top of page
Writer's pictureAriunzayat Yunren

ESI Hall of Fame 2024 арга хэмжээний шагналтнууд

Цахим спортын мэдээллийн Esports Insider сайтнаас жил бүр шалгаруулдаг ESI Hall of Fame 2024 шагналаа ESI Lisbon арга хэмжээний үеэр гардууллаа.

Лондон, Пусан, Лос Анжелес зэрэг хотуудад зохион байгуулсны дараа жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг долоо дахь удаагийн ёслолын ажиллагаа Португал улсын нийслэл Лиссабон хотод болж

  • Hall of Famer.

  • Community Champion

  • Youth Champion

  • Rising Star зэрэг төрлүүдээр цахим спортын үйл хэрэгт хувь нэмэр оруулж байгаа залуусыг алдаршуулжээ.

Hall of Famer. Danny Tang

Цахим спортын арга хэмжээний зохион байгуулагч VSPO компаний үүсгэн байгуулагч санхүүгийн захирал Данни Танг.

Данни Танг бол Ази дахь цахим спортын экосистемийг өргөжүүлэх, баяжуулах чиглэлээр ажилладаг дэлхийн тэргүүлэгч  цахим спортын компани болох VSPO-ийн үүсгэн байгуулагч бөгөөд Санхүү хариуцсан захирал юм. Санхүүгийн арвин туршлагатай,  цахим спортын салбарын талаар гүн гүнзгий ойлголттой болсон Данни нь VSPO-ийн стратегийн алсын харааг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж, компани нь зах зээлийн олон талбарт амжилттай, хурдтай өсөж яваа.

ESI Hall of Fame 2024
Courtesy: esportsinsider.com

Community Champion. Désiré Koussawo

Францын улсын цахим спортын томоохон төлөөлөл Дезире Куссавод энэ шагналыг гардуулжээ.

Мэдээллийн технологи, энтертайнмент, өрсөлдөөнт тоглоомын чиглэлээр 25 гаруй жилийн туршлагатай  цахим спортын анхдагч. Францын тоглоомын ертөнцөд өөрийн нэр хүндтэй, манлайлагч Десир нь дотооддоо болон олон улсын тавцанд ихээхэн нөлөө үзүүлсэн. Өмнө нь ESL-ийн Франц дахь салбарын гүйцэтгэх захирал, Францын хамгийн том LAN арга хэмжээ болох Gamers Assembly-г зохион байгуулагч Future Lan нийгэмлэгийг үүсгэн байгуулагч байсан Дезирэ нь тус улсын цахим спортын суурийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Тэрээр Францын Цахим спортын Холбооны ерөнхийлөгч, цахим спортыг бүх нийтийн болгоход анхаарч, 2019 оноос хойш Дезире Африк даяар цахим спортыг өргөжүүлэх, хөгжүүлэх гол хүн байсаар ирсэн.

ESI Hall of Fame 2024
Courtesy: esportsinsider.com

Youth Champion.  Ólafur Steinarsson

Esports Coaching Academy- ийн үүсгэн байгуулагч Олафур Штайнарссон. 2022 онд цахим спортын авъяас чадварыг анхан шатанд хөгжүүлэх, дэлхий даяар олон нийтийг чадавхижуулах зорилготой санаачилга юм. Тэрээр Исландад эспортын экосистемийг бий болгох арвин туршлагаасаа гадна Riot Games-тэй хамтран төрөл бүрийн спорт, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн дээр ажилласан туршлагатай.

Тэрээр боловсрол, дасгал сургуулилт, хөтөлбөр боловсруулах замаар цахим спортыг хүн бүрт хүртээмжтэй болгохыг зорьдог. Академи нь цахим спортын хөтөлбөрүүдийг бэлдэх, шаардлагатай сургалтыг явуулах, энэ чиглэлээр ажилладаг цахим спортын клуб, дасгалжуулагчдыг дэмжиж ажилладаг. Өнөөдөр Исландын хүүхдүүдийн 3 гаруй хувь нь цахим спортоор хичээллэдэг бөгөөд тус улсын 10 гаруй хувь нь орон нутгийн цахим спортын контентыг тогтмол үздэг.

ESI Hall of Fame 2024
Courtesy: esportsinsider.com

Rising Star. Ricardo Nora.

Португалийн Их Дээд сургуулиудын Спортын Холбооны Ерөнхийлөгч Рикардо Нора улс орон даяар спорт, оюутны тамирчдын санал санаачлагыг сурталчлах, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Спортын удирдлага, сурталчилгааны чиглэлээр өндөр мэдлэгтэй тэрээр дээд боловсролын түвшин дэх тамирчдад илүү анхаарч, тэдний амжилтыг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг. Түүний удирдлаган дор Португалийн Их Дээд Сургуулийн спортын оролцоо, олон нийтийн оролцоог уялдуулах, нэмэгдүүлэх  оюутан тамирчдын цогц хөгжлийг дэмжихэд анхаарч ирсэн. Рикардогийн алсын хараа нь оюутнууд спортын талбай дээр болон сургалтын явцдаа амжилт гаргах боломжийг олгодог хүртээмжтэй, эрч хүчтэй орчныг бүрдүүлэх явдал юм.

ESI Hall of Fame 2024
Courtesy: esportsinsider.com

 Эх сурвалж: esportsinsider.com


30 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page