Elisa Esports нь Elisa Nordic Championship 2025 нэртэй €100,000 (~£83,000) шагналын сантай Counter-Strike 2 (CS2) тэмцээнийг Финландын Вааса хотод зохион байгуулахаа зарлалаа.

Тэмцээний бүтэц
Тэмцээнд Финланд, Швед, Дани, Норвеги улсын 8 баг оролцоно. Тус тэмцээн нь анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд улс бүрээс 2 баг оролцох юм.
Эхний шат (Closed Studio Phase) – 5-р сарын 20-22
Хоёр удаа хожигдож хасагдах системтэй (double-elimination bracket)
Сүүлийн шат (Arena Phase) – 5-р сарын 24
Дөрвөн шилдэг баг Vaasa Sähkö Arena-д үзэгчдийн өмнө өрсөлдөнө
Бүх тоглолт "Best-of-Three" (BO3) форматаар явагдана.
Харин Upper Bracket-ийн эхний шат болон хагас шигшээ тоглолтууд "Best-of-One" (BO1) форматаар болно.
Тасалбар: 2-р шатны тоглолтын тасалбар 3-р сарын 1-нээс эхлэн тэмцээний вэбсайтад худалдаалагдана.
Шууд дамжуулалт: Тэмцээнийг Elisa Esports-ийн Twitch суваг дээр Англи болон Финланд хэлээр шууд дамжуулна.
Шалгаруулалтын систем
Улс бүрээс тэмцээнд орох багууд доорх тэмцээнүүдээр дамжин шалгарна:
Финланд: Elisa Open Suomi (8 болон 9-р улирал)
Швед: Sverige Open 2025
Дани: Dust2.dk Ligaen Season 28
Норвеги: MistGames Norwegian Championship Season 1 болон 2
Elisa Esports гэж хэн бэ?
Elisa Esports нь Финландын харилцаа холбооны компани Elisa Oyj-ийн esport-ийн салбар бөгөөд ENCE, ESL зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг.
Тэдний хамгийн алдартай тэмцээнүүдийн нэг нь "Elisa Masters" бөгөөд Финландын Espoo хотод болдог юм.
Энэ тэмцээнд өмнө нь Astralis, Fnatic зэрэг алдартай багууд оролцож байсан.
Харин удахгүй болох Nordic Championship 2025 тэмцээний хүрээнд Elisa Esports нь:
Шведийн Fragbite,
Данийн Dust2.dk,
Норвегийн MistGames байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
コメント