Хүн бүр өөрийн тоглож өссөн нөхцөл эсвэл онцлогоосоо шалтгаалж keybind-aa янз бүрээр тохируулдаг. Бидний зарим нь багадаа settings рүү ороод keybind-aa сольж мэдэхгүй эсвэл бүр сольж болдог гэдгийг нь ч мэдэхгүй байсан тул тоглоом нь анх цаанаас нь тохируулж өгсөн default keybind-aap тоглосоор байгаад тэрэндээ дасаж одоог хүртэл тэрүүгээрээ тоглодог болсон байх.

Dota2 дээр QWERTY-р skill-үүдээ хийдэг, CS2 дээр WASD-ээрээ хөдөлж mouse left-ээрээ буудахаар keybind-г тоглоом цаанаас нь тохируулсан байдаг ба бидний дийлэнх нь default keybind-aap тоглож сурсан байх. Тэгвэл биднээс шал өөрөөр keybind-aap CS.GO тоглодог, бүр Major-ын хасагдах шатанд тоглоод үзсэн хүн байвал яах уу? Тэр бол Fnatic багт тоглож байсан “FASHR”. Түүний keybind маш сонирхолтой. Тэрээр
Mouse right-аараа урагшаа гүйдэг.
;-ээр хойшоогоо,
.-ээр баруун тал руу
,-ээр зүүн тал руугаа хөдөлдөг
M үсэг дээрээ суудаг
?-ээрээ дээшээ үсэрдэг
гэсэн ийм keybind дээр тоглодог гэнэ. Эдгээрээс гадна тэрээр Inverted mouse тохиргоог ашигладаг гэнэ. Inverted mouse нь mouse-aa гараар хөдөлгөсөн талын эсрэг зүгт cursor хөдөлдөг буюу mouse-aa дээшээ хөдөлгөхөд cursor доошоо хөдөлдөг гэсэн үг юм.
Түүний ийм сонин тохиргоон дээр тоглодог болсон шалтгаан нь түүний аавтай холбоотой ба аав нь түүнийг бага байхад Flying simulator тоглохдоо inverted mouse ашиглаж онгоцоо жолооддог бас бусад keybind-ууд ийм байсан аж. Аавынхаа эзгүйд түүний тоглоом дээр тоглодог байсан тэрээр бага байсан тул settings руу орж keybind-аа сольж чадахгүй аавынхаа keybind дээр тоглосоор байгаад энэ нь түүнд дадал болоод үлдчихсэн хэрэг. Mouse right-аараа урагшаа явдаг гэхээр бас л сонин байгаа юм шүү.
Миний мэдэхээс өөр хачирхалтай тохиргоотой тоглогч нар гэвэл Team Vitality багийн William "mezii" Merriman тоглогч mouse right-aapaa урагшаа явдаг, G2 багт тоглодог байсан “Amanek” reverse sound ашигладгийг мэдэх юм байна.
Та ямар keybind ашиглаж тоглодог вэ? Two Sentries хуудаснаас зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай.
Comments