Epic Games-ийн PC буюу компьютерийн тоглоомын борлуулалт нэг тэрбум ам.доллар давсан нь платформын хувьд чухал үйл явдал болов.
Epic Games Store нь видео тоглоомын цахим борлуулалтын сайт бөгөөд энд том хөгжүүлэгчдээс энгийн нэгэн индие хөгжүүлэгчид хүртэл өөрсдийн хийсэн тоглоомоо байрлуулдаг.
2024 оны тайланд дурдсанаар 1.09 тэрбум ам.долларын компьютер тоглоомын борлуулалт хийж, харин 255 сая долларыг гуравдагч этгээдийн тоглоомуудад (худалдан авахад) зарцуулжээ.
Платформын хэрэглэгчийн тоо 295 сая болж, 2023 оныхоос 25 саяар нэмэгдсэн бол Epic болон бусад платформ дээрхи хэрэглэгчид 94 саяар нэмэгдэж 898 сая болжээ.
Тоглогчдын оролцоо нэмэгдэж 2.68 тэрбум цаг тоглоомондоо зарцуулсан байна. Энэхүү платформ дээр хөгжүүлэгчид хийсэн тоглоомоо олны хүртээл болгодог бөгөөд тоглоомын каталогоо 1100-аар өргөжүүлсэн.
Үнэгүй тоглоомын хувилбар мэдээж илүү их хэрэглэгчдийг татаж, өнгөрсөн жил 89 үнэгүй тоглоомыг 595 сая удаа тогложээ.

2025 онд Epic тоглоомын цахим платформ дахь гар утасны дэлгүүрээ хөгжүүлэгчид өөрөө нийтлэх боломж олгох, апп-ын хувьд илүү өргөтгөж сайжруулахаар төлөвлөж байна. Тун удахгүй гарах Splitgate 2, Borderlands 4, Killing Floor 3 тоглоомуудын PC-ийн хувилбаруудад нэлээд их найдвар тавьж, ихэнх PC тоглоомчдын өлгний нутаг гэж болох Валв корпорацийн Steam-платформтэй өрсөлдөж, тэдний “ноёрхол”-ыг бууруулахаар зорьж байна.
2024 оны тайланд дурдсанаар Epic Games Store нэг тэрбум (1.09) ам.долларын компьютер тоглоомын борлуулалт хийж, харин 255 сая долларыг гуравдагч этгээдийн тоглоомуудад (худалдан авахад) зарцуулжээ.
Comments