top of page
Writer's pictureAriunzayat Yunren

ESIC болон MOONTON Games хамтын ажиллагаа

 ESIC буюу Цахим спортын Шударга Өрсөлдөөний Хороо Mobile Legends: Bang Bang тоглоомын нийтлэлч MOONTON Games-тэй хамтран ажиллана.

ESIC болон MOONTON Games хамтын ажиллагааны хүрээнд:

·      гар утасны тоглоомын шударга өрсөлдөөнийг бий болгох

·      мобайл цахим спортын "шударга байдал, ёс зүйн хэм хэмжээ"-г бий болгох

·      харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах

·      шударга өрсөлдөөнийг дэмжих, түүнийг хамгаалах чиглэлээр олон санаачилга гаргах

·      харилцан мэдээлэл солилцох, тоглогчид болон тэмцээний талаар мэдээлэл солилцох

·      боловсролын кампанит ажил явуулах, бодлого боловсруулах

·      цахим спортын орчинд шинээр гарч ирж буй аюул заналхийлэл, хэл амаар доромжлох тал дээр хамтрах

·      стратегийн түншлэлийн хүрээнд үүсч болзошгүй эрсдлийг тодорхойлох, тооцох, арга хэмжээ авах

·      аливаа сорилтуудыг шийдвэрлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга замыг  эрэлхийлэх

·      тодорхой кэйсүүдийг судлах, шийдвэрлэх, туршлага бий болгох, бусдаас суралцах, туршлага солилцох, хамтран ажиллах зэрэг юм.

·      Хамтын ажиллагаа нь цаашдаа MOONTON нь ESIC-ийн хагжлүүлэгчдийн Хорооны гишүүн болоход чиглэнэ.

MOONTON Games-ийн Глобал Esports хариуцсан захирал Лукас Мао хэлэхдээ: "Мэргэжлийн ур чадвар, шударга байдал нь Mobile Legends: Bang Bang цахим спортын тулгын чулуу байсаар ирсэн. ESIC-тэй хамтран ажилласнаар бид  цахим спортод шударга ёсны шинэ стандарт тогтоож, шилдэг байдал, шударга ёс зэрэгцэн орших ил тод, ёс зүйтэй тоглоомын орчныг бүрдүүлэх амлалтаа дахин баталж байна” гэв.


ESIC болон MOONTON Games
Credit to: ESIC

ESIC (Esports Integrity Committee ) нь 2024 оны 10-р сарын 2-3-ны хооронд АНУ-ын Атланта хотод ESIC Global Esports Summit-ийг анх удаа зохиож, салбарын бодлого тодорхойлогч, байгууллагын удирдлагууд, шийдвэр гаргагчид, багийн эздийн дунд цахим спортын шударга өрсөлдөөний талаах хэлэлцүүлэг хийх юм. Хамтын ажиллагааны төслийн хүрээнд ESL FACEIT групп нь энэ арга хэмжээний гол хамтрагч байна.

 

MOONTON Games-ийн хувьд энэ нь цахим спортын салбарыг хөгжүүлэх зорилгоор гарын үсэг зурсан анхны санамж бичиг биш юм. Тус компани өмнө нь Саудын Арабт цахим спортын Mobile Legends: Bang Bang төрлийг өгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан.

Comments


Recent Posts

bottom of page