top of page
Writer's pictureSase The Netrunner

DreamLeague Season 20 Playoffs эхэллээ!

Нийтлэлийг: Sase The Netrunner

DreamLeague S20
DreamLeague S20 Panel Stage, Source: Gosugamers

DreamLeague - н 20 дахь улирлын Playoff доод шатны тоглолтоор өнөөдөр Монголын цагаар 21:00 цагаас Gaimin Gladiators vs Talon Esports гэсэн тоглолтоор эхлээд байгаа ба тус Лиг нь анх 2014 оны 3-р сард болсноос хойш өдгөө 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.



Dream League Season 20 Тус лигийн энэ улирлын хамгийн том онцлог нь тэргүүн болон дэд байруудыг эзэлсэн багууд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдах Gamers8 eSport Festival буюу олон улсын арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Riyadh Masters 2023 тэмцээний шууд урилгыг хүлээн авах юм.



Riyadh Masters 2023
Riyadh Masters 2023 , Source : Hawk.live



















Gamers8 eSport Festival
Gamers8 eSport Festival, Source: Gamers8.gg

DreamLeauge S20 Group Stage - д юу болов?


Group Stage 1 :

Нийт 16н баг 2 группт хуваагдан BO2 зарчмаар өрсөлдсөн ба групп тус бүрээс 4н баг буюу нийт 8 баг дараагийн шатанд шалгаран тоглов.


Group Stage 2 :

Шалгарсан 8 баг тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн ба сүүлийн үед төдийлөн амжилт үзүүлж чадахгүй байсан БНХАУ -н PSG.LGD баг маш хүчтэй байж дээд хүснэгтийн 1 дүгээр байраар шалгарсан бол саяхан бүрэлдэхүүндээ зоригтой шинэчлэл хийж "King" хочит Syed "Sumail" Hassan - аар ахлуулж эхлээд амжилт нь эрс сайжраад байсан мөн БНХАУ-н баг болох Team.Aster ажилт үзүүлж чадалгүй сүүлийн байранд орж бусад Team Spirit, Evil Genuises, 9Pandas нарын хамт тэмцээнээс хасагдав.


PSG.LGD, Dreamleague S20
PSG.LGD, Source: Dot Esports














Playoffs:


Энэ шат нь Double elimination форматаар явагдах ба дээд хүснэгтэд PSG.LGD болон BetBoom Team нар байгаа бол доод хүснэгтэд Gaimin Gladiators болон Talon Esports багуудын тоглолт эхлэн явагдаж байна.



By The Way:


Riyadh Masters 2023 тэмцээн нь 7 дугаар сарын 17-c 30-ний хооронд Дубай хотноо LAN байдлаар зохион байгуулагдах ба нийт шагналын сан нь 15’000’000 USD буюу шагналын сангаараа Valve – с зохион байгуулдаг The International тэмцээний дараа буюу 2 дугаарт эрэмбэлэгдэх хэмжээний том тэмцээн юм.

124 views0 comments

Recent Posts

See All

Comments


Recent Posts

bottom of page