top of page
728x90.gif

Esports anomaly: 5 IGL эсвэл IGL-гүй юу?

Writer's picture: esportsenewsmnesportsenewsmn

FPS төрлийн тоглоомонд IGL бол багийн хамгийн гол цөм юм. IGL багийн хөдөлгөөнийг шийдэж гол яриаг хийж бусад тоглогчдынхоо хөдөлгөөнийг зохицуулдаг, системийг бүтээдэг, тоглолтон дээрх тактикийн түвшний бүх шийдвэрийг гаргадаг. Нэг ёсондоо багийн уураг тархи гэсэн үг. Тэгвэл баг IGL-гүй эсвэл багийн 5 гишүүн тавуулаа багийн call - уудыг өгдөг бол яах вэ?


5 IGL уу эсвэл IGL-гүй юу?

2023 онд Pacific бүсийн Valorant-д нэг баг маш азгүй байдлаар хожигдлуудыг хүлээж байв. Энэ бол Paper Rex. Тэдний брэлдэхүүнийг харвал чадварын хувьд дутахааргүй бөгөөд чухал тоглолтууд эсвэл Masters, Champions тэмцээнүүд дээр хангалтгүй амжилтыг үзүүлсээр байв. Энэ байдал нь таалагдаагүй тул баг өөрчлөлт хийхээр шийдэж 6 тоглогчтойгоор тоглохоор шийдсэн байна.

Тэд Японы Challenger шатанд тоглодог тухайн үеийнхээ Valorant-ын Leaderboard-ын #1 тоглогч “Something” гэх залууг 4 мап дээр тоглуулах зорилгоор авсан байна. Бүрэлдэхүүн өргөжсөн хэдий ч багийн амжилт тэлээгүй ба ийнхүү тэд багийнхаа нэг тоглогчийг сэлгээ рүү шилжүүлэхээр болсон байна. Тэр тоглогч нь “Something”-тэй адил Firepower тоглогч бус багийн IGL “Benkai” байсан ба уг мэдээг Valorant community хэн IGL хийх тал дээр нилээн гайхсан байдалтай хүлээж авсан байна.

Тэд таваараа хэн нь яг IGL хийгээд байгаа нь мэдэгдэхгүй байдалтай тоглож эхэлсэн ба хамгийн хачирхалтай нь бүсийн багуудыг нухчин дарж эхэлсэн байна. Тэд ийм байдалтайгаар VCT 2023 Pacific тэмцээнд түрүүлэв.

Багийн амжилт муу байсан бол IGL гэж хэлж болох ч багийн амжилт ахиад ирэх үед IGL нь хэн болох талаар хүмүүс мэдэхийг хүсэж эхлэхэд багийн call“d4v41” өгч байгаа гэх яриа гарав. Гэхдээ тоглолтон дундах багийн яриаг сонсоход “d4v41” яриад байгаа юм ерөөсөө харагдах байсан ба бүгд л хэдэн талд info-гоо өгч хашхирсан ярианууд л байв.

Тэдний дараагийн том тэмцээн нь VCT 2023:Masters Tokyo байсан тэд финалд шалгарсан ч хагас шигшээд EG багт 2:3 харьцаатай ялагдав.

Тэмцээний дундуур “Paper Rex” багийн “f0rsaken”(“xccurate-ын” дүү) ярилцлага өгөхдөө би раундын эхэн үед болон дундуур call-ууд өгөхийг оролдож байгаа. Бас Mindfreak agent, болон map-аасаа шалтгаалж secondary call-ууд өгч байгаа гэж ярьсан байна.

Ингээд “d4v41” биш “f0rsaken” IGL нь болж таарлаа гэж бодтол Valorant-ын хамгийн том тэмцээн болох Valorant Champions 2023 тэмцээн финалын тоглолтын өмнө “Paper Rex” багийн coach “alecks” ярилцлага дээрээ манай багт IGL байхгүй. Бүгд call-өгч байгаа гэж хэлэх нь тэр.


Хэн нь үнэн яриад байгаа юм бол? IGL-ээ ээлжилж хийгээд байна уу? Эсвэл үнэхээр бүгд IGL-гүй тухайн үедээ нэгнийхээ үгэнд ороод тоглоод байна уу?

Хэдийгээр тэд S tier тэмцээнүүддээ түрүүлж чадаагүй ч дандаа топ гуравт үлдэж тухайн үед яалтачгүй дийлдэхгүй байсан Demon1-ны EG-д л 2 удаа финал дээр хожигдсон юм. Тэгэхээр ийм амжилт үзүүлж чадаж байхад IGL-ын хэрэг байна уу? Бас л сонирхолтой...

Эх сурвалж: Two Sentries хуудаснаас зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай.





4 views0 comments

Comentários


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page