top of page

ESIC арга хэмжээ авлаа.

2020 оны дундуур “spectator bug” хэмээн тэмцээний үр дүнд нөлөөлж, өөрсөддөө ашигтайгаар эргүүлсэн зарим нэг багийн дасгалжуулагч нарын асуудал боссон билээ. Энэ тухай дуулиан, хэргийн мөрдөн байцаалтын явц одоо ч үргэлжилсээр байна.

Цахим спортын Шударга байдлын Хорооноос (ESIC-Esports Integrity Commission) Heroic багийн дасгалжуулагч Nicolai “HUNDEN” Peterson-ий хэргийг авч үзээд 18 хуудас бүхий мэдэгдэл гаргалаа. Үүнд дурдахдаа багийн тоглогчид Rene “TeSeS” Madsen, Casper “cadiaN” Moller, Johannes “b0RUP” Borup, Martin “stavn” Lund нарт хэрэг үүсгэх хангалттай баримт байхгүй байна гэж үзжээ. Харин Nikolaj “niko” Kristensen-ий эрүүл мэндийн байдлаас болж хөнгөхөн шийтгэл хүлээлгэж байгаа юм. Niko-ийн хувьд хийсэн үйлдлийнхээ төлөө хатуу зэмлэл хүлээлгэх, дахин ийм буруутай үйлдэл хийвэл хатуу арга хэмжээ авах, ЦСШбХ-ний сургалтанд 2 удаа 30 минутын хугацаатай суух, дор хаяж 6 сарын хугацаанд сар бүр 15 минутын Хорооны Гишүүдтэй уулзаж алдаагаа хэрхэн ойлгож байгаа талаар шаардлагатай бол Хорооны зүгээс дэмжлэг үзүүлэх зэргээр заажээ. Цахим спортын төрлүүдэд гарч байгаа хууран мэхлэх явдлын эсрэг маш идэвхитэй арга хэмжээ авч байгаагийн нэг жишээ энэ.

Niko-ийн хувьд өөрийн эрүүл мэндийн талаар анх удаа жиргэжээ.


5 views0 comments

댓글


Recent Posts

bottom of page