top of page
728x90.gif

Central Asia Play-In тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Writer's picture: Ariunzayat YunrenAriunzayat Yunren

Цахим спортын тэмцээн уралдааныг зохион байгуулдаг “ESN - eSports Network” нь энэ жилээс эхлэн “PUBG Mobile” тоглоомыг хөгжүүлэгч “Tencent Games”-тэй албан ёсоор хамтран ажиллаж эхэлж байгаа бөгөөд тэдний анхны тэмцээн энэ сард эхлэх гэж байна. 

 

Тодруулбал “Central Asia Play-In” буюу “PUBG Mobile Super League: Spring” тэмцээний эрхийн төлөөх төв Азиудын багийн урьдчилсан шатыг “ESN - eSports Network” зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээнд Монгол, Киргизстан, Туркменистан, Тажикстан улс болон CIS бүсийн  баг тамирчид өрсөлдөх болно.

Тэмцээний эхний дөрөвт шалгарсан багууд “PUBG Mobile Super League Spring:Central and South Asia Spring 2025” тэмцээний эрхийг авах юм. Тус тэмцээнд

  • 4Merical Vibes

  • IHC Esports

  • Falcons Force

  • Stalwart Esports зэрэг нийт 8 баг урилгаар оролцоно.


Мөн энэ тэмцээн нь “PUBG Mobile” сонирхогч хүн бүхэнд нээлттэй ба оролцогчид амжилт үзүүлснээр мэргэжлийн тоглогч болох замналаа эхлүүлэх том боломж гэж хэлж болно.

  • Насны хязгаар: +16 байх юм.

  • Нээлттэй сонгон шалгаруулалт: 02-р сарын 24-28

  • Бүртгэлийн хувьд 01-р сарын 14-нөөс 02-р сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тул дараах холбоосоор хандан амжиж бүртгүүлээрэй.  


Тэмцээний хуваарь:

Нээлтэй сонгон шалгаруулалт 02-р сарын 24-нөөс эхлэх бол

Гранд финалын тоглолт 03-р сарын 22-нд зохион байгуулагдахаар болжээ. 



Дэлгэрэнгүй мэдээллийг ESN – eSports Network хуудсаас аваарай. 

 Бүртгэлийн хувьд 01-р сарын 14-нөөс 02-р сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тул дараах холбоосоор хандан амжиж бүртгүүлээрэй.    https://shorturl.at/atRVH

310 views1 comment

Related Posts

See All

1 Comment


Guest
10 hours ago

Me


Like
  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page