top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Elisa Esports Espoo тэмцээний тухайд

Elisa Esports Espoo гэдэг нь цахим спортын CS2 (Counter Strike) төрлөөр, A-tier багуудыг оролцуулдаг цуврал тэмцээн юм.

Тэмцээн нь

·      Elisa Masters Espoo

·      Elisa Invitational  гэж явагддаг.

2022 оноос эхлэн 200,000 ам.долларын шагналын сантай явуулж байгаа энэ тэмцээн нь Финлянд улсын Espoo хотод зохиогддог. Espoo хот нь технологийн төв, залуусын хот гэж нэрлэгддэгээс гадна Финлянд улсад анх удаа Хотын захиргааны ажлын албанд цахим спорт хариуцан ажилладаг хүн томилж байсан.

Espoo хот энэ арга хэмжээг гурав дах удаагаа зохиож байгаа нь хотын зүгээс технологи, инноваци, цахим спортыг сонирхогч, хэрэглэгчдэд зориулсан динамик орчинг бий болгож, цахим спорт, видео тоглоомын салбарт гарааны бизнесийг дэмжих хөгжүүлэх, хүүхэд залуучуудад видео тоглоомын талаар боловсрол олгох, мөн цахим спортод хөрөнгө оруулалт хийж байгаагийн илрэл.

Elisa Esports Masters Espoo 2024

Тэмцээн нь 2024 оны 10-р сарын 16-20-ны хооронд Финлянд улсын Эспоо хотын Espoo Metro Arena-д зохиогдоно.

Elisa Esports Masters Espoo 2024 тэмцээний багууд

·      9Z Team (урилгаар)

·      ENCE (урилгаар)

·      Heroic (урилгаар)

·      Ninjas In Pyjamas (урилгаар)

·      The MongolZ (урилгаар)

·      B8 (Spring Invitational 2024)

·      Rebel Gaming (Spring Invitational 2024)

·      Jano Esports (eSM 2024)


Тэмцээний формат

Хэсгийн шат:

Хоёр хожигдсон баг нь тэмцээнээс хасагдана. (GSL) бүлэг

Хэсэг бүр 4 багтай

Эхний тоглолтууд Bo1 байна

Дараагийн бүх тоглолтууд Bo3 байна

Хэсэг тус бүрээс шилдэг хоёр баг плей-оффт шалгарна

Плей-офф:

Нэг хожигдсон баг нь тэмцээнээс хасагдана.

Хагас шигшээд Bo3 форматаар тоглоно.

Гранд финал бол Bo5 форматаар тоглоно.

Elisa Esports Espoo
Credit:Elisa Esports

Тэмцээний шагналын сан нь 200,000 ам.доллар

·      1-р байр 100,000 ам.доллар

·      2-р байр 40,000 ам.доллар

·      3-4-р байр 15,000 ам.доллар

·      5-6-р байр 10,000 ам.доллар

·      7-8-р байр 5,000 ам.доллар

Elisa Esports Masters Espoo 2024 тэмцээний онцлог нь Монгол улсын The MongolZ баг анх удаа урилгаар оролцож байна.

The MongolZ багийн бүрэлдэхүүн

  1. Б.Гарьдмагнай “bLitz” 

  2. М.Содбаяр “Techno4K” 

  3. Б.Өсөхбаяр “910” 

  4. Б.Аюуш “mzinho” 

  5. М.Азбаяр “Senzu” 

  6. Б.Эрдэнэдалай “maaRaa”(дасгалжуулагч)

 

Elisa Masters Espoo 2023 тэмцээн 2023 оны 11-р сарын 29-өөс 12-р сарын 3-ны хооронд Furia, Apeks, HAVU, Ence, MOUZ, Gamer Legion, Complexity, Fnatic багууд оролцож Furia баг түрүүлж байжээ. 
Elisa Esports Masters Espoo 2022 тэмцээн нь 2022 оны 11-р сарын 16-20-ны хооронд Fnatic, BIG, Astralis, Sprout, Ence, 500, Complexity, HEET, Bad news, Gamer Legion, SAW, HAVU багууд оролцож; Fnatic баг аваргалж байжээ. 

Comments


Recent Posts

bottom of page