top of page
728x90.gif

ESL NAVI Jr багийг ESL One Raleigh тэмцээнээс хасах шийдвэрээ хэвээр үлдээв

Writer: Masha MnnMasha Mnn
ESL One Raleigh тэмцээнд оролцож байгаа бусад багууд ч мөн адил алдааг ашигласан нь тогтоогдож, зарим нь тэмцээнээс хасагдаж, зарим нь торгууль хүлээжээ.
ESL One Raleigh

Natus Vincere Junior (NAVI Jr) баг ESL One Raleigh 2025 тэмцээний Баруун Европын шалгаруулалтад Smoke of Deceit-тай холбоотой алдаа ашигласан хэмээн тэмцээнээс хасах шийдвэрээ ESL-н зүгээс хэвээр үлдээжээ. Шийдвэр гарснаар NAVI Jr баг анхны Tier 1 LAN тэмцээндээ оролцох эрхээ алдаж буй.

Smoke of Deceit алдаа нь тоглогчдод өрсөлдөгч багийн support тоглогчийн эд зүйлсийн цонхыг шалгах боломж олгодог байв. Хэрэв “Alert allies” гэсэн цонх гарахгүй бол тухайн баг Smoke of Deceit ашигласныг илтгэж, NAVI Jr баг гэнэтийн дайралтаас зайлсхийх давуу талыг олж авдаг байсан аж. Тус алдаа ил болсны дараа Dota 2 хөгжүүлэгч Valve Software яаралтай шинэчлэлт гарган, уг алдааг тоглоомоос арилгажээ.

ESL-ийн дахин шалгалтын үр дүн

NAVI Jr-ийг тэмцээнээс хассан нь Dota 2 тоглоомын зарим тоглогчдын эсэргүүцэлтэй тулгарч, ESL өргөн хүрээнд шалгалт хийж бусад багууд ч мөн адил уг алдааг ашигласан эсэхийг тодруулах болжээ. Шалгалтын дараа AVULUS баг нь NAVI Jr багийг алдаа ашигласан талаар анх гомдол гаргасан болохыг ESL илрүүлсэн байна. NAVI Jr нь AVULUS-ийг ялснаар ESL One Raleigh тэмцээнд оролцох эрхээ авсан байв.

ESL-ийн анхны мөрдөн байцаалтын үр дүнд NAVI Jr баг давтамжтайгаар уг алдааг ашиглаж байсан нь тогтоогджээ. Тэмцээний бусад багийг шалгах явцад алдаа гарч, бусад багуудын харах өнцгийг (POV) дахин тоглуулах боломжгүй болсон тул анхандаа NAVI Jr-ийг л алдаа ашигласан гэж үзсэн байна. Гэвч олон нийтийн эсэргүүцлийн дараа ESL шалгалтаа дахин явуулж, бусад багууд ч мөн адил алдааг ашигласан нь батлагджээ.

Тэдгээр багуудыг хэр зэрэг алдаа ашигласнаас нь хамааран зургаан ангилалд хуваасан байна:

Алдааг системтэйгээр ашигласан багууд
  • 9Pandas -160 удаа

  • NAVI Junior - 115 удаа

  • Aurora Gaming - 50 удаа

Эдгээр багуудыг ESL One Raleigh тэмцээнээс хасав.

Алдааг дунд зэргийн хэмжээгээр ашигласан багууд
  • Passion UA - 17 удаа

  • One Move - 12 удаа

  • Virtus.Pro - 11 удаа

  • Winter Bear - 9 удаа

  • Tundra Esports - 9 удаа

  • Team Spirit - 7 удаа

  • Team Secret - 5 удаа

Эдгээр багуудад мөнгөн торгууль ногдуулсан ч тэмцээнд оролцох эрх нь хэвээр үлдэв.

Алдааг бага хэмжээгээр ашигласан багууд
  • Wildcard

  • Shopify Rebellion

  • Natus Vincere

Эдгээр багуудад зөвхөн сануулга өгсөн.

Алдааг санамсаргүйгээр ашигласан багууд
  • Nigma Galaxy

  • TALON Esports

  • Gaimin Gladiators

  • M80

➡ Ямар нэгэн шийтгэл оноогоогүй.

Алдааг ашиглаагүй багууд

🟢 ESL One Raleigh-ийн урьдчилсан шатанд оролцсон бусад 40 баг алдааг ашиглаагүй.

ESL-ийн тайлбар

ESL нь Smoke of Deceit алдааг ESL One Bangkok 2024 тэмцээний үеэр албан ёсоор хориглож, тухайн тэмцээнд оролцсон бүх багт мэдээлсэн байжээ. Гэвч ESL One Raleigh тэмцээний оролцогч багуудад уг хоригийн талаар дахин мэдээлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

"Бид уг алдааг хориглосон гэдгээ тэмцээний бүх багуудад тодорхой дахин мэдээлээгүй нь бидний алдаа. Гэсэн ч энэ нь багуудын ашиг хонжоо олохын тулд тухайн алдааг ашигласан гэдгийг зөвтгөхгүй" гэж ESL мэдэгдсэн байна.

ESL One Raleigh 2025 тэмцээн 4-р сарын 7-13-нд АНУ-ын Raleigh хотод зохиогдох бөгөөд $1 саяын шагналын сантай 12 шилдэг баг өрсөлдөх юм.

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page