Та 70 насны босго алхаад юу хийж байх бол? Сайхан үр хүүхдүүдээ тойруулж суугаад эмгэнтэйгээ цайгаа хувааж уунгаа сонин уншиж, зурагт үзээд сууж байж болох юм. Тэгвэл та 70 хүрээд өөрийгөө одоо хүртэл видео тоглоом тоглоод сууж байгаагаар төсөөлж чадаж байна уу? Чадахгүй байвал таньд нэг хүнийг танилцуулья. Түүнийг Will гэдэг. Энэ жил 72 насыг зооглож байгаа тэрээр “Grndpa Gaming” нэрээр олонд танигдсан streamer.

Тэрээр АНУ-ын усан цэрэгт амьдралынхаа гуравны нэгийг өнгөрүүлсэн тэрээр анх цэргээс тэтгэвэртээ гарсны дараа цаг өнгөрөөх үүднээс видео тоглоом тоглож эхэлжээ. Түүнийг видео тоглоом тоглосон цаг хугацаа нь зарим хүмүүсийн нийт амьдарсан хугацаанаас урт ч бүр сүүлд буюу 2015 оноос нэг тоглоомон дахь найз нь twitch-г танилцуулснаар stream хийж эхэлжээ. Тэрээр бүх төрлийн survival тоглоомонд дуртайгаас гадна PUBG, Apex Legends, Battlefield 2042 зэрэг тоглоомонд дуртай. Видео тоглоомоос гадна хоол хийх, одон орон судлах дуртай. Нас өндөр Will маань түрүү булчирхайн хорт хавдартайгаа тэмцээд 10 гаран жилийг өнгөрөөж цацраг идэвхт эмчилгээний гаж нөлөөнөөс болон залуу байхдаа ажлын байран дээрээ авсан гэмтлээс болж тэргэнцэр дээр үлдсэн амьдралаа өнгөрөөхөөр болсон юм. Хөдөлгөөнгүй 30 минут удаан суухад түүний мөрнөөс гарын үзүүр хүртэл мэдээгүй болдог ч компьютер тоглоом тоглоод суухад түүний гар мэдрэлээ алдахгүй хэвийн тоглуулдгаас гадна түүнийг өвчнөө мартахад нь тусалдаг. Өвөө өдөрт дунджаар 4 орчим цаг хийдэг ба хамгийн урт тасралтгүй stream хийсэн хугацаа нь 38 цаг 4 минут. ”Grndpa Gaming” нь Youtube дээр 841к дагагчтай ба түүний дараагийн зорилго нь 1 сая дагагчтай болох гэнэ. Will stream дээрээ зөвхөн тоглохоос гадна хоол хийж буй бичлэг, одон орон судалж буй бичлэгээ оруулдаг ба stream дээр чатныхаа үзэгчидтэй маш сайн харилцдаг, зөвөлгөө өгдөг Just chatting ч хийдэг гэнэ. Түүний stream-г үзэгч нарт 3 дүрэм л хамаатай. Эхнийх нь улс төр ярихгүй байх, шашны талаар ярихгүй байх, racism-г дэлгэрүүлэх зүйл ярихгүй байх гэсэн 3 гол дүрэмтэй. Хэрэв уг 3 дүрмийн аль нэгийг зөрчвөл тэгээд л bye bye гэсэн үг. Тэрээр 9 настай хүүхдээс 90 настай өвгөнтэй ч тоглоход бэлэн ба хөгжилтэй, шулуун шударга хүн гэдгийг нь түүний бичлэгээс харж болно. Нэг ёсондоо жинхэнэ streamer шинж нь бүрдсэн хүн гэж хэлмээр. Бас түүний тоглож буй бичлэгүүдийг харвал бидний заримаас нь ч илүү тархи бууддаг яггүй өвөө байна лээ шүү.
Та 70 нас хүрээд юу хийж байх бол гэдгээ төсөөлж үзсэн үү? Бас л сонирхолтой...
Эх сурвалж: Two Sentries хуудаснаас зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай.
Comments