Швед улсын Ёншопин (Jönköping) хотод 6-р сарын 14-16-нд болж байгаа DreamHack зуны наадам, CS2 төрлийн ESL Challenger Summer тэмцээнд Монгол улсын The MongolZ баг 5-6-р байрт орлоо.
Play In шат
А хэсэг
The MongolZ 13 : 3 Party Astronauts
Aurora 16 : 14 Team Falcons
Aurora 13 : 10 The MongolZ
Team Falcons 2:0 The MongolZ (Bo3)
Б хэсэг
Complexity 13 : 2 Alliance
ENCE 13 : 6 MIBR
ENCE 13 : 10 Complexity
Alliance 0:2 MIBR (Bo3)
Тэмцээний багууд
ESL Challenger Summer тэмцээний багуудын гурав нь ESL-ийн чансаагаар сонгогдож, бусад багууд нь бүс бүсийн шалгаруулалтаас тодорсон билээ. Оролцогч багууд
Team Falcons
Complexity Gaming
Ence
Allience (Шведийн шалгаруулалтаар)
Aurora gaming (Европын шалгаруулалтаар)
Party Astronauts (Хойд Америкийн шалгаруулалтаар)
MIBR (Өмнөд Америкийн шалгаруулалтаар)
The MomgolZ (Азийн шалгаруулалтаар)
Тэмцээний формат
Хэсгийн шат
Хоёр хожигдсон баг нь тэмцээнээс хасагдана.
Багууд хоёр хэсэг болно.
Эхний болон ялсан багуудын хоорондын тоглолтууд Bo1.
Хасагдах шатны болон Шийдвэрлэх тоглолтууд Bo3.
Хэсэг тус бүрээс шилдэг хоёр баг шигшээд шалгарна.
Хагас шигшээ
Нэг хожигдсон баг нь шууд хасагдана.
Бүх тоглолтууд Bo3.
Тэмцээний шагналын сан болон үр дүн
ESL Challenger Summer тэмцээний шагналын сан 100,000 доллар
Тэмцээнд түрүүлсэн баг нь 9-р сарын 3-22-нд болох ESL Pro League Season 20-д шууд орох эрхээ авна.
DreamHack 2020 онд ESL-тэй нэгдсэний дараа DreamHack Open CS:GO арга хэмжээнүүдийн нэрийг ESL Challenger болгон өөрчилж, DreamHack Masters арга хэмжээнүүд зогссон. ESL Challenger-ийн зорилго нь CS2 төрлийн дэлхийн шилдэг багийн бүрэлдэхүүнд орж, улмаар ESL Pro Tour-д шууд шалгардагаараа онцлогтой. Жилд 4 удаа ESL Challenger тэмцээн зохиогддог.
The MongolZ баг Ази тивд нэгт, дэлхийн хэмжээнд 12-р байранд байдаг. 2023 оны 12-р сард зохиогдсон ESL Atlanta Challenger-т 3-4-р байрт орж байсан. CS2 багуудын дунд зохиогдсон Nomadic Masters Spring 2024, Yalla Compass тэмцээнүүдэд түрүүлсэн.
The MongolZ багийн бүрэлдэхүүн
Б.Гарьдмагнай “bLitz”
М.Содбаяр “Techno4K”
Б.Өсөхбаяр “910”
Б.Аюуш “mzinho”
М.Азбаяр “Senzu”
Б.Эрдэнэдалай “maaRaa” (дасгалжуулагч)
Comments