top of page
Writer's pictureMasha Mnn

Dota 2-ийн Crownfall Act IV: Нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ

Crownfall-ийн 4 дүгээр үйл явдал (Act IV) эхэлж, шинэ үйл явдлын газрын зураг, шинэ баатар Кез, бусад олон нэмэлт агуулга орлоо. Тус арга хэмжээ ирэх нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм.

Аравдугаар сарын 7-нд гарсан энэ шинэчлэлт Dota 2-ийн хамгийн том арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэй болгоод зогсохгүй гурван өөр адал явдлын зам, даалгаврууд, мини тоглоомууд, хатан хаан Империаг ялах даалгавар багтсан. Skywrath Mage болон Vengeful Spirit Arcanas-ын өөр хувилбаруудыг нээх боломжийг олгож байна.

Crownfall Act IV-д багтсан зүйлс
Шинэ hero KEZ!
k

Есдүгээр сард анх танилцуулагдсан шувуу самуурай Kez нь Skywrath-ийг хатан хаан Империагийн гараас салгахад тусалж буй баатар бөгөөд есөн чадвартай, хоёр өөр тулааны хэв маягийг сонгож тоглох боломжтой.

Шинэ Crownfall Act IV газрын зураг
map

Crownfall-ийн гол онцлог нь газрын зураг бөгөөд Act IV нь хамгийн том газрын зурагтайгаар тоглогчдод хүрч байна. Энэ зураг нь Dragonus (Skywrath Mage), Shendelzare (Vengeful Spirit) болон Кез-ийн гурван замтай. Тоглоомуудыг тоглож, жетон цуглуулах замаар газрын зурагт ахиц гаргах боломжтой бөгөөд зарим онцгой даалгаврын хэрэгтэй Кез болон Skywrath жетонуудыг олж авах хэрэгтэй болно.

Scree’Auk ба Avilliva цамхгууд, шинэ Immortal-ууд
skywarth

Хамгийн сүүлийн үеийн Skywrath Pathfinder багцыг худалдан авснаар Scree’Auk ба Avilliva цамхгийн арьснууд, мөн Batrider болон Bloodseeker-д зориулсан immortal-уудыг нээх нэмэлт даалгавруудад нэвтрэх боломжтой.

Crownfall Act IV-ийн бусад шагналууд

Crownfall Act IV-ийн самбар нь мини тоглоом, нэмэлт зүйлс, Crownfall эрдэнэсүүд болон Crownfall Collector-ийн Cache, Crownfall Collector-ийн Cache II-оос эрдэнэс олох боломжийг олгож байна.

Crownfall Act IV-ийн хугацаа сунгагдлаа

Valve анх Crownfall-ийн хугацааг аравдугаар сард дуусгах талаар мэдээлж байсан ч одоо энэхүү арга хэмжээг 2025 оны нэгдүгээр сарын 15 хүртэл сунгажээ. Тиймээс хоёр гаруй сарын хугацаанд шинэ агуулгатай танилцаж, боломжит бүх замыг нээх боломжтой. Гэхдээ энэ бол Dota 2-ийн хамгийн том арга хэмжээ тул боломжит бүх замаар явахад цаг хугацаа хэрэгтэй гэдгийг анхаараарай!

Comments


Related Posts

bottom of page