Counter-Strike тоглоомын хөгжүүлэгч Valve нь 2025 оноос хүчин төгөлдөр болох тэмцээн зохион байгуулах шинэ журмаа танилцууллаа.
Шинэ журамд
Тэмцээнийг зохион байгуулагчид, оролцож буй багуудтайгаа "ер бусын бизнесийн харилцаатай, ашиг сонирхлын зөрчилтэй байж болохгүй” гэж заасан нь өнөөгийн байгаа semi-franchise хэлбэртэй зохион байгуулагчид нь тэмцээний оролцогч багуудтай түншийн харилцаатай байгаа явдлыг зогсоож байгаа бололтой.
Invitational шатны тэмцээнд Valve-ийн гаргасан чансаагаар оролцох багуудыг тогтоох, эсвэл нээлттэй сонгон шалгаруулалтыг ашиглах ёстой
Тэмцээнийг зохион байгуулагчид багуудад олгох урамшуулал, шагналын мөнгө болон орлогын бусад эх үүсвэрийн мэдээллийг олон нийтэд ил тод зарлаж
Тэмцээн зохион байгуулагчдын хувьд дээрхи өөрчлөлтөд шилжихийн тулд тодорхой хугацаа шаардлагатай гэж үзэж 2025 онд хүчин төгөлдөр болно.
Одоогийн байдлаар CS: GO хувьд IEM Cologne гэсэн бие даасан зохион байгуулагчаас гадна ESL Gaming-ийн удирддаг ESL Pro League болон BLAST Premier байдаг.
Эдгээр зохион байгуулагчид нь ихэвчлэн гэрээ хийсэн багуудаа тэмцээнд оролцуулдаг, тэдний хооронд нэлээд их хэмжээний мөнгө яригддаг.
Tier 1-ээс бусад багуудад боломж нээгдэж байгаа нь энэ төрлийн эко системд цаашдын хөгжилд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа ч гол чухал зүйл мөнгө санхүүгийн асуудалд хүндрэл учирч болох л юм.
Comentarios