top of page
728x90.gif

ESL FACEIT Group болон Intel олон жилийн түншлэлээ сунгалаа

Writer's picture: Masha MnnMasha Mnn
ESL FACEIT Group (EFG) болон Intel компаниуд Counter-Strike 2 (CS2)-ийн олон жилийн түншлэлээ сунгаж буйгаа зарлалаа.
ESL FACEIT Group болон Intel

Энэхүү сунгалтаар EFG нь ESL Pro Tour болон Intel Extreme Masters (IEM) тэмцээнүүдийг Intel-тэй хамтран зохион байгуулах ажлаа үргэлжлүүлэх юм. Шинэ гэрээ 2025 оны 1-р сараас эхэлж байгаа бөгөөд Intel, EFG хоёрын хамтын ажилгаа 24 жилийн нүүрийг үзжээ. Өнгөрөгч 24 жилийн хугацаанд Кёльн, Даллас, Рио-де-Жанейро зэрэг хотуудад CS2 тэмцээн зохион байгуулж байсан түүхтэй.

Хэвлэлийн мэдээнд дурдсанаар, IEM тэмцээнүүд нийт 2 тэрбум гаруй цагийн үзэлтийг бүрдүүлж, $27 сая (~£21.7 сая) ам.долларын шагналын сантайгаар зохиогдсон байна.

"Энэ бол зүгээр нэг сунгалт биш, харин бидний хамгийн чухалчлан үнэлдэг стратегийн түншлэл юм. Intel бидэнтэй хамт энэ салбарыг анхнаас нь бүтээсэн тул тэд цахим спортын хамгийн нэр хүндтэй брэнд болсон" гэж ESL FACEIT Group-ийн арилжааны албаны дарга Родриго Самвелл хэлжээ.

EFG болон Intel-ийн хамтын ажиллагааны хүрээнд IEM Katowice тэмцээн нь Counter-Strike-ийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болсон. Тус тэмцээний 2025 оны улирал 1-р сарын 29-нд эхэлсэн бөгөөд эцсийн шатандаа орж байна. Нийт 24 баг $1 сая (~£803,000) ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Esports Charts-ийн мэдээлснээр, өнгөрсөн жилийн IEM Katowice тэмцээний финалд FaZe Clan болон Team Spirit багуудын тоглолтыг 970,000 гаруй үзэгч шууд үзсэн байна. Мөн 2024 оны IEM Dallas тэмцээн нь EFG болон Intel-ийн зохион байгуулсан 100 дахь тэмцээн болжээ.

ESL FACEIT Group болон Intel-ийн тухай

ESL FACEIT Group нь ESL, FACEIT, DreamHack зэрэг цахим спортын салбарын алдартай брэндүүд дээр суурилсан тоглоом, цахим спортын компани юм. 2022 онд Саудын Арабын засгийн газрын дэмжлэгтэй Savvy Gaming Group нь ESL Gaming болон FACEIT-ийг худалдан авч, EFG-ийг байгуулжээ.

CS2 болон Dota 2 тэмцээнүүдээрээ алдартай EFG нь StarCraft II, EA Sports FC, мобайл цахим спорт зэрэг олон төрлийн тэмцээн зохион байгуулдаг.

Мөн энэ оны эхээр тус компани анхны IEM Melbourne (Австрали)-ийг зарласан билээ.

Intel бол цахим спортын салбарт анхнаасаа идэвхтэй оролцож ирсэн технологийн компани бөгөөд олон төрлийн цахим спортын байгууллага, тэмцээн зохион байгуулагчидтай хамтран ажиллаж иржээ.

41 views0 comments

Related Posts

See All

Comentários


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page