EDward Gaming баг Grand Final-д Trace Esports багийг 3-1 харьцаагаар ялж, VCT China Kickoff 2025 тэмцээний цомыг өргөлөө. Ингэснээр EDward Gaming баг Хятадын VALORANT Masters Bangkok-ийн эхний оролцогчоор шалгарлаа.

Тэмцээний үеэр Zheng ‘ZmjjKK‘ Yongkang 333 раундын туршид 270 ACS, 1.27 KD үзүүлж MVP-ээр тодорлоо. Тэрээр тоглолтын дараах ярилцлагадаа: “Хэрвээ EDG байгаагүй бол VCT China үүрд харанхуйд байх байлаа” гэж онцолсон байна.
Энэ долоо хоногийн эхээр Trace Esports дээд хэсгийн хагас шигшээд EDG-г доод хэсэг рүү шилжүүлсэн нь Аваргын тоглолтыг хариу авах тулаан болгожээ.
EDG эхний хагаст давамгайлсан ч талууд солигдсоны дараа Trace Esports зургаан дараалсан ялалтыг авснаар 11-7 оноогоор тэргүүлж, эцэст нь ялалтыг нэмэлт цагт баталгаажуулсан.
Bind map-ын тоглолтод Trace Esports 6-0 харьцаагаар хүчтэй эхэлсэн ч EDG хэмнэлийг олж, өрсөлдөөнийг ойртуулсныхаа дараа map-ын үлдсэн хэсгийг давамгайлан 13-11 харьцаагаар ялалт байгуулжээ.
Abyss map Lotus-той ижил өрнөлийг үзүүлсэн боловч энэ удаад EDG ялалт байгуулж чадсан. Харин дөрөв дэх буюу сүүлчийн map-ын тоглолт Fracture дээр EDG 13-2 харьцаагаар илт давуу ялалт байгуулснаар 3-1 харьцаатайгаар өндөрлүүлж, VCT 2025 улирлын гурван аваргын оноог өөрсдийн болгосон байна.
Trace Esports болон EDward Gaming багууд олон улсын тавцанд Masters Bangkok тэмцээнд дахин өрсөлдөх бөгөөд уг тэмцээн 2-р сарын 20-нд эхэлнэ.
Kommentare