнч шүтэн бишрэгчид олонтой, Tencent-ээс шагналын санд ихээхэн дэмжлэг үзүүлдэг. PUBG Mobile нь 2023 оны байдлаар ямар ч тоглоомын хамгийн том шагналын сантай байгаа: 9.5 сая доллар.

5. Эхний тавд багтсан хамгийн сүүлийн бүтээл бол Activision Blizzard юм. Тус компани нь Overwatch, StarCraft, Call of Duty франчайзыг хариуцдаг. Энэ жилийн хагаст 73 сая цаг үзжээ. Activision Blizzard бол 2022 онд эхний 5-д ороогүй ч энэ жил Krafton болон Garena-г гүйцэж, чансааны тавдугаар байрт орсон.

104 views0 comments

Comments


Related Posts

bottom of page