top of page
Writer's pictureAriunzayat Yunren

ESL Pro League Season 20-д Natus Vincere баг түрүүллээ

9-р сарын 3-нд эхэлсэн 20 дах улирлын тэмцээнд урилгаар 14 баг, шалгаруулалтаас 18 баг  өрсөлдөж, ESL Pro League Season 20-д Natus Vincere баг түрүүллээ.


ESL Pro League Season 20-д Natus Vincere
ESL

Тэмцээний “битүү морь” Турк улсын Eternal Fire баг үндсэн шатанд The MongolZ, Vitality, MIBR багуудыг хожин аваргын төлөө өрсөлдөж 2:3 гэсэн харьцаагаар тэмцээний 2-р байрыг эзэлсэн юм.

Дэлхийд хоёрт бичигддэг, 2009 онд байгуулагдсан, Украйн улсын NAVI баг ийнхүү  энэ оны 3 дахь түрүүгээ авлаа.
  • 2024 оны 3-р сард болсон PGL Copenhagen Major-ын аварга

  • 2024 оны 7-р сард болсон Esports World Cup-ын аварга

  • ESL Pro League S20 тэмцээний аварга Natus Vincere багийн бүрэлдэхүүн

                  Valerij “b1t”Vakhovsjkyj         

                  Aleksi  “Aleksib” Virolainen 

                  Justinas “jL” Lekavičius          

                  Miha “iM”i Ivan

                  Ihor “w0nderful” Zhdanov   

                  Andrij“B1ad3” Ghorodensjkyj (дасгалжуулаг)

Монгол улсын багуудын амжилт

Энэ тэмцээний онцлог нь манай улсын хоёр баг оролцсон юм.

The MongolZ

Манай улсаас оролцсон The MongolZ баг хэсгийн шатанд B хэсэгт хуваарилагдан 3D MAX багт хожигдон тэмцээний дунд хүснэгт рүү унасан.

Дунд хүснэгтийн тоглолтонд KOI багийг хожсон ч Team Spirit багт хожигдож доод хүснэгт рүү унасан юм.

Харин доод хүснэгтийн хагас шигшээд 9Z багийг хожиж, 3D Max багтай дахин учраа тааран хожсоноор Үндсэн тэмцээнд орох эрхээ авсан билээ.


Atox esports

Харин манай улсын Atox Esports багийн хувьд Шенгений орнуудад нэвтрэх виз нэлээн хүлээгдэж байж батлагдсан юм.

Тэд D хэсэгт хуваарилагдан эхний тоглолт Vitality багтай учраа таарлаа. Atox Esports баг ялагдан дунд хүснэгтэд Falcons багт мөн ялагдаж доод хүснэгт рүү унав.

Харин доод хүснэгтэд ENCE багийг хожиж, Furia esports багт хожигдон тэмцээний 21-28-р байрыг эзэллээ.

Үндсэн тэмцээн (Play Off)

Үндсэн тэмцээнд 16 баг аваргын төлөө өрсөлдсөн юм.

ESL Pro League S20 тэмцээний шигшээ шатны оноолтыг гаргахдаа баримталдаг дүрэм нь:

1. Шөвгийн 4 багийг чансаагаар нь тарааж байрлуулна. Ингэхдээ хамгийн өндөр чансаатай нь хамгийн султай нь, нөгөө хоёр нь нөгөө талдаа таарахаар байна.

2. Аль хэсгийн баг шөвгийн 4т байгаагаас хамаарч хэсгээс 3-р гарч байгаа багуудыг тарааж байрлуулна. Ингэхдээ #D1 байгаа хэсэгт #C3;  #C1 байгаа хэсэгт #D3;  #B1 байгаа хэсэгт #A3; #A1 байгаа хэсэгт #B3 тус тус оноож өгнө.

3. #A1, #B1 байгаа хэсэгт сугалаагаар #C2, #D2 багуудаас оноож тавина. #C1, #D1 байгаа хэсэгт сугалаагаар #B2, #A2 багуудаас оноож тавина.

4. Ингээд хэсгээс 4-р гарсан багуудыг өөрийн хэсгийн багтай тоглуулахгүй байхаар оноож тавина. Жишээ нь #B4-р гарсан баг #C3, #A2, #D1 гэсэн багуудтай тоглохоор онооно. (Эх сурвалж: META gaming)


Дээрхи журмын дагуу The MongolZ баг эхний учраа болох  BIG багийг 2-1 тооны харьцаатайгаар амжилттай буулгаж авсанаар Турк улсын Eternal Fire багтай тоглосон юм.

 

Тэд өмнө нь 3 удаа учраа таарч байснаас PGL Major Copenhagen 2024 тэмцээний Bo1 тоглолт дээр  Eternal Fire баг хожиж байсан бол Skyesports Championship 2024, IEM Cologne 2024 Play-in тэмцээний Bo3 тоглолт дээр 2-0 болон 2-1 тооны харьцаатайгаар The MongolZ хожиж байсан юм. Гэвч The MongolZ баг энэ удаад ялагдаж  ESL Pro League S20 тэмцээнд 9-12-р байранд орж $23,500-ийн эзэд боллоо.

 

Тэмцээний тоо баримтуудаас

Тэмцээний хамгийн их үзэлт (NAVI vs. Eternal Fire):  808 369

Дундаж үзэлт: 173 674

Нийт үзсэн цаг:  27 252 289

Шууд нэвтрүүлгийн цаг:  156h 55m

Тэмцээн 9-р сарын 3-23-ны хооронд болж, тоглолт 18 өдөр үргэлжилжээ.

Тэмцээнийг нэвтрүүлсэн суваг: 98 (Монгол улсаас албан ёсны эрхтэйгээр META gaming, MESA сувгууд нэвтрүүлсэн)

Миний тоолсоноор ESL байгууллага 20 дахь улирлын тэмцээний үеэр зөвхөн FaceBook платформ дээр 110 гаруй постер, 130 гаруй рийлс, 20 гаруй “жүжигчилсэн” видео бичлэгүүд хийжээ.
Харин META gaming сувгийн 23 цагийн шууд дамжуулалтыг давхардсан тоогоор 1 сая 249 мянган хүн үзсэн бол, MESA tv нийтдээ 82 цагийн шууд дамжуулалт хийжээ.
Тэмцээний мэдээлэл

Шагналын сан: $750 000

Зохион байгуулагч: ESL

Ивээн тэтгэгч: Monster Energy Intel, Acer Predator, DHL, Qiddiya, Monster Energy, U.S. Air Force, 1xBet, White Market, Logitech G, Gaming Malta

Тэмцээний байр, шагналын сангийн хуваарилалт

1-р байр. NAVI баг.  $170,000.  Blast Premier-ийн 2,400 оноо

2-р байр. Eternal Fire баг. $80,000.  Blast Premier-ийн 1,800 оноо

3-4 -р байр. MIBR болон G2 esports $45,000.  Blast Premier-ийн 300 оноо

 5 -8 -р байр. Баг тус бүр $32,000. Blast Premier-ийн 175 оноо

  • Team Vitality

  • M80

  • Team Liquid

  • Team Spirit

 9 -12 -р байр: Баг тус бүр $23,500.

  • The MongolZ

  • HEROIC

  • Complexity Gaming

  • Imperial Esports

 13 -16 -р байр. Баг тус бүр  $17,500

 17 – 20 -р байр. Баг тус бүр $12,000

  • Sangal Esports

  • 3DMAX

  • MOUZ

  • RED Canids

 21- 28 -р байр. Баг тус бүр $7,000

  • Ninjas in Pyjamas

  • FlyQuest

  • 9z Team

  • Wildcard

  • Fnatic

  • Astralis

  • Team Falcons

  • ATOX Esports

 29 – 32 -р байр.  Баг тус бүр $3,500

  • Lynn Vision Gaming

  • KOI

  • Rooster

  • ENCE


ESL Pro League Season 20-ын тухай зураг, бичлэгийг үзэх бол энд дарна уу.

Kommentare


Recent Posts

bottom of page