top of page
728x90.gif

Esport anomaly: Дэлхийн хамгийн шилдэг машины уралдаанч видео тоглоомон дээр ч шилдэг нь

Writer: esportsenewsmnesportsenewsmn

Formula 1-ын 3 удаагийн аварга “Max Verstappen” тоглоомон дээр ч шилдэг нь гэдгийг та мэдэх үү? F1 сонирхдог хүн бүр “Max Verstappen” гэдэг нэрийг андахгүй байх. Тэгвэл Max Sim Racing хэмээх racing gear ашигладаг тоглоомон дээр бэлтгэлээ хийдэг ба уг тоглоомынхаа шилдэг багуудын нэг Team Redline багийн гишүүн нь юм байна.

Уг тоглоом нь бусад алдартай уралдааны тоглоомуудыг бодвол амьдралтай хамгийн ойрхон тоглоом бөгөөд уг тоглоомыг Герман улсад албан ёсоор мотоспортын төрлүүдийн нэгээр тооцдог.


Дэлхийн хамгийн шилдэг машины уралдаанч тоглоомон дээр ч шилдэг нь

“Max Verstappen” анх 2016 онд Sim Racing-г тоглож үзээд мэргэжлийн тоглогч нарын сэтгэлийг хөдөлгөж чадсан ба “Max Verstappen” яалтачгүй л бусад шилдэг тоглоомчид шиг тоглож байсан гэнэ. Тэр явдлаас хойш “Max Verstappen”  өөрөө тасралтгүй тоглож эхэлсэн ба Team           Redline багийг худалдаж авч өөрөө багийнхаа нэг гишүүн нь болж тэмцээнд оролцдог. Гэхдээ багийн эзний нөлөөгөөр биш өөрийнхөө чадвараар багийн гишүүн болсон. Тэрээр ба 2020 оноос хойш пандемикийн үеэр тоглоомоо тоглонгоо үндсэн F1-ынхээ бэлтгэлийг хангаж улмаар F1-ын аваргын цомыг 2021-2023 хооронд 3 удаа хүртсэн. Тэрээр энэ жил ч F1-ын улирлыг тэргүүлж байна. Мөн энэ жил Абу Дабигийн гранпригийн өмнөх шөнө бүтэн тоглож стрим хийж байгаад гранпридаа уралдаад түрүүлсэн байна. Тэрээр CNN-д өгсөн ярилцлага дээрээ цаашид ч Sim Racing-д карьераа холбож өөр зүйлсийг хийхээр төлөвлөсөн байгаагаа ярьжээ. Бас л сонирхолтой. Эх сурвалж: Two Sentries хуудаснаас зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page