DreamLeague - н 21 дахь улирлын хэсгийн шатны тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 18:00 цагаас Team Liquid vs 9Pandas, Tundra vs Talon, Entity vs Shopify Rebellion гэсэн тоглолтуудаар эхлэх ба тус Лиг нь анх 2014 оны 3-р сард болсноос хойш өдгөө 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээн нь ESL Pro Tour Ranking - аас онооны жагсаалтаар нийт 12 багийг урьж оролцуулдаг бөгөөд энэ сарын 18-наас 24-нийг дуустал 2 долоо хоногийн хугацаанд үргэлжлэх юм.
Group Stage ( 18-20нд ):
Багуудыг Group A болон B гэж хуваасан ба дотроо тойргоор Best of 2 series тоглож оноо цуглуулах юм. Group - ээ тэргүүлсэн 2 баг тэмцээний дараагийн шатны дээд хүснэгтээс, Group - ээсээ 3 болон 4 дүгээр байраар гарж ирсэн тохиолдолд доод хүснэгтээс тэмцээнийг үргэлжлүүлэх боломжтой болох юм. Харин 5 болон 6 дугаар байр эзэлсэн багууд тэмцээнийг өндөрлүүлнэ. Багууд хэсгийн шатанд ижил оноо авсан тохиолдолд 2 баг бол Best of 3 series, 3 баг бол тойргоор Best of 1 тоглож тэнцээг хагална.
Playoffs ( 21-24нд ):
Double elimination буюу дээд доод хүснэгтэт форматаар өрсөлдөх ба энэ шатны бүх тоглолтууд Best of 3 байх бол Grand Finals буюу аваргын төлөө шалгаран гарж ирсэн 2 баг Best of 5 тоглож аварга баг тодрох юм.
Шагналын сан:
1-р байр: 300'000 USD
2-р байр: 175'000 USD
3-р байр: 120'000 USD
4-р байр: 85'000 USD
5-6 -р байр: 57'500 USD
7-8 -р байр: 47'500 USD
9-10 -р байр: 30'000 USD
11-12 -р байр: 25'000 USD тус тус хожих буюу нийт 1'000'000 USD байх юм.
Оролцох багууд (WEU): 6 баг
Оролцох багууд (EEU): 3 баг
Оролцох багууд (NA, SA, SEA): 3 баг
гэсэн багууд оролцох бол тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс үл мэдэгдэх шалтгаанаар China бүсээс ямар ч баг оролцуулаагүй нь гайхшрал төрүүлж байгаа юм.
Аль баг түрүүлэх вэ?
1. Gaimin Gladiators
2. Team Liquid
3. Tundra Esports
4. Quest Esports
Нийтлэлийг: Sase The Netrunner
test