Цахим спортын тоглогчид, үзэгчдийн нэг хэсэг нь мэдээж эмэгтэй үзэгчид, эмэгтэй тоглогчид. Хэдийгээр манай улсад энэ тухай яриад амжилтанд хүрэхгүй байгаа ч гадаад улсууд, тэр дундаа тухайн тоглоом хөгжүүлэгчид, тэмцээн зохион байгуулагчид ямар арга хэмжээ авч байгаа талаар уншигч та бүхэндээ хүргэж байна.
Хамгийн урт жилийн түүхтэй цахим спортын тэмцээн зохион байгуулагч бол яах аргагүй ESL- Esports League юм. Энэ байгууллага 2022 оноос эхлэн Counter-Strike төрлийн эмэгтэй тамирчдыг дэмжсэн нэгэн хөтөлбөр эхлүүлсэн нь
· ESL Impact
· ESL Impact League төслүүд юм
ESL Impact League
"ESL Impact League" нь counter-strike төрлөөр мэргэжлийн түвшинд тоглодог зөвхөн эмэгтэй тамирчдаас бүрдсэн багууд оролцох цуврал тэмцээн/лиг юм. "ESL Impact League" нь багууд тогтсон форматаар, тогтсон улиралд, бүс нутгийн болон Аваргын төлөөх тэмцээний зохион байгуулалттай лигийн хэлбэрээр өрсөлддөг.
ESL Impact League-ийн гол санаанууд:
• Эмэгтэй тоглогчдод илүү анхаарал хандуулах: лигт зөвхөн эмэгтэйчүүд оролцох боломжтой.
• #GGFORALL санаачлагын нөгөө хэсэг: Энэхүү санаачилга нь цахим спортын салбарт “эмэгтэй” гэдэг хүйсээрээ ялгаварлагдах, гадуурхагдах, хойш тавигдах, үг хэлээр доромжлуулах зэрэг явдалд өртөж байгаа эмэгтэй тоглогчдод илүү хүртээмжтэй, ээлтэй орон зайг бий болгох зорилготой юм.
ESL Impact League нь Counter-Strike-ийн эмэгтэй тамирчдыг сурталчлах #GGFORALL кампанит ажлын хүрээнд ESL-ээс 2022 онд эхлүүлсэн цуврал тэмцээн.
Лиг нь жил бүр хоёр улиралтай,
· Европ
· Хойд Америк
· Өмнөд Америкт
· Wild card гэсэн бүсэд хуваагддаг
Бүсийн сонгон шалгаруулалтаас гарсан багууд DreamHack цахим спортын наадамд LAN-гаар зохиогдох тэмцээнд Аваргын төлөө өрсөлддөг.
Нийтдээ зургаан улирлын тэмцээн зохиосныг хүснэгтээр үзүүлбэл:
Эх сурвалж: liquipedia.net
2025 онд
2025 онд зохиогдох ESL Impact (League)-ийн хувьд Valve-ийн шинэчлэгдсэн удирдамжийн дагуу өрсөлдөх багуудын урамшуулал, урих үйл явцад гарсан өөрчлөлт орсон.
Нэг жилийн 700,000 долларын санхүүжилтийг 2025 оны турш лигт оролцох клубүүдэд зориулах болно. Үүнд:
Клубын шагналын мөнгө: Улирлын финалд шилдэг 8-д орсон багуудад 100,000 доллар.
Богино хэлбэрийн видео урамшуулал: Богино хэлбэрийн контент хийхэд зориулан Топ-6-д орсон багуудад 125,000 доллар.
Урт хугацааны видео урамшуулал: Урт хэлбэрийн контент хийхэд зориулан Топ-6-д орсон багуудад $125,000 гэх мэтээр хуваарилагдана. Тэмцээний хуваарь:
Эх сурвалж: liquipedia.net
ESL Impact
"ESL Impact" нь олон нийтийг хамарсан арга хэмжээ, эмэгтэй коонторчдын авъяас чадварыг хөгжүүлэх хөтөлбөр, эмэгтэй тоглогчдыг сурталчлах зорилготой бүсийн улсын жижиг жижиг тэмцээнүүд болон бусад санаачлагуудыг багтаадаг. IMPACT гэсэн үндсэн нэршлийн доор холбогдох арга хэмжээнүүдээ зохиодог.
2022 оны эхээр эхлүүлсэн ESL Impact нь EFG (ESL Faciet Group)-ийн #GGFORALL санаачилгын нэг хэсэг бөгөөд, хоёр жил гаруй хугацаанд эмэгтэйчүүдийн өрсөлдөх аюулгүй, ээлтэй орон зайг бий болгосноор өрсөлдөөний талбарыг төрөлжүүлж, цахим спортод хүйсийн төлөөллийг тэнцвэржүүлж ирсэн. ESL Impact нь эмэгтэй тоглогчдын хувьд role model-ийг нь онцолж, эмэгтэйчүүдийг цахим спортын чиглэлээр карьер хөөхөд нь урамшуулснаараа хэвшмэл ойлголтыг өөрчилж, ур чадвартай тоглогчдын шинэ үеийг бий болгох зорилготой. Энэхүү санаачилга нь баг, тамирчид, тоглогчид, ажилтнууд, хөгжөөн дэмжигчид болон бусад хүмүүст зориулсан экосистем, бүтэн жилийн хөтөлбөрөөр хангаж, хүн бүрт илүү олон төрлийн, тэгш тоглоомын орчныг бүрдүүлсэн юм. Төслийн хүрээнд хоёр том тэмцээнийг зохиосон.
Эх сурвалж: liquipedia.net
CASH CUPS
ESL-ээс нийт эмэгтэй тоглогчдод зориулан хэрэгжүүлж буй дараагийн нэг төсөл нь CASH CUPS юм. Сард хоёр удаа тус бүр 4500 ам.долларын шагналын сантай тэмцээнийг 2022 оны 1-р сараас эхлэн ESEA (Одоо ESEA Cash Cups on FACEIT)-д эмэгтэй багуудад зориулан; Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Далайн бүс, Ази, Африк бүсэд явуулж байсан.
Comentários