Цахим спортын тоглогчид сандал дээр ихэвчлэн нуруу цэх, нүүрээ дэлгэц рүүгээ аль болох ойрхон байлгаж аль эсвэл дэлгэц рүүгээ бөхийсөн байдалтайгаар суух нь элбэг. Эсвэл бүүр эсрэгээрээ дэлгэц рүүгээ хэт ойрхон суух, keyboard-oo 90 градус эргүүлж суух, сандал руугаа шигдэж суух, дэлгэцээ 30 градус хэвтүүлээд дэлгэцээ дээрээс нь харж тоглодог тоглогч нар ч бий.
Тэгвэл эдгээр байрлалуудаас тэс өөрөөр сууж тоглодог нэг мэргэжлийн тоглогч бий. Тэр бол CS:GO-ын мэргэжлийн тоглогч асан Josh "jdm64" Marzano юм.
Тэрээр Team Liquid багт карьерынхаа оргил үеийг өнгөрөөсөн ба Major тэмцээний хагас шигшээ, финалд шалгарч байсан юм. Түүний сандал дээрээ сууж байгаа байдал нь бусад мэргэжлийн тоглогчдоос эсрэг буюу сандлын түшлэгээ аль болох хойш нь налуулж, хэвтэж байгаа юм шиг байрлалаас толгойгоо өндийлгөн сууж тоглодог.
Түүний суудлыг харвал тоглоомондоо анхаарал хандуулахгүй байгаа мэт харагддаг, багийн хамтрагч “S1mple” анх түүнийг public match тоглож байхыг нь харчаад тоглоомондоо анхаарахгүй байна даа гэж бодоод байж байтал, яг багийн бэлтгэлийн тоглолт болсон чинь тэр суудлаараа суугаад тоглоод байсныг нь хараад гайхаж байсан гэнэ.
Нөгөө талаасаа бид нар хэт удаан суусныхаа дараа бие чилсэн үед түшлэгээ хойшлуулаад хэвтэж буйгаар компьютер дээр тоглодог эсвэл хийх юмаа хийдэг. Тэгвэл ийм байрлал нь “jdm64”-ын суудаг үндсэн байрлал нь гэхээр бас хачирхалтай. Яг доор байгаа зурган дээрээс түгээмэл суулт болон “jdm64”-ийн суултын ялгааг тодорхой харж болно.
Та тоглохдоо хэрхэн суудаг вэ?
2024.06.04
Эх сурвалж: Two Sentries хуудаснаас зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай.
Comments