top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Elisa Master Espoo 2024 тэмцээнд нутгийн ENCE баг түрүүлэв

10-р сарын 16-20-нд Финлянд улсын Эспо хотод Counter Strike төрлийн A tier (Liquipedia дээр бичсэнээр) зэрэглэлийн Elisa Master Espoo 2024 болж өнгөрлөө. Тэмцээнд нутаг усны Ence баг Play Off шатанд шалгарч аваргын төлөө Heroic багтаа өрсөлдөж аваргын цомыг авчээ.


Elisa Master Espoo 2024
Credit: hltv.org

Тэмцээний байр, шагналын сан 200,000 ам.долларын хуваарилалт

·      1-р байр. ENCE баг. 100,000 ам.доллар

·      2-р байр. HEROIC баг.  40,000 ам.доллар

·      3-4-р байр. The MongolZ, B8 багууд. 15,000 ам.доллар

·      5-6-р байр. JANO, 9Z багууд. 10,000 ам.доллар

·      7-8-р байр. NIP, Rebels gaming багууд.  5,000 ам.доллар

The MongolZ багийн тоглолтын байдал

Хэсгийн шат

5 хоногийн өмнө шинэчлэгдсэн HLTV-ийн чансаагаар The MongolZ баг 13-р жагсаж байгаа бол нэг хэсэгт хуваарилагдсан

·      B8 баг 28-рт

·      JANO esports 171-рт

·      Ninjas In Pyjamas 37-рт тус тус жагсаж байна.

Хэсгийн шатанд JANO багийг 13:7 оноогоор

B8 багийг 2:0 харьцаагаар хожиж Play Off шатанд шалгарсан.

Play Off шат

  • Play Off шатанд Б хэсгээс шалгарсан Ence багтай хийсэн тоглолт үнэхээр сонирхолтой болов.

Тэмцээн техникийн саатал гарснаар болж 45 минут хойшилсны эцэст нэг юм эхэлж, саяхан "⁠Neityu⁠" болон  "⁠xKacpersky⁠"  нараар хүчээ сэлбэсэн "⁠gla1ve⁠" -ийн Ence багийн сонгосон Anubis мап дээр "⁠podi⁠"-ийн буудалт байгаа онож, аргагүй л нутгийн хүү гэсэн шиг тоглолтын оноог 13:8 болгож Ence баг хожлоо.

Тэр ч бүү хэл фин хүү "⁠podi⁠" ярилцлагатаа “ миний анхны тоглолт, шинэ хүн тул эхлээд бага зэрэг сандарч байсан. Гэхдээ үзэгчид Ence болон миний нэрийг дуудаж байхад үнэхээр сэтгэл хөдлөм байсан. Энэ миний сэтгэл зүйд маш сайнаар нөлөөлсөн” гэжээ.

  • The MongolZ-ийн сонгосон Mirage. Манай Мираж.

Гайхалтай, бас хурдтай тоглолт. Тоглолтын оноо 13:1 болж The MongolZ илт илүүтэйгээр хожлоо. Танхимд цугласан 8000 үзэгчид ч чимээгүй, бүүр нэг гайхсан шинжтэй. Харин манай залуус түр ч болов амарсан байх.


Elisa Master Espoo 2024
Credit: hltv.org

  • Гуравдах, шийдвэрлэх мап. Ancient.

Тоглолт Ence багийн давуугаар, нутгийнх нь дэмжигчдийн давуугаар эхэлсэн. Тоо 6:0 байхад The MongolZ эхний оноогоо авлаа. Хэдийгээр манай тамирчид маш их чармайлт гаргасан ч  шийдвэрлэх мап дээр 13:8 оноогоор Ence баг хожиж 2:1 харьцаагаар Аваргын төлөө тоглох эрхээ авсан юм.


Ence багийн бүрэлдэхүүн
  • Lukas "⁠gla1ve⁠" Rossander

  • Paavo "⁠podi⁠" Heiskanen 

  • Ryan "⁠Neityu⁠" Aubry 

  • Kacper "⁠xKacpersky⁠" Gabara

  • Viktor “sdy” Orudzhev           

  • Niclas “enkay J” Krumhorn (дасгалжуулагч)          

Comments


Recent Posts

bottom of page