Энэ залууг “Sven Van de Wege” гэдэг. Тэрээр 6 настай тархины хорт хавдартай нь тодорхой болж хорт хавдрын эс нь түүний харааны хэсгийг хариуцдаг тархины хэсгийг гэмтээснээс хараагүй болжээ. Бас тэрээр leukemia гэх ховор өвчин туссанаа мэдэж 6 настай хүүхэд гэхэд хэтэрхий хүнд амьдрал туулсан “Sven” 2 жил гаран эмнэлгээр явж арай хийн аврагдаж гэртээ ирээд шууд Amiga simulator-оо асаагаад дотроо би ингээд хэзээ ч дахиж тоглож хөгжилдөж чадахгүйн хэмээн дотроо гуниглаж байсан гэдэг.

Ийм бодолтойгоор 6 настай жаалхүү "Sven" тоглоомонд бууж өгчөөд сууж байтал нэг өдөр найз нь түүнийг гэртээ цуг тоглохоор дууджээ. Эхэндээ тэрээр жоохон таагүй байсан ба найз нь Super Nintendo дээр Street Fughter 2 тоглож байхад “Sven” хажууд нь тоглохыг нь сонсоод сууж байв. Гэтэл “Sven” сонсоод юу болоод байгаад мэдэж байсан ба найзаасаа цуг тоглохыг гуйж өдөржингөө цуг тогложээ. Энэ өдрөөс хойш “Sven”-д итгэл найдварын гэрэл асаж гэртээ өөрөө зөвхөн сонсголоороо Street Fighter тоглож эхэлсэн байна. Тэрээр тоглоомын дүр ямар авиа чимээ гаргаж байгаагаар нь юу хийж байгаа, хаана байгааг нь мэддэг.
Мань “Sven” эрийн цээнд хүрээд найз охинтой болж IT-ын мэргэжилтэй болсноор завгүй амьдралаар амьдарч эхлэв. Ажлаасаа болж ядарч туйлдаж байсан “Sven”-д найз охин нь түүнийг буцааж урам зоригтой болгож сэргээхээр PS4, Street Fighter V-тай хамт авч өгчээ. Sven хэдэн долоо хоног тоглосны дараа түүний найз охин түүнийг тэмцээнд орж үзэх талаар зөвлөхөд би хэн ч биш, би ороод яах юм хэмээн найз охиндоо хэлсэн ба хэсэг хугацаанд ятгасны эцэст “Sven” Мадрид хот руу Madrid FGC гэх тэмцээн рүү явж тоглохоор болжээ.
Тэр тэмцээн түүний амьдралын эргэлтийн цэг болсон ба тэрээр оролцсон эхний тэмцээндээ орж анхны ялалтаа авч чадсан байна. Энэ нь сонсголоороо тоглодог түүний хувьд маш том урам зоригийг өгч тэр цагаас хойш тэмцээнүүдэд оролцож эхлэв. Тэмцээнд оролцох тусам улам сайжирч бусад тоглогч нараас суралцаж байсан ба 3 жилийн өмнө нэг тэмцээнд оролцохдоо бүр шилдэг 32-т үлдэж байжээ. Үүндээ илүү урамшин үргэлжлүүлэн тоглосоор stream хийж эхлэв. 2020 онд COVID 19-ын хөл хорио тогтож хөл хорионы үеэр улам их тоглож эхэлсэн тэрээр Street Fighter тоглоом дээр Ultra Diamond цолд хүрсэн ба энэ цолонд нийт тоглогчдын 1-0.7 хувь нь л хүрсэн байдаг юм байна. Тоогоор бол европын шилдэг 1000, дэлхийн шилдэг 10,000 тоглогчдын нэг болсон гэсэн үг.
Тоглох тусам тэрээр олон сайн хүмүүстэй танилцаж, олны анхааралд өртөж эхэлсэн нь “Sven” шиг хараагүй хүний хувьд хамгийн сайхан зүйл билээ. Бүр Tiktok дээр GamingForAll Сhallenge хэмээх нүдээ боож байгаад тоглож байгаа бичлэгээ оруулах давалгааг эхлүүлж европт нилээндгүй газар авсан ба Opera GX-тэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах хандивын аяныг ч хийгээд амжжээ.
Тэрээр 2023 онд тулаант тоглоомын хамгийн том тэмцээн EVO 2023-д оролцож эхний ялалтаа аван 9000 гаруй тоглогчдоос 2049-р байранд орсноор тэмцээнээ дуусгажээ.
Та харах мэдэрхүйгээ ашиглалгүйгээр видео тоглоом тоглож чадах уу? Бас л сонирхолтой...
Эх сурвалж: Two Sentries хуудаснаас зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай.
Comments