ESL One Raleigh 2025-д "Bryle" Team Liquid-н орлох тоглогчоор оролцоно
- Masha Mnn
- Apr 8
- 2 min read
Жилийн турш завсарласан "Bryle" анхны LAN тэмцээндээ Team Liquid багийн бүрэлдэхүүнд эргэн ирлээ.

The International тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан Team Liquid баг нь энэ оны хамгийн том Dota 2 LAN тэмцээнүүдийн нэг болох ESL One Raleigh 2025-ын гол өрсөлдөгчдийн нэг болоод байна. Гэвч тэмцээн эхлэхээс ердөө нэг хоногийн өмнө Team Liquid багийн дасгалжуулагч William “BlitZ” Lee тэдний алдарт mid тоглогч Michał “Nisha” Jankowski визний асуудлаас болж оролцох боломжгүй болсон тухай мэдээллээ.
Иймд баг гэнэтийн өөрчлөлт хийж, Jonathan Bryle “Bryle” Santos De Guia-г "Nisha"-гийн оронд тэмцээн дуустал түр орлох тоглогчоор тоглуулахаар болсон байна.
Team Liquid багийн бүрэлдэхүүн:
Micke “miCKe” Vu
Jonathan Bryle “Bryle” Santos De Guia (түр орлох)
Jonáš “SabeRLighT-” Volek
Samuel “Boxi” Svahn
Aydin “iNsania” Sarkohi
William “BlitZ” Lee (дасгалжуулагч)
"Bryle" нэг жилийн завсарлагааны дараа дахин тайзнаа
Team Liquid баг ийм чухал тэмцээний өмнө гол тоглогчоо алдах нь харамсалтай хэрэг юм. Дэлхийн шилдэг mid тоглогчдын нэг "Nisha"-г орлох тоглогчийг маш богино хугацаанд олно гэдэг амаргүй ажил. Гэвч Канад mid тоглогч "Bryle" Liquid-ийн саналыг хүүлээн авч, ESL One Raleigh тэмцээнд оролцохоор боллоо. "Bryle" нь 2022-2023 оны хооронд TSM багт тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд Tundra Esports багт нэг сарын хугацаанд тоглон ESL One Kuala Lumpur 2023 тэмцээнд 7-8-р байрт орж байжээ. Үүнээс хойш тэрбээр тэмцээн уралдаанд оролцоогүй, олон нийтийн анхаарлаас хөндий байсан юм.
Визний асуудлаас шалтгаалсан бас нэгэн хохирогч
"Nisha" тэмцээнд оролцож чадахгүй болсон нь ганц Team Liquid багт тохиолдсон асуудал биш юм. Team Falcons багийн хувьд ч мөн адил Stanislav “Malr1ne” Potorak виз авч чадаагүй тул Quinn “Quinn” Callahan-ийг түүний оронд тоглуулахаар болсон.
Тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох багууд байгаа ч Liquid болон Falcons нэг сая ам.долларын шагналын сантай томоохон тэмцээнд орлох тоглогчтой оролцохоор болж байна.
Team Liquid-ийн хувьд энэ солилцоо онцгой хачирхалтай санагдаж магадгүй. Учир нь "Nisha" өмнөх тэмцээнүүдэд байнга оролцож ирсэн. Түүний эзгүй байгаа нь багийн тоглолтод тодорхой хэмжээгээр нөлөөлж, сэтгэлзүйн дарамт болж болзошгүй юм.
ESL One Raleigh 2025 нь нийт 1 сая ам.долларын шагналын сантай, түрүүлсэн баг 250,000 ам.долларын шагнал хүртэх юм. Үүнээс гадна ESL Pro Tour (EPT) оноо олгогдох бөгөөд энэ нь багуудыг Dota 2 Riyadh Masters 2025 тэмцээнд шууд оролцох эрх авахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
ESL One Raleigh 2025 тэмцээн 4-р сарын 7-ноос 13-ны хооронд явагдана.
コメント