Counter-Strike 2 тоглоомын хөгжүүлэгч Valve корпораци 2025 оноос хэрэгжих CS2-ийн шинэ дүрэм зарлалаа.
Энэхүү шинэ дүрмээр тэмцээнд оролцох багуудын тоонд өөрчлөлт оруулах, тэмцээн зохион байгуулагчид тэмцээнээ зарлах эцсийн хугацааг тодорхой болгох, түүнийгээ мөрдөх, Valve-аас гаргадаг албан ёсны чансаанд тулгуурлан багуудыг эрэмблэх зэрэг багтсан байна.
Шинэ дүрмийн гол зорилго нь CS2 тоглоомын экосистемийг оновчтой болгох, "ур чадвараараа өрсөлдөж байгаа ямар ч багт нээлттэй байх “ зарчмыг баримтлах явдал гэж үзэж байна.
Энэ дүрэм нь 2023 онд зарласан өөрчлөлтүүдийн үргэлжлэл, Counter-Strike-ийн элит багуудын хооронд байгуулсан Луврын гэрээний төгсгөл юм.
Valve-ийн гаргасан дүрмээр CS2-ийн бүх тэмцээнүүдийг дараах байдлаар ангилна.
Эрэмбэлэгдсэн (Ranked) тэмцээн
Эрэмбэлэгдсэн тэмцээнүүд нь баталсан дүрмийг баримталж, Valve-ийн гаргасан чансаагаар багуудыг эхэлж урих
Ингэснээр тэмцээнээс гарсан багууд Мажорт орох эрхийн төлөө өрсөлдөх зам нь нээгдэх
Эрэмблэгдээгүй (Unranked) тэмцээн
Эрэмбэлэгдээгүй тэмцээнүүдийн шагналын санг дүрмээр тогтоож, нэг тэмцээний хувьд 100,000 доллараас хэтрэхгүй байх
Зохион байгуулагч нар жилд нэгээс дээш Эрэмблэгдээгүй тэмцээн зохион байгуулвал бүх тэмцээний шагналын сан 250,000 доллараас хэтрэхгүй байх
Хэрвээ дараагийн жилдээ ижилхэн дээрхи тоотой ижил хэмжээний шагналын сантай байх юм бол Ranked тэмцээний лиценз авч, бүх дүрэм журмыг мөрдөх ёстой.
Урилгаар болон оролцогч багуудад ямар нэгэн хатуу шаардлага тавихгүй байх
Цахим спорт сонирхогчид, зохион байгуулагчид тэмцээнд оролцож байгаа багуудын чансаа, шагналын сан зэргээр нь Tier (түвшин) тогтоодог байсан ч энэ нь албан ёсны болж баталгаажаагүй билээ. Тэгвэл Valve анх удаагаа өөрийн дүрэмдээ Tier гэдэг үгийг тодорхойлж албан ёсны болгожээ.
Tier 1 тэмцээн зохион байгуулагчид Valve-ийн гаргасан Бүсийн Чансааны (Valve Regional Standing) шилдэг 16 багийг урьсанаар найман баг үндсэн тэмцээнд оролцох боломж нээгдэнэ. Ингэснээр Tier 1 тэмцээнд өндөр зэрэглэлтэй багууд байнга уригдана.
Tier 1 тэмцээн зохион байгуулагчид нийт оролцогч багуудын хагастай тэнцэх багуудыг Шалгаруулалтаас оруулж болно. Түүнчлэн, үндсэн тэмцээндээ найм ба түүнээс дээш тооны оролцогчтой аливаа тэмцээнийг зохион байгуулагчид Wildcard хэлбэрээр хоёр багийг, мөн найман баг бүрт хоёр багийг нэмж урих боломжтой. Wildcard багууд үндсэн арга хэмжээнд шууд оролцох боломжгүй.
Tier 2 тэмцээн зохион байгуулагчид Valve Regional Standings үнэлгээний 9-р жагсаж байгаа багаас эхэлж урина.
Зохион байгуулагчид Tier 1 түвшний гурван тэмцээн бүрт нэг Wildcard тэмцээн зохиож болно. Wild card тэмцээнд урилгаар оролцох багийн дээд доод тоонд хязгаар байхгүй.
Тэмцээнийг хуваарийг урьдчилан гаргах
2025 оны тэмцээнүүдийг зарлах эцсийн хугацаа нь 2024 оны 9-р сарын 1.
2026 оны тэмцээнүүдийг зарлах эцсийн хугацаа 2025 оны 1-р сарын 1.
Аливаа тэмцээний хугацааг хоёр жилийн өмнө зарлах ёстой гэсэн шаардлага тавина.
Ингэснээр тэмцээний тов тодорхой болж, эко системд сайнаар нөлөөлж, хамгийн гол нь тогтвортой болно гэж үзэж байна.
Comments