Бидний хайртай тоглоомын шинэ хувилбар буюу "Counter-Strike 2"-г албан ёсоор гаргаад удаагүй байгаатай холбогдуулан шинэ тоглогчид ч нэмэгдэх байх гэж бодож байна. Бид онлайн серверт дотоодын Монгол тоглогчидтой, гадаад тоглогчидтой таарч тоглодог ч дундаа нэг тоглоомын хэлийг ашиглах мэдлэг заримдаа хэрэг болдог билээ.
Counter-Strike нь маш их суралцах элдэв зүйлстэй байдаг бөгөөд нэр томьёотой танилцах нь таныг тоглоомд сайн дасан зохицож тухтай тоглоход асар их хүчин зүйл болдог.
Хэрэв та анх удаа “Counter-Strike” тоглох гэж байгаа бол тоглоомын үгнүүдийг мэдэх нь их хэрэгтэй байх болно. Олон төрлийн үг хэллэгээс гадна бусад тоглогчидтой чат дээр хэрэглэгдэх нэр томьёог сурах хэрэгтэй болно.
Та, огт төсөөлөлгүй хүнд төвөгтэй телевизийн цуврал, кино эсвэл загвар хэв маягийн талаар тайлбарлахыг оролдож байсан уу? Энэ амаргүй. Counter-Strike-н хэлийг сурах нь мөн адил ойлгоход хэцүү байдаг.
Энэ удаад “Counter-Strike”-н ертөнц дотор ашигладаг нэр томьёо, тоглогч хоорондын ярианы хэллэг, зэргийн тайлбар толь бичгийг орууллаа. Үгнүүд, утга, хэрхэн үүссэн талаар англи цагаан толгойн дарааллаар жагсаалаа.
#
1g: Тоглогч санамсаргүйгээр “Incendiary” эсвэл “Molotov”-р өөрийгөө алах. Jaryd “summit1g” Lazar DreamHack Austin 2016 тэмцээнд яг ингэж үхсэнээр баг нь хожигдож байжээ.
A
AC (Anti-cheat): “Hack,Cheat” илрүүлдэг программ.
Ace: Тоглогч нэг раундад ганцаараа эсрэг багийн 5 тоглогчийг унагаах..
ADR (average damage per round): Нэг раундад дайсандаа үзүүлж буй хохирлын тоон үзүүлэлт.
Aimbot: Тоглогч өөрөө гараар онилохгүйгээр, дайсан руу автоматаар буудах боломжийг олгодог программ.
Aimpunch: “Helmet, Kevlar” байхгүй улмаас тоглогчийн дэлгэц хажуу тийшээ сэгсрэгдэх.
Anchor: “Bombsite”-н үндсэн хамгаалагч ба хамгийн сүүлд орхиж явах тоглогч.
Anti-eco: “Rifle”-тай баг нь “ECO” буюу гар буутай гарсан эсрэг багынхаа эсрэг раундыг ялах ёстой нөхцөл байдал.
Anti-flash: “Flashbang”-д цайрахгүйн тулд хана эсвэл шал руу ч юм уу урвуу харах үйлдэл.
Anti-strat: эсрэг багийнхаа тоглох арга барилыг мэдээд урьдчилж тааварлах.
Auto: Хагас автомат “Shotgun” (XM-1014) эсвэл “Sniper” (SCAR-20/GSG9).
B
Bait: Дайснаа тухгүй нөхцөлд оруулахын тулд багийн нөхрөө ашиглах.
Bhop (bunny hop): замыг илүү хурдан туулах боломж олгох чадварлаг хөдөлгөөн.
Boost: багийнхаа хүнийг өндөр байрлалд гаргахын тулд бөхийж, толгой дээрээ үсрэхийг зөвшөөрөх.
C
Crabwalk: явган алхах ба “map” дээр хутга эсвэл гар буутайгаа явах.
Clutch: хүний харьцаа дутуу буюу ганцаараа нөхцөлд раундыг ялж дуусгах.
Crossfire: тоглогчид “Bombsite”руу орох нэг хаалга руу өнцөг барих.
Comp: Тэмцээнд ихэвчлэн тоглодог 30 раунд хуваах өрсөлдөөнт тоглоом. Шинээр саяхан гарсан “Counter-Strike 2” дээр бол 24 раундыг хувааж 12-12 гэж тэнцвэл 30 раунд хуваарь руу сунгагдана.
Counter-boost: Айлын багийн “Boost” хийдэг газар өөрсдийнх нь эсрэг “Boost” хийх..
Counter-strafe: Эсрэг товчлуурыг дарснаар шугаман хөдөлгөөнийг зогсоох тохиолдол (жишээлбэл: W, A, D ба S). Энэ нь тоглогчийн хурдыг 0 болгож энэ хамгийн оновчтой буудахын тулд юм.
D
Default: Аливаа багийн раундын эхэнд ихэвчлэн хийдэг үндсэн стратеги.
Demo: Өмнөх тоглолтын бичлэг.
Dink: тоглогчийг алах ч боломжтой тархидалт.
DM (deathmatch): тоглохоосоо өмнө халахад ихэвчлэн ашигладаг бүгд өөр хоорондоо байлддаг горим..
Drop: багийн хүндээ буу хаях.
Dry-peek: “Flashbang”-н тусламжгүйгээр хүнтэй байлдах гэж гарах.
E
Eco: Илүү хүчтэй, сайн зэвсэглэхийн тулд багаараа мөнгө үрэлгүй эхлэх.
Eco-frag: гар буугаараа өөрөөсөө илүү буутай хүнийг унагаах.
Economy: довтолгооны болон хамгаалалтын аль аль талд нь зэвсэг худалдан авах систем.
Entry-frag: Довтолгооны талаас “Bombsite”руу орох доо эхний хүнийг унагаах.
EPL (ESL Pro League): Тэмцээнийг зохион байгуулагч ESL-ийн зохион байгуулдаг олон улсын Counter-Strike-н лиг.
Exec: “Utility” ашиглаж “Bombsite” руу тооцоолон дайрч орон цэвэрлэж эзлэх.
Exit-frag: “Terrorist” талынхан бөмбөг дэлбэрсний дараа тэсрэх бөмбөгний талбайг орхиж явахад нь угтаж алах. Голчлон дайсны багийн мөнгөнд хохирол учруулах зорилгоор хийгддэг.
EZ (easy): нөхцөл байдал эсвэл багийг хялбархан гэж тодорхойлоход хэрэглэгддэг нэр томьёо, ихэвчлэн нөхөрсөг бус хандлагад тооцогддог.
F
Fake: Ялах боломжийг нэмэгдүүлэхийн тулд дайсны тоглогч эсвэл багийн эсрэг хууран мэхлэх үйлдэл.
Flash: “Flashbang” ашиглан цайруулах.
Flick: Тоглогч бай руу хурдан онилон тэднийг алах, ихэвчлэн AWPER буюу мэргэн буудагчид хийдэг үйлдэл. Хүмүүс зурж буудах эсвэл чирч буудах гэж ч ярьдаг.
Force (buy): Тоглогч эсвэл багаараа мөнгө багатай байсан ч зэвсэг худалдаж авах, учир нь раунд авах, эрч хүчээ авах болон тоглолтын хэмнэлийг эргүүлэх нь чухал үүрэгтэй.
FPL (FACEIT Pro League): Бүс нутагт суурилсан Counter-Strike-н лиг бөгөөд мэргэжлийн тоглогчид ч FACEIT-н гуравдагч талын платформ дээр бэлтгэлийн тоглолтууд хийлдэг.
Frag (top/bottom): Аллагын тоон хүснэгтэд хамгийн сайн эсвэл хамгийн муу тоглолт үзүүлж байгаа тоглогч.
Full save/Full-eco: Багаараа мөнгө багатай тул ямар ч мөнгө зарцуулах ёсгүй раунд.
G
Gamble stack: Довтлогч тал нөгөө “Bombsite”руу явах магадлалыг үл харгалзан хамгаалж буй баг нь ердийнхөөс илүү олуулаа нэг “Bombsite”-д бүгэх.
GG (good game): Сайхан тоглоцгоолоо гэх тоглолтын дараа чатаар бичдэг спортын нөхөрсөг хэллэг.
Glass cannon: Хантааз авалгүйгээр AWP-тай гарж буй тоглогч.
GLHF (good luck have fun): Тоглолт эхлэхийн өмнө нөгөө баг руугаа чатаар явуулдаг “Амжилт, сайхан тоглоцгооё” гэх спортын нөхөрсөг хэллэгийн товчлол..
Grief: Өөрийнхөө цол, премьер оноог зориудаар бууруулахын тулд эсвэл бусад тоглогчийг тоглуулалгүй өдөх зорилгоор тоглоомд санаатайгаар хожигдох.
H
Hand cannon: “Desert Eagle”-тэй байгаа тоглогч.
HF (have fun): GLHF гэдэгтэй адилхан спортын нөхөрсөг хэллэгийн товчлол.
HS (%): Аливаа тоглогчийн толгойнд буудаж алсан тоог биед болон бусад байдлаар алсан тоотой харьцуулж гаргасан хувьчилсан (%) үзүүлэлт.
I
IGL (in-game leader): Раундын эхэнд болон тоглолтын дундуур багийн тоглох стратегийг гаргадаг тоглогч.
IBP (iBuyPower): iBUYPOWER гэх компьютер үйлдвэрлэгч, өмнө нь Хойд Америкийн ижил нэрт AZK, Skadoodle, swag, DaZeD, steel гэх 5 тоглогчоос бүрдсэн баг тоглолт наймаалцсан хэргээр Valve Major-т орох эрхээ хасуулж түүхэнд муу нэртэй болсон юм.
J
Jiggle peek: “Мар”-н аль нэг газар өнцөг барьж байгаа тоглогчийн буудалтыг алдуулахын тулд өөдөөс нь “ADAD”гэж 2 тийшээ хурдан хөдлөнгөө цухуйж хөдлөхийг хэлнэ.
Juan Deag (One Deag): “Desert Eagle”-р нэг буудаж алах. (ихэвчлэн толгойнд буудаж)
Jump throw: Аливаа “Utility”-г аль нэг өнцөг рүү барин үсрээд хамгийн дээд цэг дээрээ шидэх үйлдэл.
K
KQLY: Тоглогч үсрэнгээ өөр нэгнийг алах. Францын од тоглогч Hovik “KQLY” Tovmassian Dust II-н A bombsite дээр ийм тоглолт хийснээр “VAC ban” авсан байдаг.
Kobe: “HE grenade” шидэж хүн унагаах буюу ихэвчлэн холоос шидэж унагаах үед хэлдэг үг.
KZ: тоглогчид хөдөлгөөнөө сайжруулах зорилгоор ордог олон нийтийн серверүүдэд ашигладаг тоглоомын горим.
L
Legged: AWP-р биеийн аль нэг хэсэгт бус хүний хөлөнд оноод алж чадалгүй үлдээх.
Lit: Тоглогч хэр их хохирол учруулсныг хэлэхэд ашигладаг нэр томьёо. (жишээ нь: Lit 95; 100 – 95 = 5 HP)
Lurk: Дайсны багийг зөв цагт нь барьж чадах, мэдээлэл цуглуулах боломжтой газар руу чимээгүйхэн гэтэх үүрэгтэй тоглогч.
M
MM (Matchmaking): Valve серверүүд дээр өрсөлдөх горимын товчлол.
Molly: “incendiary grenade” эсвэл “molotov cocktail”-н товчлол үг.
N
NA (North America): Хойд Америкийн товчлол; "Хойд Америкийн Counter-Strike" (NA CS) мемээр алдартай болсон бөгөөд NA тоглогчид Европын тоглогчдоос муу гэсэн санаа.
Nade stack: Багаараа эсвэл тодорхой хэдэн тоглогчид хамтдаа нэг цэг рүү “He grenade” шидэх.
Net graph: Консол дээр хийх “net_graph” командыг хийж өөрийн ping, frames, FPS, tickrate, loss, choke зэргийг хянах самбар гаргадаг.
Ninja defuse: Тэсрэх бөмбөг тавьсан багийнхан сонор сэрэмжээ сулруулсан үеэр тэдэнд мэдэгдэлгүй тэсрэх бөмбөгийг амжилттай салгах.
NS (nice shot): Багийн анд эсвэл дайснаа өөр тоглогчийг чадварлаг онилж алсныг магтан сайшаахад хэрэглэдэг үг ба товчлол.
NT (nice try): алдсан үр дүнгийн дараа ихэвчлэн раундын дараа хамтрагчдаа урам зориг өгөхөд ашигладаг хэллэг.
N1 (nice one): Тоглолтын үеэр тоглогч шийдвэр гаргахад магтах зорилгоор заримдаа ёжтойгоор хэрэглэдэг хэллэг.
O
One Tap: Ихэвчлэн АК-47 эсвэл Desert Eagle-р хийдэг тоглогчийн толгой руу нэг удаа буудаж унагаах.
One Way: Дайсанд харагдахгүй өөрт харагдах ашигтай байрлалд задарсан Smoke.
P
Peek: Эсрэг тоглогч байх боломжтой газар руу байлдах зорилгоор цухуйх хөдөлгөөн.
Play for picks: Багийн тоглолтын довтолгоо ба хамгаалалт аль алийг нь хангах эсрэг дайснаа унагаахад чиглэсэн тоглолт.
Playing off contact: Тоглогч нуугдах эсвэл нуугдсан чигээрээ байж багийнхаа тоглогчийг хүлээж айлын тоглогчтой байлдахыг хүлээж дараа нь өөрөө ил гарч ирэх.
Pop-flash: Дайсны нүдийг бүрэн сохлоход хангалттай “Flashbang” шидэлт хийж, дайсны тоглогчдыг ямар нэгэн дайралт эсэргүүцэл үзүүлэхийг зогсоох..
Pre-aim: Тоглогч цухуйж байлдахын өмнө эсвэл дайсан гарч ирэхдээ энэ хавьд гарч ирнэ гэж “Crosshair”-г урьдчилан таамаглаж барих..
Pre-fire: Тоглогчийг ямар нэгэн байрлалд байгаа гэж таамаглаж, түүнийг харангуутаа заримдаа азаа үзэн буудах зорилгоор цухуйх.
PUG (pick-up game): ESEA эсвэл FACEIT гэх мэт гуравдагч газрын сервер дээр хийгдсэн тоглолт.
Q
Quasi-buy: Багаараа тус тусынхаа мөнгөнөөсөө шалтгаалж Rifle, SMG ба гар буу зэрэг төрөл төрлийн буу авсан ч дараагийн раундад ч хангалттай зэвсэглэж чадахуйц худалдан авалт.
Queue: Бусад тоглогчидтой серверт таарах тоглолтыг хүлээж олох.
R
Rage hack: Тоглолтод хожигдож буйгаас болж шаралхан тоглолтын дундуур “Hack, Cheat” ашиглаж эхлэх.
Reset: дайсны баг нэг раунд хожсоны дараа өөрсдөө удаах раундыг хожиж энэ нь раунды н хожигдлын урамшууллыг дахин эхлүүлж, дараагийн эсвэл хоёр раундад мөнгө хэмнэх нөхцөлд оруулах замаар дайсны мөнгийг үр дүнтэйгээр сүйрүүлэх.
Rotate: Тоглогч нэг “Bombsite”-с нөгөө рүү шилжих.
Rush: Тоглогч эсвэл багаараа раундын эхэнд шууд “Bombsite”-р дайрч дайснаа гэнэдүүлж унагаах.
S
Save: Тоглогч раунд аль хэдийн хожигдсоныг мэдээд дараагийн раундад зэвсгээ хадгалахын тулд дайсны багаас санаатайгаар нуугдах.
Script: Тоглоомын тохиргоонд шууд ордог кодын мөр (Auto exec). Мөн Hack, cheat-н тусламжтай байгаа тоглогчдыг тодорхойлоход ашигладаг. (жишээ нь, bunny hop гэх мэт)
Smurf: чадварлаг тоглогч өөр хаяг ашиглан муу цолтой чадвар доогуур хүмүүстэй тоглох.
Spinbot: Тоглогч тасралтгүй эргэлдэж амархан алуулахгүйгээс гадна амархан алдаг Cheat.
Strafe: нэг товчлуурыг дарж хийсэн шулуун хөдөлгөөн. (жишээ нь W)
Strat: “strategy” гэсэн үгийн товчлол.
Support: Раундын ихэнх хугацаанд Bombsite хамгаалж байгаа нөхдөдөө амжилттай хамгаалах цаашлаад раундыг ялах магадлалыг ихэсгэхийн тулд “Utility”-г туслагч.
Swag7: MAG-7-г дууддаг өөр нэг нэршил.
T
Tagged: Ихэвчлэн нэг буудалтаар бага амьтай болгож алалгүй үлдээсэн тоглогчийн талаар мэдээлэл өгөхдөө ашигладаг.
Tilt: Раундын эсвэл тоглолтын үр дүнгээс болж уурлан улмаар муу тоглох.
TK (team-kill): Өөрийн багийн тоглогчоо алах, ихэвчлэн санамсаргүйгээр..
Throw: тоглогч албаар тоглолт эсвэл раундыг хожигдох “Grief”- тэй төстэй.
TO (tournament organizer): Counter-strike-н тэмцээн зохион байгуулагч (жишээлбэл ESL or DreamHack)
Toggle: Тоглолтын дундуур “Cheat” ашиглаж буй мэт огцом хөдөлгөөн шинж, тэмдэг үзүүлэх.
U
Utility: Баг эсвэл тоглогчид хэр хэмжээний гранат, хантааз, дуулга эсвэл бөмбөг салгах төхөөрөмж байгааг тодорхойлдог ерөнхий нэр томьёо.
V
VAC (Valve Anti-Cheat): Valve сервер дээрх “Cheater, Hacker”-г илрүүлэн тоглох боломжгүй болгодог Valve-н бүтээсэн албан ёсны программ.
Volvo: Valve-т өгсөн авгайлсан нэр.
W
Walling: “Cheat” ашиглан дайсны талыг хана нэвт харах.
Whiff: Тоглогч буудалт алдах.
Wide-peek: Ердийн булангаас, хананы цаанаас шулуун хөдөлгөөнөөр цухуйж байлддагаас илүү ил гарж байлдах.
WP (well played): Багийн анд эсвэл дайснаа сайн тоглосны төлөө магтахад ашигладаг спортын хэллэг.
X
Xhair: Crosshair-н товч нэршил
X-ray: консол команд дээр “spec_show_xray 1” гэж оруулснаар өмнөх тоглолтын бичлэгийг үзэхдээ ханийг нэвт харах боломжтой болгодог.
Y
Yprac: тодорхой ур чадвараа сайжруулахад тустай дадлагын “Maj” үүсгэдэг вэбсайт. (e.g. prefire practice)
Z
Zeus’ed: Zeus x27-р алах, алуулах үед заримдаа хэлдэг.
Comments